|
|
баруунчээ шургалан зорчсон тухай тэмдэглэл 1 |
жэмчээг пялгадсан шувууны баас, сангас 10-аад орчим бага насаа дурсан дурсан идсэн маасал саахартай талх 13 зүсэм мөн адилаар идсэн молкоотой талх 1 зүсэм бороонд норсон 3 өдөр цасан шуургатай шөнө 2 салхи хүүгээд унтаж чадаагүй шөнө 7 салхи хүүгсэн ч дугжирсан шөнө 3 00-н цаасны хэрэглээний нэгж 1-2 зүсэм дуусгасан нойтон салпиитаг 1,5 боодол уусан, хэрэглэсэн цэвэр ус 5 литр бясалгагч улс дунд шургалж, гүрийж суухыг шахсан хугацаа 36000 секунд ингэнгээ дэмий бодолд автсан нийт хугацаа 396000 секунд ингэнгээ унтаж, хойш савах шахаад цочиж сэрсэн тохиолдол ... тоолшгүй олон мөн адил унтаж, урагш бөхийн хамраараа шурган унаж халцалсан тохиолдол ... арай цөөн чих шуугисан хугацаа ... удаан толгой өвдсөн хугацаа ... бас л удаан уусан толгойны эм 2 ширхэгээр 5 удаа гүйлгэсэн тоо 21 удаа эсэргүү асуулт асууж, унтууцагдсан ... маш олон удаа үүнийг сонсонгоо инээд алдаж, манийг шоолсон хүний тоо ... нэлээн олон маний туршлагаар "олж" мэдэж, баталсан онол Гаутамагийнхтай дөхөж, Гоэнкагийнхтай нийлэхэд башийсан нь 3 удаа "чи ниигэр үү?" асуултад хариулсан тоо 6 жэмчээгийн түлхүүрийг алга хийлээ гэж сандарсан хугацаа 2 цаг хүмсийн идэж уухдаа гаргадаг чимээнд дэлбэрч устсан мэдрэлийн эсийн тоо ... маш олон "сайтар хүргэсэн" хүмсийн хэхрэх, хумсаа дуугаргах, хурууны үеийг нак нук хийлгэх чимээний улмаас дахин сэргээгдэхгүйгээр устсан мэдрэлийн эсийн тоо ... олон "их хязгаар үзэгдэл" байгаль дэлхийн энгийн сайханд автсан удаа ... байнга шахуу жэмчээд хэнийг ч суулгаж, хүргэж өгөхгүй гэж муйхарлахаар санаархан хайж олсон арга сиймхий нийт 5 хувилбар, 7 янз мөнхүү санаанаас буцаж, гэрт нь дөхүүлж өгсөн хүний тоо 3 даахгүй нохой булуу хурааж худалдан авсан номын тоо 2 ширхэг түүний үнэ болгож төлсөн 2 живаа буян болгохыг санаархсан 4 живаа жооронд үлдээсэн 10 дүнчүүр /хожмоо үүний ихэнхээр лииптон цай авч ууж өөрт буяныг үйлдсэн/ энэ бүх дээрх тооны ард гараад нэмэгдсэн биеийн жин 13 кг үүний улмаас өмсөж чадахгүй болсон дээл, ууж, шарваарын хослол 5
|
|