PEEPHOLE
2008-05-18 18:16
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(12)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 964 удаа

саяхны нэг шөнө дунд хэд ч дуугарав, утас. дугаараа нуучихсан л залгаад байх юм. гар утаснаас нэг ингэж залгадаг, эсвэл зочид буудал, зарим албан байгууллагын утаснаас дуудлага орж ирэхээр нэг ийм хөөрхөн ханзнууд жирвэгхийтэл гараад байдын. 
автмаат хариулагчид аан уун гээд хэлээд үлдээчихгүй л залгаад байхын, ядаррргаа. асар сэжигтэй. авсан ч үгүй. дууг нь хаачихаад шидчив. 
өглөө нь ахиад л залгаж байна. авлаа. ах хүү ярьжээнаа, загнажээна. утас мутсаа аваач, шууданч болгож юмаа зөөлгөчихөөд яахаараа утсаа авдаггүйн... чи ер нь намайг хэн гэж бодоов... гэх мэт. 
уучлаарай муучлаарай, энээ тэрээ л гэлээ. ягшд, юун сүртэйн. ачаа гэх юмгүй байж, ганц бөндгөр “юмны” төлөө үхчихгээл.. сүртэй сарлаг вэ.. хэн гэж боддын, багийн аагэнт л гэж бодийшд уахаха...яанаа, таныг гэж мэдсэнгүйшдээ.. хихи.. яаж уурыг чинь гаргах вэ?..чихшик.. өөрөө ч гэсэн цагтаа чимдаан дүүрэн ачаа дайж байснаа мартчихдын байх даа.. яанаа тийм үү? хэзээ очиж авбал дээр вэ?.. өө яалаа гэж... танд тэгж түвэг удаад яахав... өөрөө бариад ирцийм шиг пээдийж яджийхад нь “юмаа” шуудангаар явуулчих гэвэл боож үхээд боол би боос эхнэрт нь бондгор биеийг нь төлөх хэрэг гарна биддэ... за тэгье.. би гялс очоод авчихьёоо.. уриалгахан, наалинхайхан наассс. өөр уураа гаргаж золиосолчихоор юм олдсон ч гүү, дуусаад ахиад л утсаа шидцэн... ор руугаа л даа кккк. 
нүүрэн дээрээ нөгөө хүүхнээ зурж, нүд хөмсөгтэй болж аваад гарч одов. 
богоон дамжиж санжиганасаар цаг орчим явна. сэргэлэн шаламгай ажиллаж, сиймхий гарангуут сандал эзэгнэнэ. их завгүй ээ, би чинь, энэ хооронд. зүүрмэглэж байж буудлаа өнгөрөөчихвөл гай, нүдээ аньсхийж нүгэлээ наминчлаад л, шаанс байвал шал бүлцэн цэхрээ мялааж гайгүй залуу малуу руу хяламхийсэн шээг, харааны минь хүрээнд багтах ховорхон завшаан тохиочихоод байгааг анзаарах ч азгүй муусайн ижил хүйстнүүдийнхээ өмссөн зүүсэн оймс гутал, хатгуур зүүлт, цүнх савыг ширэв татаж чээк хийсэн шээг явсаар зорьсон газартай хүрэв. 
айхтар үнэтэй байрын ганган гэж жигтэйхэн зочид буудлын үүдний танхим дах баян айлын бандгар хүмүүс дундаас “сүртэй сарлагийг” хайв. ах хүү байжээнаа, хажууд нь бас нэг ландгар хүн. мэнд усаа мэдэлцэж, ах хүүд хацраа үнэрлүүлээд хоолонд хамт мордов. хацраа үнэрлүүлэх гэснээс, таньдаг таньдаггүй нутгийн ах эгч нар, ах нар голдуу кккк, уулзахаараа “за сайн уу, миний дүү” гэж ирээд л хацар үнэрлэх. түүнийг хараад жоготой нүд гаргаж сэртэсхийж этр домбоордын, ёмпоонууд. ах хүүгийн хамт яваа ландгар, их том амьтан гэнээ, ийсүс өршөө. урд шөнийн архи нь гараагүй, энд тэнд гишгэлээд тэнтэр тунтар. тэгж ядаж нүдний шилнийхээ дээгүүр доогуур нухацтай хармар аядаж, хялар долир. за тэр яахуу, сайхан мах идий гэсээр буудлын дээр байх айхтар газар оров. 
цардсан цагаан малгайтай тогооч хамрын доорх ширээн дээр зуун гараам нь төлөгний үнэ хүрэх даавуу шиг хээтэй ягаан махыг сурмаг нь аргагүй шарж таваглах хүртэл морьтны хишиг явганд хэмээн хүүхэн миний махассан ходоод алга ташин атирч тэнийж байвоо. мах ч бэлэн боллоо, махыг боловсруулах маний ходоодны хүчил ч зохих түвшинд хүрлээ. 
за тэгтэл байдал бишдэв ээ. сүртэй сарлаг ах ч яахав, буурь зааж, бувар бувар бувалзуулан идэж, хаа нэг шар айраг залгилж суусын. нөгөө ландгар нь байдаггүй ээ... за одоохон гүйцээнээ...байжийгаарай..


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2008-05-28 | 12:01
Орбинзоон
чамайг бичсийн биш ээ.. Бумаадав хаха

строн
хүн тоож өрөвддөггүй намайг өрөвдсөнд талархий.. гачан юм уншуулсандаа хүлцэл өчий.. чихшикк.

Холбоос | |
kkk (strong | )
2008-05-28 | 07:32
medehgui ee..bichih gej reklamdchihdag gar baina doo.. hachin yum unshchihaj hehe whatever..tehdee l balaiin.. orovdmoor amidraltai yum gej.. broken heart

Холбоос | |
(Orbinzoon (зочин) | )
2008-05-24 | 12:39
"saihan" mongol turh baina... happy

Холбоос | |
(хундага | )
2008-05-24 | 11:33
тиймаа.. сарлаг минь

Холбоос | |
(Utsukushi hana | )
2008-05-24 | 01:06
surtei sarlag genee!

Холбоос | |
(xvv | )
2008-05-19 | 17:54
23 цаг 40 хэдэн минут хүлээжийна...

Холбоос | |
(Claus | )
2008-05-19 | 17:40
аа муу хулхи хүүхэн чамайг даа......... smug

Холбоос | |
(yuki | )
2008-05-19 | 12:21
залхуу та хоёр гачин байгаа шүү. би сүүлийн нэг өдөр талтай хартай байгаашүү... яшиг шүү

Холбоос | |
(хундага | )
2008-05-19 | 11:55
заззз.. залхуу хүрчлээ

Холбоос | |
medku (donika (зочин) | )
2008-05-19 | 10:20
harin haichchivaa

Холбоос | |
(bayasum | )
2008-05-19 | 10:15
байжийгаарай гэхээр нь босохчгүй суугаал байжийна.. I dont know - New

Холбоос | |
(yuki | )
2008-05-19 | 07:29
яааг яаахнуу гэжээээтэл, хааччувааа

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)