PEEPHOLE
2008-05-24 00:52
A:"би"-гийн аялал
Сэтгэгдэл(4)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 900 удаа

сонин тод байна, ойрд.. миний зүүд.
үүрээр тэр..., тэр..., бас тэрийг зүүдлэв. өнгөтөөр..зүүдэнд ирсэн дарааллаар нь дугаарлав.
тэр-1 зүүд эхлэхэд гарч ирээд дуусан дуустал хамаг үйл явдалд нь оролцож, гол дүрд тоглов. өдий өнгөрсөн хойно юугаа ч хийж яваа юм... тэр-1 ганган, гунигтай атлаа ширүүн харцтай хэвээрээ. намайг салахгүй дагаад, хамт явъя гээд байгааму, хамт байя гээд байгааму.. мэдэгдээгүй.. 
тэр-2 унтаж байсан. мөдхөн сэрэх гэж байх шиг санагдаад, бас хардаад унах вий гэж зүүдний туршид айж бэмбэгнэв. би яагаа ч үгүй. хардуулах зүйл юу ч хийгээгүй. бодвол тэр-1-ээс л болсон байх. харин тэр-1, тэр-2-ыг юман чинээ ч тоохгүй.. тэр-2 унтсаар л. хамгийн сүүлд тэр-2-ын унтаж байсан өрөөнийх нь үүдэнд тэр-1-тэй чангаалдаж, чаргууцалдан бөөн юм болж, одоо ч сэрсэн дээ гээд хартал чимээ шуугианаас нойроо харамлах шиг толгой дээгүүрээ хучлагаа нөмөрчихсөн.. сэрэх янзгүй.. харин би айсаар л.. хамаг биеэ хураачихаад хэчнээн хэцүү байв аа.. хучлага нь цэнхэр, торгон, зөөлхөн.
тэр-3-тай галт тэрэгний буудал дээр таарсан. тэр тасалбар шалгадаг машины цаанаас над руу хараад л.. хар костюмтай, цайвар цамцтай, ядарсан төрхтэй.. таарсан мөртлөө намайг зорьж ирсэн юм шиг чигээр алхсаар ирэхэд нь..кадр солигдчихсон.. харамсав.
хуучин ажиллаж байсан газарт, хуучин байранд, 10 жилийн минь сургуульд үйл явдал өрнөв.. тэр-1 дандаа хамт байв. үе үе хүзүүндээ ороосон ганган том ороолт нь солигдчихсон.. бүгд миний дуртай өнгөнүүд..усны өрөөний онгоцтой усанд хөлөө дүртэл.. ёроолд нь үзэмтэй үрлийн дайтай, бараан дуулгатай цохнууд.. ганц ёроолд нь ч биш..ханан дээгүүр нь бас..зөндөө.. уланд хүрэхэд нь цочиж эвгүйрхээд хөлөө татав..би тэр-1-д юм авч өгөхөөр тосгуур дээгүүр гараа сунгаж байж л...
тэгээд...
...


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(xvv | )
2008-05-25 | 00:35
Ээ би байгаагүймүү :p winking

Холбоос | |
(lobe22 (зочин) | )
2008-05-24 | 12:25
tigeel sartgaraa sohchihiin

Холбоос | |
(хундага | )
2008-05-24 | 11:31
дувтан дуурайчхиймаа..хнн

Холбоос | |
(lobe22 (зочин) | )
2008-05-24 | 10:33
Ээ би бас ойрдоо тод зүүдлээд байгаа. Эрт галавын эмс хүүхнүүд их зүүдлэгдэж байгаа. кк

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)