|
|
гэгээрэхээс хүйс тэмтрэх хүртэл |
манийг Баабар магтсым чэнн!! - чи яаж ингэж сайн бамбайж таргалж чаднам бэ? ялангуяа энэ хүзүү толгой хавиараа тэррр монгол маягаар сонгож бамбайн таргалсан чэнн... олон л бамбагар хүн харлаа.. гэх мэтээр нийт гурваас дөрвөн өгүүлбэр хэлээд тэр мэнн явж одов. тэр мэнн гэдэг нь Баабар шдэ, ноолууран хөх цамцаа намируулсаар. гэж зүүдэлсэн нь долоо гаруй хоногийн өмнөх явдал бөлгөө. сайхан л байлаа... зүүд ээ гэжжжж.
Аюурзанын "Шүгдэн"-г дуусгасан нь бас тэр хавьцаа бөгөөд уншиж дуусаад мэгшүүлэн уйлмаар болсон нь нар сарны таталцал түлхэлцэлтэй огтхон ч холбоогүй билээ. ай энэ эрхэм хүмүүн юутай мөлжүүртэй, юутай өгөөжтэй, уянгын элдэв халилгүй хэрнээ юутай сэтгэл хөдлөм атлаа энгийн, ойр, бас тэгээд сонирхолтой бичнэ вэ. бичихийн тулд хэчнээн судалж, сурвалжилдаг, харьцуулж эргэцүүлдэг нь илхэн. мань мэт мөхөс дорд амьтан энэ эрхмийг дүгнэж цэгнэнэ ч гэж юу байхав, сэтгэгдлээ илэрхийлж байгаа ухаан нь энэ шүү дээ. "Шүгдэн"-г авсан даруйдаа шууд шүүрч аваад уншаад унаагүй нь хавтасных нь өнгө будаг маний тухайн үеийн сэтгэл санааны байдалтай хоршин дарангуйлснаас болсон биз ээ. миний хүүхдүүд зав гаргаад заавал уншаарай, энэ номыг. шашин гэж юу болох, гэгээрлийн замд хөл тавих нь зүгээр нэг харанхуйгаар сүсэглэх, шүтэж буй мэт эндүүрч буруу зөрүү давхих гэх мэтээс ямар ялгаатайг дурайтал өгүүлсэн мэт маньд санагдав. гэгээнтэн хүн, гэгээрлийн замаар замнахаар шийдээд номд орсон хүн - жирийн лам, жирийн хүн гэсэн гурван өнцгөөс зэрэг харах үнэтэй боломж ажээ, буддын шашиныг, гэгээрлийг, амьдралыг... энээ тэрээг. буддын шашинг сэтгэлээ ариусгах гэж биш, амин хувийн үйлээ бүтээхээр арилжааны, хэрэглээний мэт "ашигладаг" хэрнээ лам нарыг мөнгөний хойноос хошуурлаа гэж буруушаадаг, зарим нэг бусармаг ламын үйл явдлаар буддын шашиныг тэр чигээр нь хараар будан туйлширдаг, бурхан шашиныг мухар сүсэгтэй холин мангуурдаг, бурхан бий гэж итгэн амин хувийн хүсэлт гуйлт тавьдаг, бурхан шашиныг ардын зан заншилтай холин будилдаг олон олон хүмүүс энэ номыг уншаасай гэж чин сэтгэлээс хүсэвэй. ... гэхээр миний хүүхдүүдийгээ тийм гэжийгаам шиг болчлоо тээ, гүйшд, тэгж бодоогүйэ. гэхдээ тиймхэн өнгөцөөр хардаг хүмс ийм номыг уншаад адал явдалт зохиол гэж бодохоос хэтрэхгүй, янаг бэлгийн явдлыг бичсэн хэсгийг нь онцгойлон санасаар үлдэнэ биддэ. яалтай билээ. улам улам л, бясалгалд суухсан гэсэн хүсэл нэмэгдэх бололтой.
сүү саалиа бэлдэх, мал хуйгаа янзлах ажлыг яаран байж дуусгаад "Шүгдэн"-г барьж аван хорхойсон уншсаар дуусгаад тэр эрчээрээ ном уншаад л баймаар, уншаад л баймаар болсныгоо даран байж шөнө адуугаа манахаар гарахдаа тэсгэл алдан Аюурзанын эхнэр Өлзийтөгсийн "Үзэхийн хязгаар"-ыг 70 хэддэх хуудас хүргээд орхисон байсныгаа аваад гарсан нь маний юутай номлог эмгэн болохыг илтгэж буйг таанууд хэлүүлэх юун. гүй яахав,.. тэгээд уншаад дуусгасаан. тэгээд төрсөн сэтгэгдэл гэвэл... хэрвээ танд, нэг дор, нэгээс олон тооны ном унших завшаан гарваас алинаас нь эхэлж унших нь тухайн номын талаар үлдэх сэтгэгдэлд хүчтэй нөлөөлөх болно оо... гэдэг апориизам. номоор дагначих уу даа? Габриэл Гарсиа Маркээсийн нэгэн нимгэхэн шаргал номыг баахан бөгс бөөрний явдал бичсэн номонцрууд дунд тавьсан байсныг нь интерном билүү, мэдээллийн технологийн төвийн урд байдаг номын дэлгүүр чэнн? тэндхийн каасан дээр суух ганган хүүхэнд хэлтэл "тэгээд юүүгж?" гэсэн харцаар сүлбүүлэв. "Гунигт янхнуудаа дурсахуй" гэдэг нэрний буруу байх л даа, Нобелийн шагналт өвгөн зохиолчийн номны. одоогоор нисдэг хүний ихэд инээж хөхүйн байж уншин байгаа нэгэн дурсамж номыг талд нь хүргээд байна. соц үеийн олон сайхан үг сурах шинжийн болтойм.
эртүүд явжийтал яалт ч гүй, хэн нь тэнд зогсжийсийм даа, би яджийхад чкам. - тэгээд яахаараа гэнэт хурнийгаад, по-гоо авахуулчихсан амьтан аятай болчихдымб?! - яасан гэнээ? хурнийна гэж яахыг хэлдийн? юугаа авахуулна гэнэ ээ?? гүй доо тэгээд хэрэлдэхийн тулд эх хэлний хичээл хийлтэй биш дээ
зиа өөр чэнн...дээд айлд нэг хороо цэрэг орж ирээд жагсаалын бэлтгэл хийгээд унав, аль 3 цагийн өмнөөс. нэлээн тэслээ. буугаа аваад тааз руугаа онилоод галлаж, бүгдийг нь хүйс тэмтэрмээр санагдахым. даанч таазаа эмүүльсдээд удаагүй байна даа. сэргээн засвар ерөнхийдөө дуусах төлөвтэй. хороо цэргийн хүйс тэмтэрнэ гэхээр том хүний муухай юм бодовзой, миний хүүхдүүд ээ.
|
|