гриин карэдсан. айхтар халуун байсан болобчиг сөхөрч бууж өгөлгүйгээр идэж барав.
гитдууд мөнөөх л хорон үйлдлээ хээвнэг давтаж, маний уужийсан сүүтэй цайг муухай үнэр, амтат цайгаар сэм сольсныг хөөрхий ноомой даруу, ядруу доройн улмаас мэдэлгүй баахан ууж хохирсон ба хорт цайн балгаар харих замдаа хошуу юугаа хайрчээ. ингээд улаан хамартай, улаан эрүүтэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, саатай алчууртай саак хүүхэн сахлаа илэн, сүүмийсэн нүд гарган бамбайн сууна даа.
улаан өнгөтүүдийг нуух санаатай хүмсийн анхаарлыг тарамдуулахаар холцруутсан түнтгэр хацрыг тодоос тод улайлган оодсон нь үзэмж төгөлдөр бөгөөд духаа улайлгачихвал шооны 5 нүх мэт харагдах буйза. аа харин шоо бол 4 нүхтэй талаараа буусан.
уруул урд оройн хүйтэнд нэрвэгдэн, хуурайшиж хагарсан тул байгалийн өнгөөрөө дорвойх нь "өөхөн тос түрхээд өгөөч ээ" гэж гуйн арчаагүйтэх мэт ээ. хорт цайг хоолой давуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн түүнийг энэ чигээр орхиж хатуурхав. будаад байх хэрэг алга.