|
|
нигүүлсэх гэсэндээ цоолсон |
их сургуулийн нэг күүрсэд байсан "бололтой" залуутай уулзав. баахан ярьж суув, биш ээ, яриаг нь баахан сонсож суув. хэдэн сарын дараа улам илүү сонсохсон гэсэн чин хүсэлтэй салав.
дэмий балай зүйл донгосчихгүйхэн шиг тэвчихийн тулд байдаг хүчээрээ гуяныхаа дотор талаас чимхэн суусныг маний муу уранхай жиинс л мэдэх буйза.
"бололтой" гэсний учир нь осолдохгүй нэгдүгээр күүрстээ нэг күүрсэд байсан, би бол түүний нэрийг сонсоод царай зүстэй нь нэгмуу маччинг хиймэр аядаад байсан, харин тэр манийг өнөөдөр харжийж л аа нэг иймэрхүү этгээд байсан ч шиг санагдах ч шиг...маягийн. бүх ангийнхнийг нийлүүлээд нэг күүрсээр нь бөөнд нь хоёр гурван хичээлд суулгадаг, тэрхүү зуун хэдэн оюутны нэг нь би, бас нэг нь тэр байж л дээ. хоёрдугаар күүрсээс тэр гадагшаа явж гэнэ, тэгээд өнөөдөр уулзаж байгаа нь энэ ээ. гадагшаа явсныг нь ч, төгсөхөд тийм оюутан байгаагүйг нь ч мань нь огт мэдээгүй хэрэг. харин ангийн найз охин дотуур байранд хамт байсан, сангийн аж ахуй хамт явсан гээд манийг бодвол оюутны амьдрал нь хамаагүй баялаг өнгөрсний ачаар тэр эрхэмтэй уулзах завшаан мань мэтэд гарсан нь энэ ээ.
дашрамд гайхуулахад нэгдүгээр күүрсэд бүгд сангийн аж ахуй явахад ургамлын тоосны харшлаараа шалтаглан явалгүй сугаран үлдсэн ч сургуулийн архивт сар гаран ажиллаж баахан тоостой бичиг цаас нааш цааш аялуулж билээ хөөрхий. хичээл эхлэхэд бүх оюутнууд хөдөлмөрөөр нөхөрлөн эжий ахай болсон улс шуугилдан орж ирэхэд хэнийг нь ч танихгүй би вээр баганын ард нуугдан тэр олон хүнийг атаархангуй харж зогссон мэнн саяхан мэт ээ. дараа жил нь бас л ургамлын тоосны харшлаар гэж шалтаглан сугарч үлдээд архивт ажиллахад бэлдэн мааск бээлийгээ зэхэн суутал эх орныхоо төлөө төмс хураахаар явахгүй бол ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэх осолтой тул гэсэн зайлшгүй учир шалтгааны улмаас огт өөр ангийн, огт өөр күүрсийнхэнтэй нийлүүлэгдэн ачааны машааны тэвшин дээр донсолгож байхдаа бас л хэнийг нь ч танихгүйдээ уйлмаар ч, үхмээр ч юм шиг санагдан бачуурч байсан мэнн саяхан мэт ээ. гэх мэтчилэн нэг күүрсийнхэнтэйгээ харийн мэт өсөн хүмүүжсэн тул таних хүн бараг үгүй амжилтаар оюутны дөрвөн жилийг үджээ.
за тэр яамай, ер нь л цаг хугацааны хувьд маньд нэг тийм turning point гарч ирэх учиртай мэт санагдаад байсны эхлэлийг үүгээр тавихсан гэж үнэхээр их хүсэж байна. маш их.
|
|