PEEPHOLE
2010-01-17 16:02
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(11)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 856 удаа

.. дургүй хүргэсэн этгээд рүү эгцэлж харжийгаад олон хүний өмнө юу гэж боддогоо бүгдийг нүүрэн дээр нь хэлж хаяж, духан дээр нь хоёр гурав тогшчихоод тас тас хөхөрсөөр түнтэгнэн гүйж одмоор болохым. 

гэснээс,

эдэнд баяртай гэхийнхээ өмнөхөн, мэдэмхийрэгч бөгөөд бялдууч; олсон боловсрол нимгэн ч олонд хэрэгтэй амьтан байхыг хүсэгч; чалчаа бөгөөд илүү дутууд хошуу дүрэгч; үе үе шалтгаан бүрхэгээр жаахан охин мэт хэлээ зажлагч; энд тэндхийн нутгийн аялгуугаар болсон болоогүй донгодогч; өөртөө поинт нэмэхээр бусдад бараа таваар авахыг шахалдуулагч; гарынхаа арьсыг тосолж арчлахгүй байж гоо сайхны зөвлөлгөө өгөгч; эрийн өмнө эрхлэн наалинхайтагч; компьютер тоглоомд донтогч; албан өрөөнд ажлын дундуур цагаан үсээ түүж тоологч; чадвар чадал хомс; хийхээсээ хийрхэх нь их том хөхт; намхан бөгтөр; зузаан хүүхэн ба ааш авир боломжийн ч ая тал засах гэж том хөхт, бөгтөр, зузаан хүүхэнтэй хошуу холбогч; хэрзийчихээд турна гэж дэмийрэгч; ар өврөөсөө банздуулсан мэт хавтгай нимгэн хүүхэн хоёр түүнийг суудлаасаа өндийнгүүт шивэр авир хийж, хүний нүд хариулан хоорондоо зурвас шидэлцэн, нүд амаараа дохилцон нийлээд өөлж муулж гардгийг домбогор уруулт, дэмий гозон, өөрийн бодолгүй аясын салхинд хөвөгчид хэлчихээд явах уу, яахав. хөөрхий, хаа нэг өглөөд өрөөсөн хөмсгөө будаагүй тууж явдаг болохоор хөмсөгний хомсдлын зовлон нэгтийн хувьд өр өвдөж явдын...

гэсхийн

мөлгөр шахуу өчүүхэн тархиныхаа мөхөх шахсан мэдрэлийн эсүүдийн эцсийн шалихгүй хүчийг дайчлан; хир, хөлс, тос, тоос шигсэн махир хумстай; бүдүүн баараг, болхи мойног хурууны сайртаж хагарсан мухар үзүүрээр үсэг шамбааралдуулж суугаа би вээр хавтгай шахуу бадриун, батгатай цээжний дор үргэлжлэх харвин болж хуралдсан их өөхийг тохойлдонгоо өтгөн урт, ширэлдсэн буурал ширүүн үсний үзүүрийг хэлбэр тааруу, хэмжээгүй зузаан уруул болоод шар өнгөр, шалчиганасан их шүлстэй хэлэрхүү юмны оронцогоор шилэмдэн долоож; тэгшрээгүй түмэн жилийг элээсэн муруй нуруугаан чиглүүлэн хойш шидэхдээ энэхүү гурван япон хүүхний ширээг шүлс хэмээх нян арвин “шингэн” сумаар галлаад өнгөрөхөд эв дүй, өнгөний зохицолгүйгээр оо шунх нялж пааландсан түмпэн мэт том тэнтгэр нүүрэнд минь инээмсэглэл тодрох аядан татвалзахуйяа наяад үрчлээ, ерээд зураас зам татуулан үлдэв ээ... ом хом хөмсөг мулт суха пидэн хар пүд сүд...амээн... 

...этр гээд байгаа минь
нар сарны хөдөлгөөн, найман зовхисын салхины өөрчлөлт, дөрвөн зүгийн далай тэнгисийн таталцал түлхэлцэлтэй холбоотой гэж манай оромбү гаригийнхан үздийм. яадым би харь гаригийнх.
 

ёоххх тайвширлаа... үэхэхэ


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(jamba (зочин) | )
2010-01-19 | 09:05
xulgana xereggui l, minii shuls bxad l boloo yavchina.

>아마 кк, яхүүдаж үзэв
yaxuudsaniig davxar guugledev.
多分

mario mario mario mario ingeed zogsooxgui bol 1000xurch magad.

Холбоос | |
(хундага | )
2010-01-18 | 19:30
G&G84
ашгүй манай талын хүн байсан байшд.

Зочин
чи хэмб? танихгүй хүнд би нохойн байтугай бясааны дууны талаар ч ярькүй!!

Кэчүп
бишаа, шидэт түргэн хэллэг

Жүрж
아마 кк, яхүүдаж үзэв

Хүү
энэ нээх ээнжэлсэг ээ Cool май чи

Жамба
нөгөө цагаан хулгануудтайгаа явуулах уу? 0529 ккк

Холбоос | |
(jamba (зочин) | )
2010-01-18 | 19:13
xelex l xeregtei shdee... shiree geltgui nuur nudend ni nyan bacteritai shulsee xurgexeer xel... gaxain xaniadnii virus avax bol xayagaa uguurei, zaxiand xiigeed yavuulii.

Холбоос | |
(xvv | )
2010-01-18 | 12:45
Яахнав хөөрхийг чимээгүй л орхи хэлээ гаргах

Хүндэтгэсэн,
Нөхөр зааварлагч хүү ярзайтал инээх

Холбоос | |
(жүрж (зочин) | )
2010-01-18 | 11:48
баяртай гэхжаагаамуу



Холбоос | |
(ketchup (зочин) | )
2010-01-18 | 10:37
энэ... хэл зүгшрүүлэх тарни уу?

Холбоос | |
(dadido | )
2010-01-17 | 20:57
хэхэхэхэ инээх

Холбоос | |
(Зочин | )
2010-01-17 | 20:49
nohoin duu oirtoj bna uu

Холбоос | |
(хундага | )
2010-01-17 | 17:20
үснээс нь бас зулгаачлаа Snakeman

Холбоос | |
(g84 (зочин) | )
2010-01-17 | 17:10
tolgoig ni tonshij bai

Холбоос | |
(g | )
2010-01-17 | 17:08
ha ha
nice
derged chin bsan bol aylagtai ni argagvi shvlsee vsergeh bailaa

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)