PEEPHOLE
2013-03-16 11:00
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(11)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 882 удаа
никитон шинэ дуу хийсиймүда. эсвэл надад ч шинэ байгаамү.
хөөрхөн хүн дугаар ноомэр yc0w98r6q-2mnczd@|=%bp харжийснаа... энэ дуулжийгаа хүнийх нь царай ямар аймаарын!
аймаар ч биш л дээ, хөөрхөн хүн мэнн. залуудаа ямар хөөрхөн залуу байсан гээч. мөлчийсөн, цомцойсон, цэвэрхэн шар.
хоолой нь харин улам "тос даагаад" хүчтэй хэрнээ улам наалдацтай болжээ.
энэ дуугаа юүтьүүб дээр аплоод хийгээгүй бололтой:
никитон "чи минийх"

100 жилийн ганцаардлыг "шал сонин" ном гэх хүмс байхым. заавал адилхан мэдрэх албагүй л дээ, маньтай. гэхдээ лЛЛл...

дахиж уншинаа, "бөөгийн домог"-ийн дараа.

"100 жилийн ганцаардал" бол ширээний ном болгочихоор нэг тийм ойр, дотно ном биш. сургамжит өгүүллэг шиг зангилаа нь төгсгөлийн гурван өгүүлбэртээ тайлагддаг төрлийн ч эд биш. баатруудын хэн нэгнийг нь үзэн ядаж, эсвэл хүндлэн биширч үлгэр дуурайл болгодог нийгмийн хүмүүжлийн ач холбогдолтой "хэрэгтэй ном" ч биш. "жаргалтай амьдрах 10 нууц" гэдэгэрхүү төрлийн ном бүр чиг биш. шүүдэрцэцэг бол зохиолч юм гэж боддог, тиймэрхүү "ном"-рхуу зүйлд хайран мөнгөө, цагаа зардаг хүмсэд бол бүр чиг хэт хол ном. тиймэрхүү зүйлд мөнгөө, цагаа зарчихаад түүнийгээ нэгнийгээ дэмжиж байна, юм хийж байгаа хүнийг...гэх мэтдэг хүмсэд бол бараадах ч хэрэггүй ном билээ.

энэ аягүй тэнэг үзэл тээ? сонголт байсааран атал байхад хүнийг, монголын уран зохиол, урлагийн хөгжлийг "дэмжих" гэдгээр халхавчлан домбоо юм авч уншдаг, үздэг, тэгснээ шүүмжилдэггүй. тахир дутуу хүнд зориулсан хандивын тоглолт бишшдэ, ном уншиж, кино үзэж таашаал авна гэдэг бол.

гэх мэтээр бүлтрэх ч яамай, одоо уншихад юу мэдрэх бол гэж бяцхан "түгшиж" байх жишээний.

хамгийн эхний уншсан нь шилжилтийн насанд юм байна.
энэ насныхан шимтдэг сүртэй романтик хайр дурлал, толгой эргүүлсэн гэмт хэрэг, адал явдал, гайхшруулсан зөгнөлт зүйл гарахгүй хэрнээ бүгдийнх нь элементийг багтаасан санагдсымдаг, тэр үед.

хоёр дахиа уншсан нь маний амьдралыг тэг дундуур нь хоёр хуваасан үйл явдлын эхлэл болох хүнд өвдөөд, хэнтэй ч уулзахгүй, өвдөхгүй байхаас өөр юу ч хүсэхгүй гэвтжийхдаа.
сар гаран гэвтсийн. эдгэхээрээ ингэнэ, тэгнэ, тэгж боддогоо болино, тэрийг тэгдэг болно... этр гээд их сүрхий амлалттай гэвтжийхдаа ээжид захин байж номын шкафнаас нь ухуулан авчруулж нэг амьсгаагаар уншсан. яагаад энэ ном байсым, мэдкүй. юм идэж чадахгүй долоо хоног өлсгөлөнд шаналсан өөөөөнчөөөөн ооооохин♫♩гэвтжийхдаа дургүй хоол болох гурилтай шөлийг идмээр санагдаад байсантай л ойролцоо эд байх, учир шалтгаан нь. 
гэхээр дургүй ном юм шиг болчлоо тээ үэхэхэ.. дуртай, дуртай, дуртай номын мэнн нэг.

уншаад тэнд гардаг адилхан, ойролцоо нэртэй олон баатруудаас өөрийнхөө хүлээн зөвшөөрөх дургүй талуудыг олж хараад өөрийгөө, өнөөг хүртэлх өөрийгөө зөвтгөх шалтгаан хайж байхдаа бяд муу тархи мэнн байдгаараа ажилласан түүхтэй. 

гэж бамбаралдуулаад суужийхдаа бодтол маний амьдралд ажил төрөлтэй холбоотой бичиг цааснаас өөрийм уншилгүй үдсэн он жилүүд байдым байшд. эмгэнэлтэйм. 

юм идэж чаддаг болчихоод ээжид захиалан байж гурилтай шөл хийлгүүлж идэж билээ. ээж арай л асуугаагүйэ, миний охин өвчинөөсөө болоод солиорчоогүй байгаа гэж. уг нь би их дургүй байсымсанж, гурилтай шөлөнд. заваан хоол шд, ялангуяа айлд идэхээр тэгж л санагддаг байсан. өлсөөд гэвтжийхдаа л учиргүй идмээр болсым. ээж надад хоёр янзаар хийж өгөөд. нэг нь тунгалаг шөлтэй, гурилаа хатуу зуураад, хуурай гурил цацахгүй элдэхээр тийм тунгалаг шөл гардаг гэвүүдэ. шөлнийхөө нитгэлийг сайн авах хэрэгтэй гэжийсан бас санагдана. аав чинь нямбай болохоор ингэж хийхгүй бол уурладаг байсын гэж мэгж, би ааваараа бахархаж этр. нөгөөх нь болохоор... бодвол эсрэгээр л хийсэн байх, яг юу гэж хэлжийснийг яг таг санахгүй байна. нэг асууж авы байз. 

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2013-04-01 | 16:40
оооё.. тай найзтай болцон байна тээ?

япон дээр Norwegian Wood-г унш, зөндөө ханз цээжилнэ дээ Snakeman

Холбоос | |
(Цагаан (зочин) | )
2013-04-01 | 10:24
้ดหีพ้อีกิีกิักิักด้อิ่าืา่กแื гэж Тайланд хэлээр худлаа донгоскоод ч яахуу миний пс-н дээр нэг Тай найз Тай хэл суулгачихаж, ириклаам
100н жилийн ганцаардлийг нэг ч уншаагүйм, аймар их хүлээлт, итгэл найдвар тависааар нь байтал, 2 билүү 3 жилийн өмнө авсан ном шив шинээрээ, энд Япон хэлээ давтахгүй бол гээд бүүр сэтгэл өвдөөд Монгол ном уншиж чаддаггүй, уг нь эрдэмтэн доктор шиг ном уншина гээл майр их ном Монголоос чирч ирсэн байнулээшд.

Холбоос | |
(Алмас | )
2013-03-18 | 22:42
100 жилийн ганцаардал аа гэж...

Холбоос | |
(Алмас | )
2013-03-18 | 22:42
100 жилийн ганцаардал аа гэж...

Холбоос | |
(хундага | )
2013-03-18 | 22:30
F
кимчи хийчүүл ч идээд байх болтойм билээ шүү
даанч дараа нь тэнэг үмхий

Дао
шөлөндөө эхнээс нь будаа хийж буцалгасанд уу? агшаасан будааг шөлөнд хийсэнд нь үү? ер нь нийтэд нь үү?

Холбоос | |
(dao | )
2013-03-18 | 15:18
bi guriltai shulund bish budaatai shulund durgui..




Холбоос | |
(F | )
2013-03-18 | 09:24
Бачка сайхнаараа л байна лээ шинэ дуу ч сайхан байна, 100 жилийн ганцаардал ч сайхан, Шүүдэрцэцэг ч "сайхан", гурилтай шөл бол бүүр сайхан.. ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2013-03-17 | 19:13
3040
хаха митрэл

одоо цаана нь бас хоёр залуу харагдана, яахым?

Пання
おっ、お前か
танай ээж ч "голыг нь олоод гусчижээ".


Холбоос | |
(pannya | )
2013-03-17 | 13:17
上記は、俺でした баяртай байна

Холбоос | |
(Зочин | )
2013-03-17 | 13:13
"Чи минийх"
эндээс мэдээгүй бол нэлээд хожуу л олж сонсох байсан байх. Төрсөн сэтгэгдлийг яажшуухан дүрсэлдгийн билээ...гэж бодож байтал сэтгэгдэл дээр нэг хүн "ёстой л тансаг гуссан байна даа..." гээд биччихэж. ер нь л голоор нь "гусчихсан" санагдлаа.
Үг, ая тэгээд хоолой гурав дээд зэргээр зохицон хоршиж байж л ийм дуу болдог байх.

Ээж маань Батчулуунд их дуртай.10-аад жилийн өмнө байхаа, ээжийг зурагтаар Никитоны концерт үзээд сууж байхад нь айлын авгай орж ирээд "наад муухай орилдог юмаа дуугүй болгооч" гэхэд нь ээж маань "чи тэгвэл ингэж орилж чадах юм уу?" гэж байж билээ.

зохион бичлэг биччихээд өөрийгөө зохиолч гэж андуурдаг, зохион бичлэгийг нь зохиол гэж уншдагхүмс-ийн талаарх үзэл бодол яв цав таардагт сэтгэл хангалуун байдаг шүү.
Харин "100 жилийн ганцаардал-ыг уншчихаад чамтай "юм яринаа". ирмэх

Холбоос | |
(3040 | )
2013-03-16 | 22:11
эхлээд баакчаад сайн болоод
дараа н өөжгийд сайн болж явлаа..кк

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)