PEEPHOLE
2012-12-24 05:18
A:аан гэжээда..
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1469 удаа
яах вэ гэхээр эхлээд машаанаасаа бууна. зам хальтиргаатай тул болгоомжтой бууна. энэ үед өөрөө явагч автотээврийн хэрэгсэл жолоодонгоо утсаар ярьчихаад салтаандаа хавчуулсан байсан нокиа 5110-аа унагааж нийтийн эзэмшлийн замын асфаальтыг гэмтээхээс болгоомжил. нөгөө талын жолооч бас буугаад ирнэ. 
/дургүй хүргэсэн машааны тухай энд бамбаралдуулсан билэээээээээ, би/

ингээд... буугаад ирэхээр нь нүдээ сүүмийлгэж уруулыг хөмхий зуусхийн эрүүг урагш түрэн шаймийлган сүр хүчийг үзүүлэнгээ "яачив аа бас" маягийн түвэгшээсэн харц, үйл хөдлөлөөр мөргөлдсөн байдлыг харна. тэгээд нөгөө талд мэдэгдэхүйц хохирол учруулсан бол "өө цус..." маягийн, нэг тийм хүсээгүй үр дүнд гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр хүрчихсэнд яг үнэндээ мань нь нэхх буруугүйм маягийн, аль болох монгол ардын нийтлэг харамссан өнгө аяс бүхий хараалын хоёр гурван үг хэлээд "за тэгээд хоёулаа яахав?" харцыг нөгөө тал руу шидлэх нь ээ. эхний ам нээлтийг бол аль болох нөгөө талаас эхлүүлсэн нь өлзийтэй.

зиа яг ийм процээсийг дуусгаад байтал өнөөх маань хэлж байна аа:
- тохиролцохоос доо, ийшлээд
- өө тэгий тэгий
энэ үед хажуугаар өнгөрөх машаануудаас хэрэгт дурласан харц шуурч ирэх бөгөөд үүнд ичиж зовоод байх юм бол сөлөр харж зүсээ хувиргах арга бий. зарим тусч нь хүйтнийг үл хайхран хэрэг болгож цонхоо онгойлгон, ногоон гэрэлтэй гарцан дээр байгаагаа үл хайхран хурдаа сааруулан "гайгүй л юм байшд, шууд тохиролцчооч!" хэмээн санаа оноо нэмэн хашгиралдах бөгөөд үүнд талархан мэхийхдээ ардаас нь чигнаалдан багшралдах олон машаан руу мөн ижил төрлийн комээнт нэхэмжилсэн харцыг илгээх нь зүйтэй.
мань нь өгүүлрүүн:
- за хааш зогсохын? тийшээ юу? /ойрхон зогсоол руу дунд хуруугаар заав/
- тэгий. бичиг баримтаа өгчих
- яагаад?
- чи зугтчуул яахын?
- юу гэж дээ
- гүй гүй зугтчуул гай, хотынхон айхтар
- чи цагдаа биш, яагаад би чамд бичиг баримтаа өгдийн?
- тэгвэл цүнхээ мүнхээ миний машаанд хийчих
- барьцаанлж байгаамү?
- тэгээд чи зугтчуул яахын? бичиг баримтаа өгчих
- зугтахгүйэ, чи машааны номэр харж байгаа биз дээ, би чамд үнэмлэх юм хумаа үзүүллээ шдэ, нэр устай. /харилцан үзүүлэлцэж амжсан байв. хөөрхий хохирогч мэнн яагаад ч надад үзүүлсийн/
- өө тэгвэл хөдлөхгүй
- тэгье өө, цагдаа дуудъя. чи өөрөө л тохиролцы гэлээшдэ.
- тэг тэг. цагдаа ирээд тэгээд бөөн л юм болышд
- за дууд дууд
- нэгжгүйэ, чи дууд. цагдаа ирээд тэгээд чиний эрх мэрхийг чэнн хасаад бөөн л юм болышдэ

мань нь ч мээнэгдүү харагддаг нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл бөгөөд үүндээ ч сэтгэл хангалуун байдаг билээ. гэхдээ арай ч машааны араас орсон хүний эрхийг хасдаг гэдэгт итгэтлээ мээнэг биш юмсанжээ. үүнийг үл мэдэх нөгөөх жолоооч маний эрхийг хасуулахаас манийг авран битоёр ийшлэсхийн түмнийг хааж зогссон байсан газраасаа хөдлөн тохиролцоо хийх хэлцлийн үйл ажиллагааг эхлүүлэв.
үүний өмнөхөн тэрээр хотод байдаг өөрийн дүүг утсаар дуудав. яагаад ч юм нэгжтэй байв. бодвол дүүтэйгээ моби-гийн кардплаас юм уу, юүнитээлийн доопинг үйлчилгээ хийлгүүлсэн байсан буйза. манид дуудах хүн үгүй тул арга ядаад даатгалын компани руу утасды гэтэл мөнөөх жолооч "ээ наад чэнн бүткү" хэмээн утсыг мэнн авч шидэв. 

тэрээр намайг газар дээр нь 250 мянган төгрөг өгөхийг шаардав. тийм их мөнгө бэлнээрээ хаа байдгийг орифлээмийн оюунгэрэл ч мэдкүйз. мэдсэн ч өгөхкүйз. байгаа мөнгөө өгөөд салы гэв. үгүй гэв. байгаа мөнгөө өгөөд дээр нь ... дээр нь... блогийнхоо хаягийг өгий гэв. бодож үзий гэжийдаг шүү, үъэхъэхъэ.
шаассссин.
байгаа мөнгөө өгөөд салы гэв. үгүй гэв. байгаа мөнгөө өгөөд дээр нь ... дээр нь... даатгалтайгаа ярий гэв. үгүй гэв. 250 мянгыг яг одоо өг, өхкүй бол хумс руу чэнн хулс шаашү гэв.

даатгалын тухай яагаад дурьдсын гэхээр сүүлийн хэдэн сар ил гаргаагүй машааны бичиг баримтыг гаргаж нөгөөх жолоочид үзүүлэхэд даатгуулаад мартсан байсныг сануулан даатгалын гэрээ гарч ирсийм л даа. тэгээд л нэг тийм үг санаанд яваад байсан хэрэг.
монголд ер нь даатгуулаад ач тусыг нь хүртэж байсан удаагүй, хүртье гэж санаанд ч орж байгаагүй. найдлага тавьдаггүй л байсым болов уу даа. таанууд ч ихэнх нь тийм биз.

нөгөөхийн дүү нь ирэв. мань барьцаад дуудах хүн олдкүй даатгал руу залгаж үзлээ. авчийнаа, байршил асуугаад очно оо л гэнэ.
нөгөөх манийг яаруулсаар, мань нь гүрийсээр. энэ хооронд 250 мянга нь 200 мянга болж буурав. мань нь гүрийсээр.
ч юу байхав, тийм мөнгө байх биш.

даатгал ирлээ. байдлыг хоёр талаас асууж лавлалаа. машаануудыг үзлээ. зураг хөрөг авлаа. хоёр талын бичиг баримтыг тэмдэглэж авлаа. цаас маасан дээр гарын үсэг зурууллаа. ингээд "би үйлчлүүлэгчтэйгээ яримаар байна, биднийг орхи доо" хэмээн орчуулгын киноны хүн шиг хэлээд нөгөөх жолоочийг буулган манууд үлдэв. хэлжийнаа:
- хохирогчийн санаачилгаар хөдөлцийм байшдэ, та заавал хохирлыг барагдуулах албагүй, даатгалаасаа төлөхгүй ч байсан болно шдэ, яахав?
- өө муухай юм даа, би өөрөө буруутайм чэнн, тэгээд ч би блогмн дээр блогтой, хавирганыхаа дор хоёр харвинтай, ходоод гэдсэндээ арвин өөхтэй хүн шүү! гээд шийдэмгийгээр тас ширвэсэн юм.

ингээд... цагдаа дуудаж осол гарсныг бүртгүүлэн, гэм буруутай этгээдийг тогтоон тодорхойлолт авдым байна. дуудлаа. нөгөөх жолооч наад чэнн бүткүйэ, мөд иркүй. даатгал чэнн ч мөнгө өхкүй, шууд 200 мянгаа өгчих гэж манийг дарамталсаар. мань нь дарамтлуулах тусам долоон бурхан од шиг гялалзсаар. орж гараад хөлдөж үхкээд нус шүлс бүгд гоожиж хөлдөөд гялалзах газраа гялалзаж байсан ёоом.

цагдаа ирэв. машаан ч үзсэнгүй.
- хундага чи өөрөө буруутайгаа мэджийгаан байна тээ? хохирлыг нь барагдуулахын байна тээ? даатгал ирсийм байна тээ? тээ?
- тийн.. тийн.. тийн.. тийн..
- 10 мянгыг өгөөд май тодорхойлолтоо ав

цагдаагийн тодорхойлолтыг нөгөөх жолооч авч яваад үнэлгээ хийлгэдэг газар очин учирсан эвдрэл гэмтлийг үнэлүүлэн баталгаажуулж бичиг аваад даатгал дээр аваачих ёстойм байна.
цагдааг явсны дараа нөгөөх жолооч бас л үглээстэй:
- энэ бүткүйэ, мөнгө нь хэзээ ч гарахын. тохиролцоод явчы гээд байхад
гэгээстэй. мань нь гүрийгээстэй.

ингээд ..
осол гарлаа

даатгал, замын цагдаа хоёрт зэрэг дуудлага өглөө

ирлээ, бүртгэлээ, тодорхойллоо

хохирогч эвдрэл гэмтлийг үнэлүүллээ

даатгал дээр хоёр тал хамт очиж өргөдлөө өглөө
/холбогдох бичиг баримтын хуулбарын хамт өгнө/

утсаар эсвэл нээтээр мөнгө гарсан эсэхийг магадлана

мөнгө гарлаа

хоёр тал хамт очлоо, авлаа, тооцоо саллаа. баяртай
гэсэн процээсийг осол гарсан Бямба гаригаас /маний жас өдөр/ мөнгө гарсан дараа долоо хоногийн Баасан гаригийн /манай хэний сүлд гариг/ хооронд амжилттай даван тууллаа. 

ингээд... нөгөөх жолооч надаас нэхээд байсан 250 мянгыг биш, хямдарсан 200 мянгыг биш бүр 350 мянган төгрөгийг үнэлгээний газрын маягт дээр бичүүлэн ирсэн байсныг даатгалаас төлөв. 
нэг анхаарах зүйл нь үнэлгээ хийхэд гарсан зардлыг бас даатгалаас нэхэмжилж болдог юм байлээ, гэхдээ мэдээж анх нэхэмжлэхдээ шдэ.

нөгөөх жолооч ямар ч даатгалд хамрагдаагүйм байлээ. халтууранд явдаг гэж өөрөө хэлсэн, авсан мөнгөөрөө орчихым байх гэсэн ороогүй шүү. эрхбиш одоо даатгалд итгэж найдаж болохым байна гэж бодооз.
ч гэж дээ маньд өөрт тэгж аймаар бодогдсоон. их ч айсан. 

ингээд... /хэд хэдэн удаа халтуураар хөтлөгч хийцэн чэнн ийм үг амнаас салдаггүйэ/.. ингээд... жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хүчээр чиг болов хамрагдсан байсан өөртөө, мөнхүү даатгалд төлсөн байсан 33 мянган төгрөгтөө, элдэв чирэгдэлгүй нөхөн төлбөрийг барагдуулсан Монгол Даатгал компанидаа, мөнхүү компаниас дуудлагаар ирсэн ажилтан тэрүүнд, өргөдөл хүлээн авсан нүдний шилтэй хүүхэнд, мөнгө гаргах хүсэлтийг санхүүдээ уламжилсан туранхай залууд, санхүүгийн өндөр залууд /энгэр дээрээ нэр усаа зүүгээгүйнм билээ/ баярласан талархсанаа дэвшүүлэхийн зэрэгцээ сарны санаата 5-тай Балданпүрэвгочоогэлэнгээс уучлал гуйж байнааа.

ингээд... энэхүү "жолоочийн хариуцлагын албан журмын даатгал"-д хамрагдсанаар Та, ердөө 33 мянган төгрөгийн хураамж төлснөөр бүтэн жилийн турш өөрийн буруугаас бусдын машаанд учруулсан 5000000 /ингэж бичихээр, бичихгүй ч байсан аймаар их тоо тээ/ хүртэлх төгрөгийн хохирлыг барагдуулахдаа тохиролцоно гэж түрийвчиндээ хүйтэн цэвдэг хандахаас зайлсхийж чадах нь ээ. хуулийн хэлээрээ бол:
    • Даатгалын үнэлгээний хэмжээ нь даатгалын тохиолдол бүрээр тогтоогдсон бөгөөд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр үнэлгээ багасахгүй.
    • Даатгалын хураамжийн хэмжээ нь суурь хураамж болон тооцсон итгэлцүүрээр тогтоогдоно. Суурь хураамж нь дараах хэмжээтэй байна
юу ч гэжийгаамб, ромбу хэлээр бичцийм шик байна. ер нь маний дээр бичсэнээр ойлгоход алзах зүйлгүйг мань нь баталж байгаа юм. за бусдыг нь эндээс дэлгэрүүлээд харчих: оохохохо

жич: энэхүү бамбаралдаан нь Монгол Даатгал компанийн захиалгаар үыэиёк0 3шхө ёц39г ж3ыёи лйдцзж шу2мш ызужш

ингээд... холбогдох зургийг үзнэ үү:
үүнийг монгол даатгалын хүн өгөөд явсым
бүрдүүлээд ирээрэй гэсийм гэдэг

компани дээр нь очихоор зөндөө байлээ,
хэд хэдийг аваад хадгалцан байжийгаа

эднүүд ижил зорилго, ижил найдлага тээсэн
манай журмын нөхдүүд
бүгд материал үл харгалзан хар өнгийн хүрэм,
хөхийн төрлийн өнгийн өмдөөр ижилсчээ. 

өргөдөл өгөхдөө ингэж хувцаслах ёстойг
гэрээ хийхэд бичсэн байсым. 
 өргөдлын маягтыг оруулах гэтэл босоогоор нь авсан байсан болохоор дээрх зургуудтай дизаин нь тааркүй байна даа, яая гэхэв

Холбоос | email -ээр явуулах | |

Сэтгэгдэл: