нэр: aqua
шинж: компакт хаибрид
түлш зарцуулалт: 35,4 - 40,0 км/л
мотор: хөнгөхөөн, жижигхэн, АҮК өндөр
үнэ: 169,000 эн ~
хурд авалт: энэ зэрэглэлийн машаан дотроо тооп
суудлын тоо: 5 хүн
хамгийн гол нь, энэ машааныг нөгөө айхтар гамшигт өртсөн нутгуудийн нэг Иватэ муж дах үйлдвэрт голлон угсарч, бүтээжээ.
гамшигт өртсөн ч сөхөрч дийлдэлгүйгээр дэлхийд тэргүүлэх технологийг "үйлдвэрлэсээр" байх болноо... гэсэн санаа бүхий фрэизтэй. мэдээж гамшигийн тухай ганц ч үг байхгүй л дээ, см-д нь. бүтээгчид нь машаанаа "сэргээн босголтын од" гэж тодорхойлжээ.
япон хүмүүст дуртай биш ч тэдний хийж бүтээж буй нь хэзээд баяр бахдал төрүүлдэг билээ, ай көк тэнгээр. атаархах ч сиймхий алга. см-г анхалж үзээд уяраад уйлаад цүнами болгох шахаад.. юутай уян зөөлөн хайлган хүн билээ, би.
уг нь энэ см-н дуунд дурлаад хайсаар байгаад олсым, аль дээр. тэрийг л оруулах гэж. аль 79 оны дуу юм уу даа. тэр үед уруулаа юугаар ингэж гялалзуулдаг байсан нь гайхалтай. би лав орос мааслаар гялалзуулдаг байлаа, ай тэртээх 70-аад он минузэ.
blondie 'heart of glass'