PEEPHOLE
2011-10-05 17:33
A:хааяа бас дуу муу сонсийшд
Сэтгэгдэл(9)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1033 удаа
таг байж байжийснаа учиргүй тод зүүдлэв, нэг хүнийг. тэр хүнд мэнд хүргийда, энэ өгүүлбэрээр. олоод уншинэз. олж уншаад өөрийгөө гэж боднэз.

арлыг сүйрч магад гээд хамаг дулаан хувцсаа нутаг буцаачихсан чэнн хөлдөж үхэх нь, жаахан сэрүүсэхээр. гэхдээ үхэхгүйз дээ. үхэх болвол блогоо яадым билээ гээл нэхх санаа зовохым...юмтай хүн.

аьхрьинаас гарна гэж шийдээд азнаж азнаж азнаж арай гэж нэг балга дарс амстал дух, нуруугаар гальт хөлс чийхрав. хөөрхий махбодыг ингэж ч зовоох гэж.
өөрөө өөрийгөө хорлон хорлон үлгэр жишээч, тэргүүний иргэн байх ямар ч хэрэг алга. ямар ч юман дээр тэр.

өлөн нүдээр хараад байхаар нь өрөвдөөд адууны мах аа, адууны мах гэжийж гахайн мах иддэггүй хүнд монгол хиам амсуулав. мах импексийн "дээж" гэдэг гахайн махан хиам.. үэхэхэ. танай монгол хиам гоёымаа л гэжийлээ, хөөрхий. би гэмтэй юу?

таньдаг мэддэг эмэгтэй хүмсийг
а/ найз байж болох
б/ хэзээ ч найзлахгүй
гэсэн ерөнхий хоёр ангилалд хувааж авч үзэж болох бөгөөд "б" ангиллыг миний ээж болох эмэгтэй тэргүүлдэг юм. 
ээжийгээ, эхийгээ бурханчилдаг монголчуудын хувьд, магад дэлхийн ихэнх сэтгэл зөөлөн, сайхан хүмсийн хувьд мань мэт шиг ээжийгээ "нэгэн эмэгтэй" гэж байгаа этгээдийг нийтээрээ үзэн ядах нь дамжиггүй ч, ингэж бодож, ингэж бичлээ гээд би ээжийгээ үрийнх нь хувьд хайрладаггүй гэсэн хэрэг огт биш билээ. эх, үрийнхээ хувьд хэн хэнийгээ хэвийн, дундаж түвшинд эх, үрийн хайраар хайрлалцдаг. харин бие даасан хоёр тусдаа хувь-эмэгтэй хүнийхээ хувьд "б" ангилалд оруулдаг.
заримдаа зүгээр л.. ямар ч гэм хоргүйгээр.. аав минь яагаад энэ эмэгтэйтэй эхнэр, нөхөр бололцсым бол гэж бодогддог болоод л тэр. би гэмтэй юу?

үргэлжлүүлэн улам хүндрүүлэх гэтэл доорх дууны гоё цэвэрхэн бичлэгийг олсон тул болив.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2011-10-13 | 01:14
hen chamaig zanj zuhsiimb, yuu yuu genevee

Холбоос | |
(хундага | )
2011-10-12 | 19:41
G84
зүүд буруу тайлжээ

Жамба
харамлах чэнн хамгийн том гэм.

зиа би энэ спамын асуудлыг шийдэхээ амлаж байнаа

зочин
юу олж уншаад ирлээ явлаа идүүлий уулгы гээд зандарч зүхээд байгаа хүмб

Жэ
tsts

Холбоос | |
(j (зочин) | )
2011-10-11 | 13:30
butstsan gesen medeegui yu.

Холбоос | |
(Зочин | )
2011-10-11 | 12:03
irsiim bol yarihgui yaasiin

Холбоос | |
i r l dee (Зочин | )
2011-10-10 | 01:00
yamar hool idehiin, yuu uuhiim? beldeed baijeeyaaaaaaa

Холбоос | |
(Jamba (зочин) | )
2011-10-08 | 13:15
okaeri,

Arai chdee nugel uilduultsen bna.
Mongol xiam goyo l gedgiin, zarim neg nuxduud durgui xurgeed bxaar ni bi xiamnaasaa avchirj amsuulaagui booson. Bi gemtei yu?

Xarin chi 2 davxar gemtei.

ene spam xamgaalalt gaitaimaa. Unexeer yum bichix xusel tursun xun l bichdeg neg filter bx.

Холбоос | |
(g84 | )
2011-10-08 | 02:12
зүүдний тайлал б ангилалд байна гэж ойлгов
Сонин хөг аялгуу... олон удаа сонсож байсан мөртөө мэдэхгүй тийм ая эгшиг байна... би ч боловсролгүй хүндээ юугаа мэдэхэв


Холбоос | |
(хундага | )
2011-10-07 | 18:38
яасан сонин ёом бэ? тээ? тэгж санагддаг ккк cool

хэн хэнийгээ сонгох эрхгүйгээр үүсдэг харилцаа нь цусан төрлийнх, сонгож үүсгэдэг харилцаа нь найз нөхөд, эр эмийнх болж таарав уу.

Холбоос | |
(Зочин | )
2011-10-05 | 20:02
бид ээж аав ах дүү болж төрсөн ч яг үнэндээ хоорондоо төс ондоо хүмүүс юм шиг санагддаг заримдаа.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)