Нэгэн хүү аав ээжтэйгээ хамт амьдардаг байжээ. Аав нь хүүг бага байхад нь ээжид нь "Сайн сууж байгаарай" гэж хэлж бас хүүдээ "Ээжийгээ сайн асарч хамгаалж тусалж байгаарай" гэж хэлээд цэрэгт яваад өгч гэнэ. Тэгэхэд 10 сар болж байлаа. Хүү ээжийгээ мөн аавынхаа хэлснээр асарч хамгаалж тусалж байлаа. Хүү аавыгаа яасан бол гэж бас их санаж байлаа. Хүү тэр тухайгаа ээжээсээ асууя гэж бодсон ч ээжийгээ бодоод хэлсэнгүй. Тэр явдлаас хойш хэдэн жил өнгөрхөд хүү ч том болж ээж нь ажил хийсээр л байв. Нэгэн өдөр хүүгийн ээж нь ажил нь бүтэхгүй, бүтэмжгүй болж ажлаасаа халагдаж ажилгүй болж гэнэ. Хүү ээж хоёр мөнгө муутай байсан чинь ажилгүй болсон. Тэгэхэд хүү дотроо "Өвлийн өвгөн тоглоомноос өөр юм өгдөг юм билүү" гэж боджээ. Тэгэхэд хүү "өгч ч магадгүй" гээд дотроо чин сэтгэлээсээ хүсэж боджээ. Шинэ жилийн өглөө боллоо. Хүү босоод шатаар буутал захидал ирсэн байв. Хүү ээждээ аваачиж өгтөл ээж нь унштал өөрийнхөн дуртай ажил байв. "Ажилд авна" гэж бичсэн байв. Орой болоход хаалга дуугарчээ. Хаалга онгойтол аав нь байв. Хүү аав ээж гурав аз жаргалтай амьдарчээ. Хүү тэгэхэд "Энэ шинэ жил бол мөрөөдлийн шинэ жил боллоо" гэжээ. Чин сэтгэлээсээ хүсвэл хүссэн юм бүхэн бийлнэ. б,`
хөөрхөн хүн серийн дугаар:4хйч038ж2е3ж8kdjfonecr39-н зохион бичлэг.
100 хүртэлх үгтэй "мөрөөдлийн шинэ жил" гэдэг сэдвээр.
бичихийн өмнө хундагаас асуусан асуулт: өвлийн өвгөн чихэр тоглоом.. ер нь тиймиймнаас өөрийм өгдиймү?
хундагын хариулт: мэдээж!
шивсэн: хундага.
шивэхдээ зохиогчийн нэр төрийг бодолцон баллаж зассаныг зассан хувилбараар хүргэж байна.
уг зохион бичлэг нь ангийнхан дотроо нэлээн хойгуур жагссан бололтой, үзүүлэнгийн самбарын хамгийн баруун доод буланд байрлажихуй.
монгол хэлний хичээл хийгээд 1.7 хичээлийн жил.
одоо болтол үйл үгийн -ж, -ч-г ялгаж, залгахдаа тийм ч сайн биш.
ойрноос өөрөө нэхэж байж ном авахуулдаг болсон. хэдий ч "авахуулавч уншиж ер харагддаггүй оны хүн"-ээр шалгарсан. зургийг нь үзээд суудаг байх магадлалтай.
үе үе манид "шүлэг" уншиж өгдөг байснаа больсон нь яруу найргийн онгод нь зураг зурах, цаас нугалах, хайчлах, наах, уранхай оймсоор үсний боолт хийх гэх мэтэд зориулагдаж байгаатай холбоотой болов уу.
"шүлэг" гэж өөрөө нэрлэдэг зүйл нь хэдхэн өгүүлбэртэй "эсээ" маягийн зүйл байдаг бөгөөд өөрөө заавал уншиж өгдөг нь үг үсэг, зөв бичгийн дүрмийн алдаагаа нуух гарамгай арга буйза, эвий.
арга нарийсаад, сүүлийн хэдэн удаад дэвтэрт бичихээ байгаад шууд аман зохиол болгон "хайлдаг" болсон.
сэдэв нь заримдаа тун хүнд. "би эгч байвал..", "монголоо гоё болгохдоо", "дахиж мөнгө хараагүй хүний тухай"... гэх мэт
Чин сэтгэлээсээ хүсвэл хүссэн юм бүхэн бийлнэ. б,`
ирэх жилийн 180 хоногт нь олон зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж тэр бүхэн нь бийлэлттэй байх болтугай.