PEEPHOLE
2013-04-01 15:48
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(2)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 798 удаа
хохо.., буба-г хуурав. 
дараа нь жаахан гэмшив.
- айсан уу? яг уу?
чихшикк.. дөрвөн сарын нэгээээн..чихшик.. нээх донгиотноо.

заримдаа өөрийхөө хийжийгааг хөндлөнгөөс харахаар хөлийнхөө чигчий хурууг ширээний хөлөнд цохимоор,
сонгино хэрчсэн хуруугаараа нүдээ нухмаар,
иджийсан будаагаа буруу хоолой руугаа оруулчихаад буцаах гэж оролдоод хамрынхаа нүх рүүгээ гальт шагайлгачихаад сандран нулимахаар буцаж татаад замын дунд зогсоож чадалгүй тэр чигээр залгичихмаар,
хүлээж хүлээж уулзсан гайгүй хархүүтэй идэж уухдаа лииптэн цайтай хундагыг тооцоо алдан хэт тонгойлгож завьжаараа савируулан, хараагүйг нь далимдуулан гялс мялс арчивч гангарч очсон цамцны энгэр дээр хэдийнээ том толбо үлдээмээр...
тийм санагдахым. тэхх..
гэхдээ заримдаа гэцэн байгааг анзаарсан л биддэ, миний хүүхдүүд сүрхийм чэнн.
ер нь хүмсийг үе үе хатгажийх хэрэгтэй. сүлбэчихгүй л бол. тийм биддэ? тийм шүү дээ. тэр хэнийг хар л даа..

тэр хэн гэснээр дашрамдуулан дуулгахад, тээр жил күймөнн гачин сайхан харагдсан нэг хүн байсымаа. фб-ээр тэнэжийгаад зураг хөргийг нь олж үзээд.. найз хүүхэн нь үү, эхнэр нь үү, тийм эмэгтэйгийнх нь, тэр хүнд бол жаахан жолдмоор мэт маньд санагдсан эмэгтэйгийн зургийг харсан чэнн мөнөөх хүнд шууд сонь буух нь ариун үйл үү? бодвол дотоод ертөнц нь маш сайхан эмэгтэй буйза. тэгвэл ч сонь дахин төрөөд ирнэ шүү дээ.

гэхдээ ийм явдал эсрэгээрээ байхад яадаг ч үгүй тээ. гоё хүүхэн, ухаантай хүүхэнд царай муутай, мээнэг залуу оногдсон байхад?
бодвол жээндэрийн асуудалтай холбоотой биз.

зиа тэр залуусын явдал эмээд нь падлий байх биш.
энэхүү хэлбэрээс улбаалсан бусармаг бодол ч яамай, хүүхдүүд дуу сонс:


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2013-04-05 | 10:29
Snakeman

Холбоос | |
(Зочин | )
2013-04-05 | 06:18
hhhn (jenderiin asuudal deer)

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)