PEEPHOLE
2014-09-01 11:13
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(2)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 561 удаа
энэ гүйдэг эмс хүүхнүүд мээмгүй болчоод байна уу, мээмгүй эмс хүүхнүүд гүйдэг болчдым бол уу?
гэсэн аливаад шинэ соргог ханддаг, сурах мэдэх их хүсэл эрмэлзлэлийн сэтгэлээр олон улсын эмэгтэйчүүдийн марпооныг тв-ээр харсан шээг хэвтэхүй яа... сүүлийн ёсоор нь бол гүйдэг эм болцон байх ёстой байж гэж харамсан гэмших сэтгэл төрөх нь дээш харж хэвтэхэд, хавиргыг хучдаг цээжний булчин дээр байрлах хөхний булчирхай, нарийн сувгууд, өөхлөг эдүүд маннь талаар нэг таран байрласныг тэмтрээд ч олж баригдахгүйгээс үүдэлтэй ажээ.

өнгөрсөн виикэндийг баруун гарын эрхий ба долооврын эхний үеийн арьсыг дэвтэж үрчийтэл самар цөмж жаргав. хотын төв гудамжаар самар цөмөн алхахуйяа зүүн гарын алга самрын ясаар дүүрэхийн өмнөхөн хогийн сав тааралдах гайхамшигт он жилүүд иржээ.
гэхээр таанууд манийг солгой бишийм байна гэдгийг мэдээд авчлаа тээ, аа харин жижиг гартаймү, том гартаймү гэдгийг бол өөрснөө хогийн савтай харьцаж үзжийж л мэдэх нь байшдэ, самар цөмөөд.

зъа, жинпин гуай ирж доолрын ханш буулгалаа, пүүтин гуай ирж задгай цагаан, жүүдоочин гишүүн хоёрыг цулайлгахаар махны гэрээ хийчээд явкээд байну, гүй юу? тэр хоёр чэнн хоёулаа махны үйлдвэртэй улс байх аа. тэгээд махны үнэ бүр тэнгэрт хаднэз дээ. бас бус улсыг цулайлгах гэрээ зөндөө хийгдээсэй тээ? эсвэл зүгээр л ирж загначихаад яваад өгөх нь үү. за тэгээд мань мэтээс далдуур гои гоиым болдэгэз дээ.
гэх мэтээр эмээ нь бас цор цор хийхкээд байдаг болцорцон байгааз? монгол тв-ийн суваг үзкүй гүрийгээд байхад л энэ шүү дээ. үздэг болчуул ч бас баллышү, би.
гэхдээ яаж ч монгол суваг үзкүй байлаа гэх нь ээ, өнөөгийн монголд хятадаас өөр авралын гар ирэхгүй нь тодорхой байшүдэ. хятадуудыг үзэн ядаж, хийрхэж хэнээрхэлгүйгээр энэ толгой дээр байгаа хэдийгээ эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэрээ хийчээсэй гэж ганданд ном уншуулахаас өөр зам алга. дэлхийн ямар ч улс өөрийн эрх ашгийг огттттт бодохгүйгээр зүгэээээээээээээээээээээээр л монголын хэдэн мулгуу, залхуу, омогшуу хэдэн харымыг бодоод тусалж дэмжинэ гэж горьдох нь өөрөө их гошин үзэгдэл юм. ягггг одоо // бол эрх ашигаа бодоод бодоод бодоод хөрөнгө оруулалт нь хамгаалагдах эсэх нь бүдэг бадаг монгол руу том сарвайх улс гэвэл хятад л байх шив дээ. эвгүйтвэл эрээн рүүгээ оруулахаа болиход л сөхрөх тийм л улс юм, миний сайхан эх орон чэннн... нөгөө омогшил, монгол бахархалтай хэдэн билиг танхай молчуудтайгаа хамт. өөрөөр хэлбэл молчуудыг шантаажлах юмтай гэсэн үг. 
орос бол монголыг сарвайсан сарвайгаагүй өөрснөө гүйгээд ирэх улс гэж ханддаг биз, кэн мэчийлаа. тэгээд ч монгол руу сарвайх бусад улс оростой ямар нэгэн тохиролцоо хийж л таардаг биз.
тэр амээрк замээрк бол худлаашдэ, шар толгойлсон гарууд ардчилал мардчилал, зах зээл этр гэжийж манай хэдийг аваачиж жоол өгөөш өгөөд өөрийн болгоцон гэж санаархдаг биз, кэн мэчийлаа. тэдэнд дэлхийгээр нэг хор найруулах ажил нь оволзжийхад мань мэтээр балцруугаа хийхэв.
японуудын хувьд, бас арай ч мануудыг хятадад тавиад туучихгүйз гэж найдлага тавих хэдий ч хэчнээн манайхан гуравдагч хөрш гэж цоллоод цоллоод, хэчнээн истартээгийн түншлэл байгуулы гэж зүтгээд зүтгээд тэр нь яг өнөөдрийн хоолойд тулсан хутганы ирийг мохоож чадах уу үгүй юу?
үгүй шүү дээ, миний хүүхдүүд ээ. хөрсөн доороо баялаггүй ч заавал манайхаас, үнэтэй авкээд зүтгээд байх хэрэг яг үнэндээ японуудад байхгүй л байхгүй юу. зүгээр л,... нэг тиймммммъ... хэлхээ холбоотой байж, дэлхий дээр янз бүрийн юм болоход "манай тал" гэж хэлэх хүн нэмэх зорилгоор л хятад, оросын дунд орших хөөрхий жижигхэн оронтой гайгүй сайн харилцаатай байх хэрэг байдаг ажээ. өөрснөө бол "энд тэнд шүлсээ түрхэх" энээ тэрээ гэж хэлдийм. тэр нь энэ удаад хутганы ирэнд хэрхэн үйлчлэхийг кэн мэчийлаа. "нэг зүсүүлээд үзэг" гэжийж ч мэдэх л хүмсийм.
маний мэдэх ганц зүйл гэвэл тэээр жил оюунтүлхүүр гээч охиныг хүчээр тэр том уралдаан гээчдээ түрүүлүүлэн хоёр орны энгийн иргэдийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх арга хэмжээний эхлэлийг соёл урлагийн салбараар тавьсан явдал л юм. тавьсан гэнүүдэ??!!!
2 дах нь солонгоо билүү?

зьа тэр бүлт бүлт щъх яамай, оросууд баруунчээнээс хүнсээ авахаа больж сөрсөн базаа хийнгүүт санаанд орсон нь цалингаа буухаар нэг цадахдаа мэркүүрийгээс авч иддэг "норвэээгийн" гэх утсан салмон байсан бөгөөд мөддөө "орж ирэхээ" байчих байх хэмээн хуруу хумсаа хуйхлан барин хэдэн цаас атгаж очин "утсан салмон нэг уутыг!! бүтнээр!! бэлэн мөнгөөр!!" гэж хашхиран алганы хөлсөнд чийг даасан хэдэн халтар мянгат, таван зуутаа сагсайтал шидтэллллл...нөгөөх нь хятадаас орж ирдэг байж этр. тэгэхээр нь гуйдгаараа гуйж хэдэн зүсмийг боолгуулж авч этр...өөрөөсөө харамлан харамлан хүлхэж иддэгээ зөвхөн тэр орой том том үмхэлж идэж этр...хэдхэн зүсмээ тээ? ...тэххх, тэгээд дуусгацан этр.. хайран хуйхалсан хумс хуруу мэннн гэчъ.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2014-09-01 | 15:04
ёо...яаж тэр хэсгээ арилгасын


щсс Snakeman

тэр их сайхан эмэгтэй байдаг шүү

Холбоос | |
(Bat (зочин) | )
2014-09-01 | 14:39
Mundag shdee баярлах
Ailin huuhduud Xi dargiin ehneriin tuhai bichij bhad ...

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)