нээтээр тэнэжийгаад өдөн хөнжил зарна гэсэн зар олоод, үзэж харахым болов оо. хямдхан байсын, яадын.
ацраад өглөө, аваад явлаа, хэмжиж үзлээ, хэлснээсээ өөриймаа хэмжээ нь.
утасдаад хэллээ, уцаарлаж үзжийна, мангар пацаан чэнн.
буцаая муцаая болоод, пацаан өөртөө үлдсэн хөнжлүүдээ "бүгдийг" нь хэмжсэн чэнн яг хэмжээгээрээ байна гэнэшү. хэдэн ч хөнжилтэймб. олон байх аа.
"үнээ жаахан буулгаач" гээд манийг анх асуухад "эмээ та хэдийг авахын?" гэж мэгээд сүрхий байсым. бүрр зочид буудалд авна гээд бодцон этр.
орных нь хөнжлийг үзүүлий барий, сольж холий барий болоод..хэд хэд утсаар ярив.
дррр..дррр.. гэнгээ "дөрвөн улирлын хайр" дууны эхний бадгийн аяыг явуулж дуусгаад /дагаж дуулдын би.. тэхх/, утсаа авангуут
- аан би нөгөө хөнжлийн хүүхэд байнаа..
- аан за хөнжлийн хүүхэд үү.. сайн уу
дъъүдд...дъүүдд.. цаанаа бас нэг гоё ая явжийгааз.. утсаа авангуут нь
- аа би нөгөө хөнжлийн эмээ нь байнаа..
- өө за хөнжлийн эмээ.. та яасан?
гэх мэтээр хөнжлийн тухай яриа өрнөнө.
гол нь эмээ мөнгөө төлөөгүй, хүүхэд мөнгөө аваагүй болохоор л ингээд зууралдаад... сайхан байнаа. хүмүүс бие биедээ итгэдэг цаг үе ирсэн байна.