|
|
хөөрхөн хүний |
"хэлсэн" үгэнд сэтгэл хөдөлж нус татаж дуусаагүй байхад ирсэн утасны дуудлаганд хариулахдаа ханиад хүрсэн тул гэж худал тайлбар хэлэв.
маний гарамгай салбарын нэгийм даа.
цаад хүн "ханиад хүрээ юу" гэхээр "тийм ээ" гэхээс өөр ямар арга байх билээ дээ, хөөрхий ядарсан амьтан. эсбөгөөс хамар битүү, гуншингуй байгааг яг үнэнээр тайлбарлах хэрэгтэй байсым гэж үү. тийм өртөг хүрэхээргүй "харилцагч" байсан тул тэгсгээд ам дагуулаад, ханиад хүрсэн болж жүжиглэсэн нь хожим тамд очих зүйл ангид үл хамаарах буйза.
фэисбүүк гээчид бүртгүүлснээс хойш өөрийн сахлаар чимх төдий "бахархах" бахархал нэмэгдсэн нь хөөрхөн хүн өөрийн хуудсанд маний сахалны зургийг оруулж, тэнд элдэв тайлбарыг нэмж, тэрхүү тайлбарт мөн элдэв хариуг "найзуудаасаа" авсан, түүнийгээ манид өөрөө ҮМ-ээр "зүгээр нэг далимд" хэлсэн учраас тэр бөгөөд тэрхүү сахлын талаарх найзуудынх нь элдэв манж үгнээс үл хамааран хөөрхөн хүн манийг хэрхэн үзэж, хэрхэн хүлээж авч байгаа нь би энэ орчил хорвоод өөрийн буйг мэдэрснээс хойш "болж дээ" хэмээн сэтгэл ханасан хоёр дах том үйл явдал болсон нь энэ бөлгөө.
зиа энэ яахав, нөгөө зүүд зөнтэй байсан. бараг яг тэр ёсоор болсон. 1-н хувьд яг маний оронд өөр хүн явах нь хайшаам, гэхдээ нэг тиймэрхүү юм болсон. гэхдээ би гутраагүй. энэ урьдчилсан зүүдний ач тус байсан ч байж магад. 2-н хувьд,... 25% нь тийм байсан. хожим энэ нь улам нэмэгдэх боломжийг үгүйсгэх аргагүйм... баахан фантаазилав. 3-н хувьд... аириш паабад хэд хоногийн өмнө хүртэх хувь тохиосон, маш амттай байсан. хонины шарсан хавирга.
ямар ч байсан, хөөрхөн хүн надад хоёр дах удаагаа сэтгэл хөдлөм үг "хэлсэн", энэ нь би хэрвээ хөөрхөн хүний оронд байсан бол мань мэт шиг амьтанд "хэлэх" эсэх нь, тэгж бодох эсэх нь эргэлзээтэй байсан нь л үнэн юм даг.
ойрд тун гүн бишийм гэхэд басчиг гүехэн биш унтжийгаа. түүгээр үл барам тун гайхам хувирах үүлстэй тэнгэр зүүдэлсэн. өнгөтэй... маш тод өнгөтэй. иймэрхүү зүүдний дараа ямар нэгэн сайн эсвэл сайхан үйл явдал өрнөх нь өрнөдөг билээ.
өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэж мэдрэх, ядаж л тийм гэж андуурч эндүүрэх нь хэчнээн эрч хүч хайрладгийг мэдрэх нь... заримдаа чухал байхым даа.
|
|