үе үе амаа авчикээд байхаар нь
/ам авч давхих этр гэдэг билүү? амгайтай холбоотой юу?...хэлээч таанууд, хөдөөнийхөөн!?
гэжийгаад эрүү шүүлтүүрдүүлээд аймаар их нэрмэл уугаад халамцаад гоё болцон этр...хөдөөнийхөн манийг шийтгээд чанасан мах биш дотор гэдэс өгцөн чэнн цадкүй нэмүүлж...башийж этр/
за ахиад эхнээс нь. үе үе амаа авчикээд байхаар нь
- энэ манийг их элэг барьжийнаа
гэсэн чэнн хөтөч нь:
- аа наад чэнн уяжийсан морийм байгаам
чихшик
булраад,.. хэд хоног алцаганаж далцаганасан явдалтай, ахиад мөддөө унахгүй тангарагтай... явсан болобчиг өнөөдрөөс ер нь онгод бяр амтагдаадчигаам шиг санагдаад байх нь өчдөр өнөөх хөтөч залуу ярьж "таанууд тусдаа ирвэл би үнээ буулгышү" гэснээс сэдэн, хэмнэж л байвал юу ч хамаагүй хэмнэж байж аз жаргал амсдаг заншилтай маний сэтгэлийн утсыг хөндсөн хэрэг ээ.
дөнгөж мордоод явжийхад чиг...долоо хоногтоо нэг иржийя даа, монгол хүн байна энэчэнндоо гэсэн монгол ардын холимог бодол харважийсан мэтийг хамт амьдардаг монгол улсын иргэдэд цухуйлгатал элэг нь гөшиж ...ичсэндээ би...ичсэндээ... яаж ч чадаагүйэ, хөдөлж чадкүй гэвтжийсийм чэнн.
гаднаас ямрым орж ирсэн нь ойлгомжтой л доо,.. тэхх. тэгчээд гуцаад байхаар элэг нь хөшдөггүйм гэхэд ярвайлтын булчин нь бол ажиллаж л таараа.
анх моринд "мордсон" нь тьөртьэээээээээ.э.э.э.э.э.... мянган жилийн өмнө. аав, ээжийг нутагтаа очиход дагаж яваад, очсон айлын хүний араар сундалддаг билүү, яадаг билээ. мордсон гэхэд ч хайшаамб. тэр хүн исгэртэл морины явдал шал өөр болсон нь мань мэтийн хотын хашаанаас гарч үзээгүй халтар жаалд хүртэл мэдэгдсэн нь жороолсон юм шиг билээ, тэр морь. тэгэхэд, адуунд хонгор гэж зүс байдгийг, исгэрэх гэж шүгэлдэхээс арай өөрийм байдгийг, жороо морь гээч элдэвтэй морь байдгийг мэдэж авсан хэрэг.
тэр зун, тэр айлын ойролцоох /..л байх даа, тэр хүртэл хол явснаа санадаггүйм../ шандны эрэг дээр цагаан шахуу өнгөтэй, нарийн ширхэгтэй элсээр аав минь надад гэр "барьж" өгч билээ. дэрс цуулаад түүгээр нь хана хийсэн ч шиг... санагддым. аав минь хачин нямбай, гарын уртай хүн байсым. би тэр гэрийг тун тод санадаг. 5 нас арай хүрээгүй л байсан байх. барьсан гэрийнхээ ханыг шандны усаар нямбайлан норгож, хатууруулах аавын минь гар одоо ч надад тодхон "харагддаг", магад би зөвхөн энэ л хэсгийг нь хамгийн сайн санадаг байх. нэг их нар шарсан өдөр байж билээ.
хожим оюутан болчихоод, морь унахаар ирсэн японуудад "хөтөч" хийх "хүүхэд" шалгаруулжийна гэсэн зараар очоод.
- хотынх уу?
- хотынх
- морь унаж чадахымү?
- .. чадна!
гэж тэрмуу шалгаж авчийсиймнуудад нь молиго үмхүүлсэн бөгөөд дотроо бол "монгол хүн байна даа энэчэнндоо, энэмуу хэдэн японоос дордов л гэж" гэсэн монгол омогшил төрөөстэй этр. гэхдээ тэр үед энэ омогшил гэдэг үгийг тэр бүр хэрэглэдэггүй, мань мэт бараг бүр мэддэг ч үгүй, ямар нэг жирийн биш, нэг тийммммм.. онгироо сэтгэл төрөөд байсан нь л лавтай юмдаг. одоо бодоход тэр нь омогшил байсым байна, ер нь. японуудтай хамт унаад сурчий маягийн аархуу бодол төрөөд байсым.
гэтэл зарим япон нь моринд сүрхий гарамгай байж этр. морины гоё гутал, өмд мөмдтэй этр, эгээ тэрүүнд нь шунаж этр... аргагүйшд, эхний өдрөө нэгмуу гангарааны ганц бачиинкаа тосолж тосолж өмсөөд гарсым чэнн. хар бачиинкан дээр цагаан ойм моймс щъцан, хар бачиинк нь цагаан үдээстэй, үдээсний үзүүр нь неон ягаан өнгөтэй, өөрийнх нь хумс мөн тийм өнгөтэййййй, базарваань. урд үсийг 6 см-7 см хагас дугуй хэлбэрт оруулан босгоцон этр. чоолк биш шүү, шал өөр үс байсым. тийм моодтой байлаа шүү дээ, миний хүүхдүүд ээ.
шагай магай нь будаа болно биддэ, монгол эмээлний дөрөөнд үрэгдээд. за тэр салтаа саам бол хэцүү болсоон, болсон...тэхх. зүгээр л эмээлэн дээр шуудайтай элс тавьцан аятай бөмбөрдүүлээд шогшуулжийсан биддэ. тэгээд яван чангараад сурсымаа, гутал мутлаа сольж этр, давхихад нь лаглайгаад суугаад нүдүүлээд байлгүй хагас босож этр
гэвч энэ бүх эрдэм боловсрол он цагийн харгуйд хаягдан үлдсэн байсныг саяхан мэдсэн нь мөнөөх "уяжийсан морь"-ны ач ажээ.
зүгээр хашин морь байсан бол бас мэдкүй өнгөрчих байсан болтойдог... айхтар гэж, боломж голкүй тодорно гэж.