12.21-ийн өмнөх өдөр
зиа ингээд дэлхий сүйрэхээс өмнө таанууддаа өнөөг хүртэл хамт байсанд талархал дэвшүүлэхийн зэрэгцээ бас түмэн уучлалыг гуйж, гомдоож эвгүйрүүлхүүлж байсан бол... гээл унавал ёолк хийгээд халамцаад эхэлчижээ л гэж боднэз дээ. сүйрвэл яана аа л гэлцэхийн. сүйрвэл тэгээл сүйрч дээ, яав л гэж. санаа зовлоо гээд байдал өөрөөр эргэдэг бол бас яахав. нисдэг хүний танилын компани байрладаг барилга нь маргааш тэр чигээрээ хаана, ажиллахгүй гэсийм байх. эгчийн охины ажлынхан маргааш амрана гэнэ, сүйрэхэд ядаж гэр бүлтэйгээ байя гэсийм байх. гэхчилэн гошин гошин юм болж л байгаа сурагтай. үүгээрээ сүйрлээс урьдчилан сэргийлээд байгаамү, ингэснээрээ аюулаас аврагдахымү, толгой хүрэхгүйм. ингэхэд сүйрэл нь яг хэдэн цагаас эхлэхийм бол? бөмбөрцөгийн нөгөө бөөрөнд байгаа улсуудад арай хожуу хүрнэ гэсэн үг үү? эртүүд зурагтаар нэг хүн ярьжийхийм, дэлхий сүйрсэн ч монгол үлдэнэ, монголчууд үлдэнэ, бид бол дээд язгууртай.. юу юу ч гэнэв. логиктой бодвол дэлхий сүйрчээд байхад дээр нь байдагчуулын нэг монгол яажийгаад ч үлдэхийн. яагаад үлдэхийг нь ердөө л "монгол учраас" гэгээстэй. хэрвээ дэлхий сүйрлээ, за хагасаас илүү нь сүйрлээ гэе ядаж, төв азийн энүүхэн хэсэгхэн газар овойж гарч ирээд бид орой дээр нь үлдчихлээ, хэдүүлээ. одоо тэгээд яаж амьдарна аа? хамаг юмаа гаднаас авдаг, гадаадынхныг зардаг. малаа туугаад махыг нь идээд явахаас өөр замгүй үлдэх нь ээ дээ. гэхээр сүүлийн үед моод болоод байгаа мах иддэггүй улсууд, амьтны гаралтай юм иддэггүй улсууд мэнн яанам билээ. нээт ухаж мал маллагаа, бэлчээрийг шинжиж оторлохуй, гэр барих монгол ухаан ба сээгсийн үеийн гэрийн орон зайн хуваарилалт, худаг ухах газрыг сонгох нь, монгол эмээлийн зүй зохистой ашиглалт, эмийн ургамлаар өвчнийг анагаахуйн толь, дээлийн товч зангидах зуун арга, лааг удаан асаахын тулд чоолкны үсийг хуйхлах гарын авлага гэх мэтийг олж судаллаа. харин энд бөөнөөрөө байж байлээ, дээрх мэдээллүүд . нээрээ мань нь, Фрискагийн зааж өгсөн бүхэл үрийн гурилаар талх барьж үзэв. арай өөр жороор. тэр нэг их хөөдөггүй гурил бололтоймдаг уу даа. гэхдээ хулигаан муурнаас бусад бүх гишүүд элдэв муу үг хэлэлгүй идсээн. үлдээгүй. жижигхэн талх болсон болохоор. улмаар, дээрх дэлхий сүйрсэн ч монголчууд үлдэх нигууртай холбогдуулан цуглуулсан мэдээллийн ачаар тараг бүрж үзэж эхэлсэн. эсвэл халуудуулаад, эсвэл хүйтдүүлээд. уур хүрээд гадил мадилхан нэмээд блээндэрдээд хоормогорхуу юм хийж гишүүдэд хүчээр шахаж байгаа. ингэснээр аюул тохиолдоход цагаан идээгээр тогтмол хангах, аюулаас өмнө бол тарганд зориулсан зардлыг багасгах ач холбогдолтой юм. харин сүүлийн үед 00-н цаасны хэрэглээ огцом өссөний шалтгаан тодорхойгүй л байна. мөн түүнчлэн, элэгний нухаш хийх оролдлого эрчээ авч, амталгааг хулигаан муураар хийлгүүлсний дараахан тэрээр чавхдан хаа нэг тийш одсон бөгөөд удалгүй бор гэрээр мэнн дүүрэн эвгүй үнэр тархсан нь тийм ч таатай байгаагүй ба хар ногоон өнгийн өмхий, нялцгар зүйл дээр гишгэн хальтран унахдаа элэгний нухаштай барээний шилээ цээжиндээ тэврэн аварч гарсан мэнн юутай зоримог билээ. нөгөөтэйгүүр, тахианы цээж махан хъам хийх зүтгэлийг мэнн өндрөөр үнэлсэн хэдий ч зүсэж тавьсныг мэнн /тавьсныг мэнн гэнүүдээ!!??/ хэн ч идэлгүй гурав хоноход гутарснаасаа болж өөрөө идээд горойж үхэлгүйхэн шиг өнөөдрийг угтан суугаадаа баяртай байна аа. одоо цуйван хийж сурна аа яадын. орой ёолктой. ааааааяяя. монитадаа бэлэг өгнө. оооооёёё. ёолктой, монитатай улсуудад атаархаад үхчмээр ч чүмчик санагдаад байсын. яаж ийжийгаад нэг ёолк, бас нэг монита олоод авцаан, яджийхад үэхэхэ. элэгний нухашнаасаа өгий гэтэл олон талын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул цагаан архи өгнө. харин надад дарс өгөөсэй. зиа тэгээд их сүйрлийн дараа эргэн уулзах өлзийтэй халуун ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлжийгаад нөгөө нэг цуваанд жагсах гаригуудыг нь онож баллах вий дээ, чадах л улс шүү, "танай монголчууд" (by Ts.Khulan /Odno`s talk show/) яаж зүгээр салчихав, дуу хууртай салцгаая даа VIDEO