PEEPHOLE
2010-01-12 15:05
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(25)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1507 удаа

зарим нэг юман дээр өөрийгөө ялан дийлэх шинж тэмдэг гаргаад байгаадаа баярлаж “биктооориаа.а.а.а..” гэж хашгирснаас хоолой сөөсөн. нэг хэсэгтээ нар мандахад уншдаг гаамаа тасалдуулах хэрэг гарсанд харамсжийгаа...доо..до..до.. соооооооль...рэ..ми..сооооль..♩♫♩♬

 

ойролцоо байх рэнтаал-шооп хямдрал зарлаад баллажийнаа, намайг. би тэндээс болсон болоогүй кино мино авч үзээд баллажийнаа, диивииди тоглуулагчаа. хэд хоногт унгар, чех, испани, франц, итали, энэтхэг, япон бас америк нийлсэн баахан кино үзэв. мөнгө хөөж зодоон нүдээн, байлдаан тулаан, шалдан нүцгэн үзүүлсэн, тас няс буусан, гоё хүүхэн, саак залуугийн төрхөөс өөр сэтгэлд үлдэх юмаар ховорхон америк киног бодвол цаанаа л нэг өөриймаа, өөрийм. бүгдийг нь энд бичихээр бэх, цаасны хомсдолд орох гээд байна.

“the reader”-г зурагтны олон сарын өмнөх цөөн хэдэн секундны сурталчилгаагаар олж авсан хөнгөхөн төсөөлөл, тухайлбал, идэр хархүү, эгчмэд бүсгүй хоёрын нууц амраглал, тэр амраглалыг чимэх эсвэл өчүүхэн ч атугай зөвтгөх ном, уран зохиолын мөрөөр дөрөөлсөн янаг нөхөрлөл, тэднийг хүлээж авахгүй хавчин гадуурхах “дайснууд”... гэж төсөөлөн үзэж эхлээд, санаанд оромгүйгээр үйл явдал эргэж, өрнөсөнд тэр гэхийн тэмдэггүй сонин шуурга сэтгэлдээ дэгдээсээр төгсгөв. төгсгөөд, өрнөлийн оргил хэсэгт цурхиртал уйлмаар болсны учрыг олохоор дахиж үзмээр санагдсан ч сэтгэлийг тэр чигт нь шууруулж орхив. одоо болтол энэ шуургыг тодорхойлох тэмдэг нэр олдохгүй л байна. дүрүүд, дүрүүдийн ааш авир, хувь тавилан, тэднийг хүрээлэх орчин нөхцөл, цаг үе, найруулагчийн шийдэл гээд л..

ингэхэд Кэит Үинслээт хэдтэйм бэ?... гээл балиартаал айн ккк.. киноны дүр Ханна биш шүү, Ханна биш, К.Ү-г хэлжийна. таануудад л гэхэд, эмэгтэй хүн... ч гэж дээ, би л байх бодвол... ийм муухай, киноны туршидаас авахуулаад орондоо орж дугжрах хүртэл сэтгэлд нь шуурга дэгдээд байхад л нүд мүд бол хэдхэн мөчийн төдийд аймаар өөнтөгч, аймаар “ириилсэг”. өөртөө гутрахым.

үзсэн хүүхэлдэйн кинонуудаас хамгийн сургамжтай, гүн ухаанлаг нь “өвгөн Карлын нисдэг байшин” байвай. зорилго тодорхойлох ба түүнийгээ гүйцэлдүүлэхээс олж авах аз жаргал нь эцсийн үр дүндээ биш, түүнд хүрэх явцын үйл ажилллагаанд байдаг бөгөөд бидний амьдрал ийм олон жижигхэн зорилт ба түүнд хүрэхээр чиглэсэн үйлдлээр дүүрэн байдаг... нь сайхан аа... гэсэншүү юмыг бататган ойлгож, бор дээлийн хормойгоор ниламсаа арчсаар, энэхүү киног үзэх том зорилтонд амжилттай хүрсэн бөлгөө. аз жаргал амсав.

“нишкү нишкү гэхэдэн ниш ниш гээд боштоокын чонхоор түльхэж амь нашийган бүрэлгэв“ гэдэг шиг “би чамд хайртай-2”-г үжкү үжкү гэжийгаад блогмн дээр нэг нь үнэгүй тавьчихсан байхаар нь “үжээд” тэгээд “амь нашаа бүрэлгүүлсэн”, нэлээн дээр л дээ. энэ талаар бичих үү, байх уу. бай!!!
гэхдээ бас ердөө л жар далхан жилийн өмнө морин дэл дээр монгол пальтоны хормой хийсгэж явсан хүмсийн үр ач гэхэд кино хийх гээд байгаам шүү, хийх гээд байгаам. киноныхоо нэрийг л буруу өгчихсийм. “амь нашаа бүрэлгүүлдэг” ч арай дэндүү хэтрүүлэг болчихлоо, өршөө.

 

мэргэжлийн үг хэллэг болон зарим тайлбар:

рэнтаал-шооп -  дүрс бичлэгт уян хангамж хөлсөөр түр зээлдүүлэх дэлгүүр

биктоориа - гадаад хүүхний нэр, дайснаа дарахаар дуудаж онгодоо нөхдөг үг. дайсны тоонд ихэнхдээ би өөрөө ордог ба баригдашгүй, үхэшгүй дайсан юм.

гаам - “өө унтчиж, балар аа... энэмуу сэрүүлэг гэж хогийн юмаа...” гэх мэтээр өглөөд тогтмол, байнга хэрэглэгддэг уламжлалт өгүүлбэрийн цоморлиг

кино мино - сайн ба саар, энгийн ба эроотог, уянгын ба утгагүй, инээдмийн ба эмгэнэлт бүхий л төрлийн кинонуудын ерөнхийлөн томъёолсон нэр. зодоонтой кино болон поорно орохгүй.

диивииди тоглуулагч -  мөнгөлөг саарал биен дээрх хуруу зузаан тоосыг нь үл анзаарахын тулд нүүрэн дээрх жижигхэн товчнуудад нь болгоомжтой хүрэхийг шаарддаг онцгой нарийн, түвэгтэй төхөөрөмж. аль болох “алсаас эзэмдэгч”-ийг нь ашиглах хэрэгтэй

ириилсэг - нэхх дэндүү бодитоор, байгаагаар нь харах байдал. Америк хэлэнд энэ үгийг real гэж эхэлдэг үгээр хэлэх нь байдаг

ниш - нис, нисванисын Амгаагийн нууц нэр... гэж зарим төлөгч үзэх нь бий

боштоок -  восток, нисэж үхснийг бодоход нэлээн өндөр байшин юм шиг байгаам, Дубайд саяхан баригдсан байж болох

чонх - нүгэл буян кинонд гардаг гол объект, туяаг тусгах, хаах гэх мэт үүрэгтэй

ёохххх.. за бусдыг нь өөрснөө бодоод олчих

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-10-20 | 13:52
юу донгосоод байнаа, миний хөө

Холбоос | |
eeeee (person | )
2011-10-20 | 11:13
ee ymar sonin yum bee enetheg biujgiin ay tavichihgui yasan yum bee
миа миа миа миа миа миа миа хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах not talking not talking not talking not talking not talking not talking зүрх өвдөх зүрх өвдөх whew! whew! whew! гуниглах гуниглах гуниглах гуниглах

Холбоос | |
(хундага | )
2010-01-24 | 22:10
Хүү
Ya winkles

Холбоос | |
(xvv | )
2010-01-23 | 22:01
The reader үзэв, дараа дахин үзэх хүсэл төрөв. Ном шиг кино байна баярлалаа тэврэлт

Холбоос | |
(хундага | )
2010-01-20 | 09:30
Такара
дээри үеийн кинонуудыг театрт нэг үзэхсэн, хажуудаа халуун савтай сүүтэй цай тавьчихаал..ай

би тоо байтугай хүний нэр мэрэнд муу болсон, ашгүй ойролцоо хүн байгаад санаа амарч урам оров Snakeman

Буяа
белазын дамжаа гэж нэг орны хэлний дамжаа ёо?
гээл ахиад нэг сэтгэгщэл нэмүүлчий үэхэхэ.
Сосормарам гуай яагаад хожим тэгээд хийрхээд байдаг болцым бол тээ

Жамба
тэрүүнд чинь би бас давхар заагаад өгчий

Холбоос | |
(jamba (зочин) | )
2010-01-19 | 15:26
yugxev. enuugeeree bolgoyo. iim palaan xaanaas surav geed nexel dagal bolno zugeer...

Холбоос | |
(Friska (зочин) | )
2010-01-19 | 10:12
эгээ нь салхинд туугдан хаа сайгүй нисдэг болсоон...нэг юу яахынсан, санацан байшт тэврэлт

Холбоос | |
(Buya (зочин) | )
2010-01-19 | 08:36
Шулуун шударга зангаасаа болж белазын дамжаанд явдаг Сосорбарам гуайн идэр залуудаа тоглосон кино

Холбоос | |
(takara | )
2010-01-19 | 06:12
bi er n too moo martaad erguitej bgaa yum bna, 10aad jiliin omno 2 myanga on garchixsan bsan yum bna, ed tsetseglen xogjilt exelj bx ue bxgui yu


Холбоос | |
(takara | )
2010-01-19 | 06:09
Goviin zereglee goe shuu, Motorun duu bas er oird uzeegui 20 jil bolchixoj 10 aad jiliin omno Gul aranjin uzsen chin bas goe sanagdaj uu jurjiin undaa ch biluu bgaad xuuchin soc niigem xaragdaad, yag ed ereed onu xomsdolun ue ch bsan bolood teruu


Холбоос | |
(хундага | )
2010-01-18 | 19:21
хаха лайтаймаа, би бас лэидииз дэи-г үе үе ашиглачдын. нөгөөдөр өнөөх мангастай киног үзнэ.

чи маниасаа нүүр пааландах хичээл авбал заалттай эмэгтэйжинэ гэж мэд. хүсчийнү?

Холбоос | |
(jamba (зочин) | )
2010-01-18 | 19:17
nuguudur chaatart emegteichuud sen yeneer uzdeg udur, exneriin puuder budag seltnees nuurendee naaj, nuguu xuvtsasnaas ni durj avaad daguulaal ochuul mani 800 een xemnej chadax ni uu gesen, tegjiij barigdaj tv-r garch onigo boldgiin boluu...

Холбоос | |
(хундага | )
2010-01-18 | 18:56
Жамба миний хөө, эмээ нь туужуураар нүдкүйэ, чөлөөтэй бай.

гэдэг чинь солиорч болноо гэсэн үг кк

театрт үзэх анги, анги

Холбоос | |
(jamba (зочин) | )
2010-01-18 | 13:18
oo xarin txx, gerevshee l gutliinxaa xonshooroor gazar zuraa l zogsjiino. PC-r uzex, TV-r uzex, chaatart uzex chini shaal oor yum bilee...

Холбоос | |
(хундага | )
2010-01-17 | 16:38
Жамба
манай энд ирээгүйэ. гэснээс чи юунд ийм дэмийм асуудын.. гэрэвшээд байна уу? үэхэхэ

Жүрж
риидэрийн тухай хэлсэн шиг санажийшү хө.
К.Ү ямар харагдсан бэ гэж үү? кк.. хэлэхснээ болиод хэлэхэд Ханна-гийн дүрийг бүтээх гэж тийм байсан байх гэж тайлаад байгаа.

Кэчүп
чи ч тийм л садар амьтан л даа. олон поорно үзэв үү?
дүүд эгчээс мэнд!

Буяа
"илүү сартай зун"-д Сосорбарам гуай тоглодог билүү?
би ч багадаа "энэ хүүхнүүд үү"-н үнсэлцээнийг л байн байн үзмээр болоод байдаг байсан шүү үэхэхэ
гоё монгол кино.."говийн зэрэглээ" юм уу даа

Такара
дэлхийн бүх баярын мэндийг зэрэг зэрэг хүргэе! кк
тэр боштоокын тухай үнэхээр мэддэггүй гэж үү дээ? Өвөр ах нарын араажуугаар явсан мэдээ гэнэлээ, Зөвлөлт ах нарын сансрыг эзэмших нислэгийг шүүмжилж.
хүсэлтийг бодъё.. ооч сахлаа илэв.
аа тийм, билэг шдэ. бэлэг чэнн нөгөө бэлэг. бэлгэс чэнн юу билээ гсн кк

Фриска
эгээ та хаана явнаа?

Хүү
күрэён Шин-чан чинь маний япон хэлний багш шдэ, саак уу? кк
би мангаг нь уншиж, анимэг нь үзэж хүн болсым. зохиолч нь өнгөрсөн намар өөд болсон, ом мани падмэ хом.
нээтээс кино татаж үзэх дургүйэ, шал мангар. ерөөсөө компьютерийн дэлгэцнээс кино үзэх утгагүй санагдаад байдышд. насных байх тийм үү? ахаха.


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)