PEEPHOLE
2011-10-02 10:49
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(7)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 928 удаа

одой хүн ухаан ороод, хэвтэрт байгаа хэвээр ч ярихаас бусдыг хийж эхлэв.
гэж зүүдлэв. хөөрхий, ухаан ороосой доо. эцэг эх нь гэж эрүү өвдөг нь нийлсэн шахуу хоёр хөгшин. эхнэр нь гэж уйлж хавдсан нүдтэй филиппин хүүхэн. зиа тэр хүний явдал яамай.

халгаж халгаж барьж авсныгаа дуусгаж санаа амрав.

халгаж халгаж барьж авсан "юм" яг үнэндээ сүйдтэй байж шалихгүй нь дийлэнх.

маний хувьд халгана гэдэг бол ихэнхдээ тухайн "юм"-ыг бодит байдлаас нь хэт "үнэлж", хиймэл саад, бэрхшээл үүсгээд, өөрөө түүндээ зовон жаргах мазо үйлдэл мэт санагдах бөгөөд энэ нь залхуурах, өөртөө үл итгэх эсвэл хэт итгэх, хясал биш хүсэлд захирагдах зэрэг хөшүүрэгтэй.

харин халгаж халгаж барьж авахад үнэндээ сүйдтэй "юм" байж шальдаггүй нь уг "юм"-ны шальтай шальгүй, сүйдтэй сүйдгүйгээс илүү маний өөрийн хиймлээр үүсгэсэн саад, бэрхшээл, тухайн "юм"-ыг хэтийдүүлэн үнэлсэн нь уг "юм"-ны үнэн бодит байдал, үнэлгээнээс хол давж, асар зөрүү үүсдэгт гол учир байгаам.

гэдгээр юу хэлэхийг хүсэв ээ гэвэл, объектын урьдчилсан үнэлгээ нь бодит үнэлгээнээс хол зөрөх тусам тэрхүү зөрүү, ялгаанаас үлдэх сэтгэгдэл хүчтэй байх нь гэдгийг хэлэхийг хүсэв. аа харин тэр сэтгэгдэл нь эерэг болон сөрөг байна. 

(∓)сэтгэгдэл=(∓)бодит үнэлгээ ― (∓)урьдчилсан үнэлгээ /төсөөлөл/
мөн үү?

ёо лайтаймаа, нэмэх хасах, тэнцүү гээд бичээд наадагггг.

учиргүй уур савсаад байхаар нь чи түмпэнтэй усыг аймаар халуун байна гэж бодийшдэ.. 100 градус орчим ч юмуу.
тэгээд шалзлагдах байх даа гэгэн гэгэн хөлөө дүртэл өнөөх нь бүлээн шахуу санагдаж.
хэмжээд үзтэл.. 70 градус. бас л аймаар халуун шдэ, 70 гэдэг чэнн. гэтэл чиний тархи 100 гэж бодсон юм нь 70 байхаар бүлээн байсан мэт эерэгээр хүлээж аваад баярласан байшдэ, хөөрхий.
дээрх ялгавар нь урдаа (+) авч.
энэ нь эсрэгээр байвал эвгүй шүү дээ, бүлээн гэжийтал шалз халуун юм уу, цэв хүйтэн байвал.
дээрх ялгавар урдаа (―)авах нь.

чимээгүй суугаад өгөөчээээ чи!
орилсоор байгаад хоолой өвдчилөө. гар чи, хичээл дээр зүгээр сууж чадкүй бол.
арзаганаад, муу сурдын байж үхсэндээ дандаа дарвайчаад инээжээдийн!! ← маний хувьд багшаас хамгийн их сонссон үг.
гэх мэт.

багш нь яг үнэндээ яагаад тэр халуун усаар жишээ авснаа нээх сайн ойлгохгүй л байна. уг нь арай амьдралд ойр, амьд хүн дээр жишээ авах нь сургалтын чанарт сайнаар нөлөөлөх хэдий ч сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх нь ардын багш маний чухал зорилгын нэг билээ.
ялгаврыг сөрөг, эерэг ямар байлгахыг буюу үлдээх сэтгэгдлийн сайн, мууг удирдах боломжтой бөгөөд дээрх ялгаврын онолыг хүмүүс хоорондын харилцааны хамгийн эхний шатуудад хэрэглэх нь тун сонирхолтой тул виртуалаар нөхөрлөгч миний хүүхдүүд туршаад үзээрэй. зиа энэ гэрийн даалгавар шүү.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(legion | )
2011-10-06 | 11:42
тоо бодсон чинь толгой өвдөв
тойруулж баахан уншлааа
тоймтой юм ойлгосонгүй эээ
толгой гэж олгой болжэээ кккк
гоё шүү

Холбоос | |
(dao | )
2011-10-05 | 11:36
энэ худийний даалгавар вэ.. сая л харлаашд.. удахгүй уншаад хийчихнээ.. ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2011-10-05 | 08:52
зочин
нн..гүйдо, тэгж бас болох биз ээ. үнэлэлт ч гэж болох нь.

зочин
надад тушаадаг юу вэ, бурхан уу

Такара
арван хэдэн жил сурахад ямар эс багштай таарахав дээ

Баясум
К нь жишээ нь ву байхав?

Холбоос | |
(bayasum (зочин) | )
2011-10-04 | 09:17
(∓)сэтгэгдэл=K*((∓)бодит үнэлгээ ― (∓)урьдчилсан үнэлгээ)

K - нь тогтмол бус коэффициент..
K>=1 нөхцөл биелдэг.

Холбоос | |
(takara | )
2011-10-03 | 05:15
yamar aimaar bagsh ve, arai ardyn bagsh tegej yaridaggui bsan blgui dee, aan?
goe ogulleg boljee yag l tom tom ix surguuliudad philosophy zaalgaj bgaa met sanagdav, xiisver uxagdxuunuudiig dandaa equation bolgoj setgeel, akogare deshita

Холбоос | |
(Зочин | )
2011-10-03 | 00:27
яриач

Холбоос | |
(Зочин | )
2011-10-02 | 15:10
сэтгэгдэлийг бас дүгнэлт гэж болох.багшийн авсан жишээ хүүхдэд төсөөллийг бүрэн ойлгуулах чадах төгс жишээ болж.хүний амьдрал төсөөллөөс их хамаардаг байх.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)