|
|
3 удаа анхааруулаад |
зиа.. урд шөнө дээтлийн айл түчигнээд унтуулсангүйэ. шөнийн 1 цаг хүртэл. паараа хэчнээн нүдэв, өөдөөс дэвсжийдаг шүү, хуухайнууд. шөнө дөлөөр хиймээр ямар чухал зүйлийг амжуулаад тэгээд түчигнээд байдын бол. өнөө орой ахиад давтагдвал гурван удаа анхааруулж хэлээд, тэгээд шууд цонхыг нь хагалнаа. унтаач! унтаач! унтаач! .. май чи!
цүнхээ сольж барихымсан. өглөө гарахдаа л нэхх тэгж бодохым. орой очоол мартаал, өглөө гарахдаа ахиал "сольхымсон". уртааш 3хан цүнх нь бүгд брэндийнх биш болохоор ичээд байгаам болууда, далд ухамсар мэнн. монголд нээрээ "нэртэй" брэндийн цүнх бариагүй, "нэртэй" брэндийн хувцас өмсөөгүй хүүхэн байтугай хүн ч алга. бохь тачигнуулдаг жоол хүүхэн хүртэл нэгдэх өдөр бүгд шанээл, хоёрдах өдөр бүгд бөарбари, гуравдах өдөр...гэх мэтээр. өнөөх өөрөө л харин өдөр бүр "монгол ардын". өнөөдөр ширээн дээр нь лав льүи үитон гэсэн тэмдэгтэй ганган гэж жигтэй лаакан түрийвч хэвтэж үзэгдэнэ, базарваань бэрээндвээнь. нэг авахым нь, өөрснөө мэддийм байлээ, энэ бол коопии, нэгдүгээр зэргийн эсвэл хоёрдугаар зэргийн коопии гэж мэгцэн. тэгж ярихым бол надад чигсэн юниклогийн 3-р зэргийн коопии цамц хоёр ширхэг байдым шүү.
нүдний ханиад бага сага засал сайжралыг олохоор нь өнөөх төөрүүлээд байдаг эмнүүдийг нь хаяцан чэнн түрүүхнээс ахиад эвгүйтээд эхэллээ. энэ яг нэг сар болох нь л дээ, түй чоорт.
зиа ингээд удаан хүлээлгэсэн "Sat A ara Jui" ханын сонин /J-г испаниар дуудна уу/-гийн спээшл дугаараас хүргэчих үү дээ. энэ яахуу, зайлуул, хүний хуучин юмыг тордож өнгөлж авах гэж хэрэндээ л бөөн юм боллоо.
| | урдаасаа эхлээд | ардаасаа дуусаад | бүдээлийн нэр: %"₮,_-/+ бүдээлийг бүдээгч: хумсны лак /нийт 17 өнгө/ метал салмаандр
дээрх нь - "алим идээд "хувирган өнгөжүүлэн түгээж" байгаа" - "сая живаагаар хүсэл мөрөөдлийг цацрааж байгаа" - "алимыг идэхээр салхи мэт хурдлан ирэхдээ үлдээсэн эрдэнийн хумхийн тоос дэгдэж байгаа" гэх мэт тайлбаруудыг "уран тайлбар улсын уралдаан"-ы оролцогчид эхнээсээ ирүүлээд байгаа бөгөөд үүнийг уншиж буй эрхэм Таны, зөвхөн Таны тайлбарыг авчихаад уралдаанаа дүгнэх гээд хүлээгээд байнаа. комээнтоор ирүүлнэ үү.
далимд: блогмн-ын хүснэгтээр зураг оруулаад байдаг нь гажигтай болчижээ. хүснэгт нь голлохгүй, хэмжээг маүсаар идэвхжүүлээд өөрчилж болдог байсан нь болохгүй этр байна. шинэ сэтгэгдэл, бичлэг этр оруулсан даруйд нүүр хуудсан дээр гарахгүй, нэлээн уддаг болсон байналээ. алмас агуулгыг нь шалгаад суудым байх даа.
гэнгүүт үсрээд ороод ирэх вий дээ, базардарь. өө тэхх...ийм эрдэнийн хумхийн тоостой /энэ их таалагдсын/ утастай хүн харагдвал тэр чэнн..
|
|