|
|
нүдний |
виикэндээр вэртлёотонд сууж энкбаярыгаа эргэчихээд ирлээ. зайлуул, уг нь өөрөө л паарнаас унацым байлээшдэ. гэхдээ тэр саатуулан баривчлах үйл явцыг хэргээр өөрийгөө өрөвдлийн харагдуулахаар тооцоолж, хэргээр тийм байдалтай, хар оймстой хөлөө гозогнуулсаар ачигдахаар бодсон чүмчик санагдах нь зөвхөн маний хар сэр ихийнх буйза. би байсан бол бүр тод өнгийн оймс өмсөх байсым.. эрхий хурууны үзүүр гальт цоорхой. энэ сонгууль ч гоё болох нь дээ, эртнээс дээл, гутлаа бэлдэхийм шүү. миний хүүхдүүд тэр нам мамаа яасан ч түргэн сольж холбирцгоож байхым. "хувьсгалын" үзэл санаа, үзэл бодлоороо биш хувийн ашиг сонирхлоороо нэгдэж нам мам болохоор л тэгцгээдэг байх даа. хүүхдүүдийг өрөвдөхийм. тэдний араас орохоор нам мам дагаад амбийцтай гүйлдэж буй өсвөр залуусыг харахаар бүр ч эмгэнэлтэй. эмгэнэл гэдэг үг чэнн эмгэн гэдэг үгнээс гаралтай. гээлү..
эмээ нь сониноос, нүд өвдсөөн. өвдөөд нялга улаан болсон. өглөө ирэх замд зарим машаан зогсож өгч ч байх шиг. яалаа гэж хоёрын хоёр улаан гэрэл зэрэг асахав дээ, үрс минь. улайгаад, аргаад, тороод эхлэхээр нь өөрөө дур мэдэж баахан эмчлэв. ээжээр долоолгов, зааны сүү дусаав, нивэа тос түрхэв, дургүй хүнээ ширтэж хорсгож хүртэл үзэв. нэмэр алга. сайхан залууд мөргөв, өвдгөөр домнов, хойлогны мах идэв, чонын хэл тавьж боов,.. боов гэнүүдэ?!
боов моов гээд ч нэмэр алга. нээтээр хайв... нүд... улайх... ханиад... ингэж өөрийгөө оношилчихоод, ямар эм хэрэглэхийг нээтээр хайгаад олоогүй тул эмнэлэгт үзүүлэв, ингээд эмтэй болов.нүдний ханиад гээчийм туссан байна гэнэ, маний оноштой таарав. ойролцоогоор хагас сараас нэг бүтэн сар хэртэй "өвдөхийм" байх. бүр хурц нь нэг, хоёр жилээр ч өвддөг сураг байна. вирусээр үүсгэгддэг, вирус нь бохир гар мар, агаарын зам мамаар халддым байх. нүдний салс бүрхэвч мүрхэвчийг нь үрэвсүүлээд алаад хаячдаг гэнэ. хүүхдүүд мэнн, газраас юм түүж битгий идээрэй. түүсэн ч фьү фьү фьү гэж гурван удаа тарнидан үлээх хэрэгтэй шүү.
ингээд эмээ нь эсгийн цех дээрээ нүдэндээ шилтэй, нүүрэндээ пүүдэртэй, үсэндээ бигүүжтэй, өөрөө баяр баясгалантай сууна. яагаад гэвэл самбаачлан бусдад халдааж амжсан. олсноо олуулаа. мөн үү? аа харин шил зүүгээд ямар ч нэмэргүй гэсэн, гэхдээ яадын. нөгөө бохь шалчигануулдаг тачигнуулдаг хүүхэн "комын хамгаалалттай шил зүүгээч" чихшикк. чи өөрөө ком за, чи өөрөө наад бохио зовхиндоо наа за. гүйцээ.
|
|