PEEPHOLE
2012-01-01 07:42
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(4)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 882 удаа
Энэ жил бүх салбарт өөрчлөлт хүлээж байна. -- зүйтэй.
Гэхдээ өөрчлөлт нь ихэнхдээ эерэг байх бололтой. -- зүйтэййй, болжийннна, болжийна.
Хамгийн гол нь үүнээс зайлсхийгээд дасал болсон газартаа хорогдоод байх хэрэггүй. -- за.., гэхдээ яг тэгж боджийсийм чэнн
Идэвхгүй байх тусам чинь луу жил танд харамсах шалтгаан олныг үлдээх болно. -- идэвхжинээ, идэвхжинэ. идэвхжихгүй байх шалтгаан үгүй болсон.
Өөрийн аз жаргал, сайн сайхан луу тэмүүл. -- мэдээж, мэдээж
2012 он бол таны хувьд олсон амжилтаа улам бататгаж, шинэ амжилтанд хүрэх сайхан үе. -- өгүүлбэрийн эхний хэсгийг тодотгож, итгэл олоход туслана уу.
Энэ жил бүгдийг солих боломж байна:
хайртай хүнээ, -- юуны өмнө эхний хэдэн сарын дотор олж авах, дараа нь халж солих, олох.. халж солих, олох.. халж солих
оршин суудаг газраа, -- мэдээж
ажлаа, -- мэдээж шдэ
бүр имижээ хүртэл. -- хийлгэсэн бүх гоо сайхны засвар үйлчилгээгээ буцаана гэсэн үг үү... ёо 
Аль нь ч байсан танд зөвхөн сайн сайхныг, амжилтыг авчрах болно, гэхдээ та өөрөө хүсэх юм бол шүү. -- ингээд мэдээжийн юм гараад ирэхээр яг уур хүрэхжийшд, зурхайд

Энэ онд янз бүрийн түргэн хоолны газар ээлгүй. --  ээ бурхан мэнн.. ус идэж, өвс ууж.. хааяа бас хачин амттай цай зажилж..
Хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих, тэдэнд хэрэгтэй зөвлөгөө өгч үүссэн нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх зэрэгт амжилт олно. -- мэргэ төлгийн чадвар чансаагаа улам сайжруулж, 41 чулуугаа угааж хатаах
Дотоод хүсэл тэмүүлэлдээ гадаад үзэмжээ тохируулахыг хичээ. -- уахаха, үсээ хусаад, орхимж нөмрөөд, сахлаа ургуулаад, агуйд суух
Үүний тулд их олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болсон ч хамаагүй, тэр бүхэн чинь таныг зорилгодоо хүрэхэд чинь туслах болно -- зүйтэййййййййй...болжийна, болжийна, болохжийна... баярлалаа


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2012-01-04 | 13:54
ёслов

Холбоос | |
хахаха (Zurai | )
2012-01-02 | 20:01
Их өөрчлөлтийн төлөө урагшаа алга ташилт

Холбоос | |
(хундага | )
2012-01-02 | 16:50
тэхх, тиймшү.
чамд ч гэсэн амжилт!

Холбоос | |
Amjilt hehehe (Dusan | )
2012-01-01 | 14:56
Их л олон зүйлээ өөрчлөх нь дээ. ккккэ амжилт ялангуяа хайртай хүнээ олоод халж солих, сахлаа ургуулж дотоож мэдрэмжээ дээшлүүлэхэд чинь хэхэхэ ирмэх

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)