|
|
дурллаг.. сайн дурллаг |
зиа... зурхайд манийг идэвхж гэсэн байсан ёсоор урд шөнө дөлөөр энэ тухай гэнэт санан үсрэн босч, хүжийн гэрэлд хумсны будгийг хөхөлбий саарлаас хүрэн бор болгон сольж, дээр нь гялгар ялтас малтасхан наав. үүндээ ихэд сэтгэл ханадааг, би. ингээллл.. паравгарынхаа үзүүрт байх саравгарт будаг няланхан суухнээ хорвоогийн бүх явдлыг тунгаан бодож, шийдвэрийг гаргаад зохих галагтик, улс орны тэргүүн нарт удирдамж болгон илгээдэг билээ, мэилээр шдэ. сая ингэж суухдаа гурван давхрын палжидийг байрныхаа сууц өмчлөгчдийн хорооны даргад нэр дэвшин гарч ирэх ажлыг хөхүйлэн дэмжих явдалд туслах хүмүүсийн ар гэрт байгаа эм хүйстнүүдийн хумсыг үнэгүйгээр будаж өгч үйлчлэх ариун үйлсийг бодож олов. юутай хүмүүнлэг билээ. юутай сайн дурллаг билээ.
нээрээ мань нь, өнгөрсөн хавар утаат хотдоо очихдоо зурхайч гээд нэг ганган, залуухан хүүхэн дээр очсон байдым. тэр хүүхнийг эгчийн охин олж илрүүлэн, ихэд биширч, маний тухай асуух болтол төрсөн он, сар, өдрөөс гадна яг эмчийн алган дээр унаж орилсон цаг хэрэгтэй болсон бөгөөд энэ тухай улсын төв архив, иргэний бүртгэл мэдээллийн төв, хороо хорины дарга, орцны жижүүр, нэг хашаанд хаяа залган байсан хөрш айлууд, хамгийн анх үнсэлцсэн хүү, хэрэлдэж чиртаадаж өссөн нэг байрны халтар жаалууд, махн-ын архив, тагнуулын ерөнхий газрын бүртгэл зэргээс асуух хэрэг гарчччч... гол нь ээж маань "цирк үзээд суужийхад өвдөж эхлээд тэгээд эмнэлэгт очоод.." гэж нэг яриад л, "гүйчиш, тэр цирк үздэг чэнн дүүг чэнн гаргахад тэгсийн..." гэж нэг яриад л, "яалаа гэж дээ, цирк үзсэний маргааш орой нь өвдөөд төрдөг чэнн чи байхгүй юу, би юу гэж мартахав..." гэж нэг яриад л, "тэгээл эхээс төрөөгүй эрэгнээс төрсийм шигийм ярихын, эмч нарын зөвлөлгөөнөөр ороод..." гэж нэг яриад л байдаг болохоор олон гэрчээс асуух шаардлага урган гарсан хэрэг. ямар ч байсан цирктэй холбоотой нь холбоотой. тэгээд бодвол ойролцоогоор биддэ, ямар нэгэн цаг олж аваад очсон эгчийн охин, эгч хоёрын ярианаас ойролцоо хэрнээ өөр өөр агуулга, хөндлөн гулд тайлбар бүхий "зурхайтай" болж авсан олзтойгоор өнгөрөгч оны эхний хэсгийг барсааан.
уг зурхайн дотор нэг тоо моо юу му гэж байгаад, тэрийг анхаар манхаар гэж байгаад, харин яаж анхаарах тухай бүдэг байгаад байсан байдаг. би тэрийг бараг мартсан байсан байдаг. тэгтэл дэлхийгээс сар руу нүүж суух их аян эхэлсэн байдаг. тэр аяны хүрээнд алс хол тэмээн жинд явсан байдаг. тэгээд зарим тэмээ замдаа туйлдаж ядран унаж туссан байдаг. тэр тэмээ нарын тохом нь зурхайд хэлсэн байсан тоо моо юу мутай байсан байдаааааггггг... юм. тэмээг анхаарах хэрэгтэй байсымү, тэмээний тохмыг солих хэрэгтэй байсымү.
тэгээд үүнийг мэдэхийн тулд өөрийн биеэр мөнөөх алдарт зурхайчид бараалхсан мэнн тэрийм. хайсаар байж очсон байр шинэхэн, үнэтэй хороолол. хүлээн сууж хагас цагийг барсан үүдний өрөөн талбай ойролцоогоор 15㎡. хүүхэн зурхайчийн нас 30 орчим. хэвлий бэлхүүс бариу жиинсэн өмдний размээр 32 орчим. дундаж компанийн захирлын өрөөнөөс дутахааргүй ширээ, сандал, шүүгээ. компьютэрррр. пэрсонаал компьютэр гээчийг чэнн тэнд л нэг олж хардым байна. цаввв цагаан. шүүгээндээ сэтгэл судлал, буддын юу му гэсэн хэдэн ном момтойййй. компьютэртээ зурхайн болтой программтаййййй, их эд байдаг шүү. маний төрсөн он, сар, өдөр, мөнөөх алдарт циркэт цагийг киибордоо тачигнуулаал хийгээл..ахаанн..ахаанннн..мм..ннн...гэжийснаа л эгч, эгчийн охины надад гуйвуулсхийн, далийлгасхийн, туйлшруулсхийн, өөриймшүүлсхийн хэлсэн зүйлсийг хүүрнэсэн юмаа.. аахаан, аахаан... гэнгээ би, энэ хэсгийг нь эгч ингэж "тайлж" хэлж, тэр хэсгийг нь дүү тэгж "тайлж" хэлж гэсгээлллл. гарахдаа, өргөл барьцныхаа нэмэлт болгож "миндүү шүүгээнд байгаа номнуудаа сайн уншиж өөрийн болгоод, сонгомол уран зохиол дээр нэмээд барууны спиритуал зөвлөлгөө хэд хэдийг уншаад хэллэг, хэсгээс нь цээжилчүүл би ахиад ирнээ" гэж хэлээд мориндоо мордон тоос татуулан давхин одохдоо оготнын нүхэнд таварцаглан алдсан сартай хонгорынхоо дэлнээс зуурсаар байсым.
зиа байзу...энэ хумсан "дээр" чэнн юу өмсийда, маргааш хүний мөнгөөр хүүдэгнэнээ.ээ.э.э., мах иднэээээээ.э.ээ.э.э.. гэсгээллл өрөвдлийн өрөвдлийн юм яриал.
аа нээрээ, манийг урд насандаа хийж гүйцээгүйгээ хийхийн тулд хүүхэд, хүүхэн, хүгшдийг хү... хү... зиагг, хү-гээр эхэлсэн үг олдсонгүйа,.. асарч, сайн дурын ажил хий гэж хэлсийм. юутай хүмүүнлэггггга, юутай сайн дурллагггга. иймийн тул хүүдэгнэхээс өөр аргагүй нь дээ... еэээиии.. хүүдэгнэх ба хүмүүнлэг -- хү-гээр эхэлсэн үг.
зурхайг бол өөрөө л шууд уншиж, сонсож, тайлах нь зүйтэйм байлээшү, бусдаар тайлуулахаар тэгээллл тирко ураад хөвүүлээд хаячдым... юу ярьжийлаа?
|
|