PEEPHOLE
2011-12-27 17:51
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1003 удаа
их сүртэй гарч ирсээн, базарьваанжил. үсрээл гараад ирсэн.
нэг нь улаан дарцаг барьцан ч байх шиг. үсэрч гарч ирээл дарцгаараа даллаад л, хоёрым, гончигдомбоо. гончиг and домбоо гэдэг нь улаан дарцагтнуудын нэр шдэ.
би ч энүүхэнд тэрориист халдлага гарсым болуу, эсвэл мина зина олдсым болов уу гэсэншүүм бодоол нээх их зантай хажуу тийш заасан зам руу нь ороол уцаартайхан тоормозлож, ширвэсхийн хараад зогстоллллл... хурд хэтрүүлсэн гэнээ.  уучлаарай, яарч явахад чэнн саатуулаад. гэхдээ та бууж хэмжих багажны үзүүлэлтийг магадлана уу, баярлалаа,.. чихшик. магадласаааааан, магадласан.
дөнгөж 18 км л хэтэрсэн байлээшд, гайлээна. торголоо л гэнэ, та анх удаагаа юу яажийну л гэнэ. тийм ээ л гэлээ, маний хувьд бүх юм анхных болчоодийна гээл арынхаа дугуйг өшиглөөл шүлсээ хаяаллл...
гэхтэл хүйтрээд шүлс сахланд наалдаад зайрмагтсан байлаа, хүүхэн би торгуулийн хуудас өвөртөлсөн байлаа. 

өвөр хайраад ллл.. ямар сайн байхудэ. хамт явагчийг дарамталж хагасыг нь төлүүлэх арга заль зохиосон болобчиг үр дүн ямар байхыг өнөө маргааш тааж хэлшгүй нь ээ. чамаас болж буруу газар буцаж эргэжийж эдэнтэй таарлаа гэсэншик. гэмшиж л байх шиг байдаг. худлаа л даа.

ингээд улаан дарцагт, үсрэн гарч ирэгч цагдаа нарын дарамтанд өртөж доромжлуулсан хөөрхий би бээр сэтгэл санаагаар унаж гутарсан болобчиг нэгэн нууцыг тэдэнд хэлэлгүй авч үлдсэн. тэхх..авч үлдэж чадсан. 

цагаан дэвсгэртэй, улаан хүрээтэй, дугаргий тэмдэг байдаг аа даа? тэрүүн дээр тоо моо бичцэн байдаг аа даа? би тэр тоог хурдны доод хэмжээ гэж итгэж үнэмшиж явдаг, аль болох тэр тооноос давсан хурдаар явахыг эрмэлздэгээ тэдэнд хэлээгүй, тас нууцан. хэзээ ч хэлкүй.

бүхэл бүтэн гурван сарын турш дугаргийн үгэнд нь ороол сайн байвал талоныг мэнн цоолкүй /энд бол оноо хасна гэж ярина -- цэцэн мэргэний толь/ гэсэн. харин гэхдээ таны "тэргүүний, шилдэг, найдвартай жолооч" намтарт хар толбо гүнээхэн суух болноо гэсэн. мань нь уг нь саяхан эндхийн үнэмлэхээ сунгуулахдаа зөрчил гаргаагүй "тэргүүний шилдэг, найдвартай жолооч" гэдэг ангилалд багтаж 30-хан минутын хичээлд ихээхэн монцгор суусан хүн шүү дээ.
гээд яалтай, гандан бууркүй шүү дээ, гээл нөгөө дугаргийн ая талыг засаал явжийна даа. гэхдээ нөгөө нууцаа хэнд ч хэлкү, би.

ингээд он удаан жил уулзаагүй удсан улаан залаат монгол түмэндээ зориулаад "
улаан оросууд"-ын нэгэн дууг.
у-гаар толгой холбоцон чэнн яг..

гэхдээ ч бас... энэхүү улсын замын хөдөлгөөнд автотээврийн өөрөө явагч дөрвөн дугуйт болон хоёр дугуйт хэрэгслээр оролцохдоо үйлдсэн олон нүглийн мэнн хажуудддддДДддДдддддда... сүүлийн үгийг хэлэхдээ уушгин дах хамаг хийгээ шавхаж гаргасышү.

дуурайж хэлэх гэж оролдсонд баярлалаа. 

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-12-31 | 14:30
Баясүм
эдний цагдаа нар зам дээр харагддаггүйм, хоёрыг нь аваад явчихаар бүр харагдахаа байчийшд

дадидо
дугуйгаа өшиглөсөн нь үү? шүлсээ хаясан нь уу? ойлгомжтой, соёлтой сэтгэгдэл бичээч

Фраи
сая 30 минут барах гэж нүдээ тэвхдэх шахсышү.

Гэ84
эр зориг харуулахад мэтро учир дутагдаад байнаа.
бос бос..

ойлгоогүй байгаа иргэдэд: тухайлбал Цагаан хараацай
Зарим иргэд олон зүйл одоо хүртэл мэддэггүй. Мэдэхийг ч хүсдэггүй тал бий. Жишээ нь, ... өө андуурчиж Snakeman

Холбоос | |
(Цагаан хараацай | )
2011-12-29 | 21:29
Уншаад 40% ойлголт авсан нь уншигч миний буруу юу?
гуниглах

Холбоос | |
(g84 | )
2011-12-29 | 16:26
метро нь амар байдийм бишүү урдуур нь амьтан хүн үсрээгүй үед...
эр зориг оо харуулакээд л хурдлаад байна уу даа...
тэр доод хэмжээ гэдэг чинь зөв ш дээ... аль болох олон хүнд хэлж таниулбал зохиолтой...
таныг дуурайгаад толгой холбоод нэг амьсгалаар хэлэх гэсэн чинь толгой эргээд ухаан алдаж унахжийншдэ

Холбоос | |
(Fry | )
2011-12-29 | 15:29
2 tsagiin xicheeld suujdee. Unelmexee sunguulax gej ochood baaxan suuj suuj untaj untaj irj bilee.

Холбоос | |
(dadido | )
2011-12-28 | 15:46
замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгаач

Холбоос | |
(bayasum (зочин) | )
2011-12-27 | 22:00
Наад хоер хеерхен дарцагтийг чинь хотдоо ацраад ажиллуулах юмсан..

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)