PEEPHOLE
2007-09-24 13:01
A:
Сэтгэгдэл(35)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1079 удаа

нутгийн тэнгэр явахыг мэдээ юу (тэнгэр нь ч юу юм, мэдэх хүмүүс нь мэдэж байгаа)
нулимсан бороо шиврээд гунигтай яа (бороогүй, салхитай л байна... ширүүн)
сэтгэл нэг л гэгэлзээд энэ бороо мэт (тэхх... энэ салхи мэт.. тогтворгүй... залхаж байна)
соньхон зөн бодлыг минь сэрээнэ (шал илүү... дэмий юм хийсэн юм, тэр зөн)
элдвийн бодлоос салаад харлаа би (олон удаа... хөндлөнгийн нүдээр... бас чиний нүдээр)
энгүй хайраар чамайгаа хайраллаа даа (хайрлаж байсан... одоо бол үгүй.. энгүй байсан үгүйг мэдэхгүй)
эргээд ирнээ хайрт минь чамдаа би (эргэж ирсэн.. санаснаар минь хүлээж аваагүй.. одоо ирсэн ч чам дээр биш)
хонгор минь баяртай... хонгор минь баяртай (баяртай... хонгор минь гэж өөрийгөө бас чамайг хуураад яахав)
явахдаа бодсон бодлоо би ирэхдээ ч хэллүү дээ (хэлэхээр барах уу... чи басаад ойлгоогүй байх)
итгэл сэтгэлийг минь чи дааж л чадлуу даа (чадсан гэж хэлсэн... худлаа хэлэхдээ нүд чинь ямар байдгийг би дэндүү сайн мэднэ... мэдрэмжгүй байсан бол жаргалтай байхсан)
зүрхээ зүсэн уйллаа гээд эргэх л хайр уу даа (оройтсон... зүсэгдсэн зүрхэнд зүссэн тэр хайр хэрэггүй дээ..)
замдаа бодсон бодлоо би хэлэлгүй л буцахаас даа (одоо хэлэх юм үлдсэнгүй...)


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
хүлээсэн учрал (jamuxa | )
2007-11-11 | 00:39
олон жил ч юм у мэдэхгүй хүсэн хүлээснээсээ
олом чангалахын зуурт хагацаа юү дааа

Холбоос | |
Сэтгэгдэл (maralbyga (зочин) | )
2007-10-30 | 01:14
зараад:
таний блогоос үзээд хальт концэрт үзээд сэтгэл хөдөлж байнаа.

инээмсэглэлд:
нэгэнт хийсэн сонголтондоо хэзээч бүү харамс.

хундага анйа аймаар уран цэцэн үгтэй юумаа бүүүүүрррр бишурч байна гээч

Холбоос | |
сонголт (ineemseglel (зочин) | )
2007-10-17 | 01:22
хиисэн сонголтондоо одоо нэг их сэтгэл дундуур баидаггүи ч хииж болох баисан сонголт нь юунд хургэх баисныг бас л тааж хэлэшгүи. магадгуи одоогиинхоосоо ч дор явах баисан ч юм билүү.

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-10-17 | 00:30
хайртай хайртай би чамдаан би хайртай love struck хайртай чамдаааа love struck love struck big hug kiss

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-10-16 | 09:15
инээмсэглэл
хийх байсан сонголт, хийсэн сонголт хоёрынхоо алинд нь илүү сэтгэл хангалуун байх вэ гэж боддын. би өөрөөрөө байж, өөрийнхөө үзэл бодолд үнэнч үлдэхдээ хамгийн их сэтгэл хангалуун байдаг, цагийн эрхээр харамсах зүйл гардаг ч..
хүнд хэлэх амархан л даа, гэхдээ сонголт хийсан бол эргэж харахгүй байх л өөрт хамгийн амар юм шиг байгаан.
гэхдээ би ч их амиа хичээсэн хүн л дээ..

Холбоос | |
unen (ineemseglel (зочин) | )
2007-10-12 | 09:56
ugaasaa neg l udaa itgel aldarsan bol ahiad ter itgeliig olj avahad asar hund. mash ih hairtai bailaa, bas mash ih itgedeg bailaa. hezee ch namaig huurna gej bodoj baigaagui.
getel neg l udur huursniig n medse, goldoo ortol gomdson, bachuursan, itgel aldarsan, nulims duusdag bol duusahaar l ih uilsan. odoo ternees hoish heden jil ungursun ch sanaanaas er garahgui um daa. uuduus n egcleed harahad uridnii ter ih hair byalhsan harc nadad ugui bolson, terniig hairtai gej helehd chihend zugeer l neg hooson ug shig sanagddag bolson. hichneen hicheegeed ch uuchilj chadahguim daa. harin byachan uree haraad l ter buh muuhai dursamjiig heseghen zuur martagnadag.

Bi teneg umaa, hairtai ch um shig , ugui ch um shig.

hairguim bol teged uhsenee hiigeed ingeed tuuntei suugaad, huuhdii n turuulsiin boloo?

Hayad yavchii geheer chadahgui. Emegtei hunii setgel l um bh daa. Heterhii ih dassan bn daa bi tuund.

Hedii namaig huursan ch...


Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-10-06 | 18:11
Хайрын нандин сээтгэл хаанаас ирдэг юм бээ???

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-30 | 15:45
зараа эгч-д
баярлалаа хө. сайхан дуу байна. эднүүс харилцаагаа сайжруулах гэж хятад үндэстнээс нэдээн хэдэн хүн чирж авчирч урлагынхаа салбарт оруулсан шүү. одоо солонгосуудын ээлж ирцэн байгаа гсн ххххх. манайхаас бас иргэн О, иргэн С нарыг авчраад тэгээд яасныг нь та нар мэджийгаа дөө.
моли-д
мэдэхэд хязгаар гэж үгүй. хаха. чи яаж мэдчив?

Холбоос | |
huue (molyka (зочин) | )
2007-09-30 | 00:38
аниа тэгээл шаал хачин зуэр мснжртээ орохдоо таг чиг энд хамаг цагаа зардаг болоо юу? ай таний бичдэг зүйлүүд ч майр таалагддий шт,,,,, гоё бдий,,,, тэгжаад дүү ни блогоо амилуулнаа за.,,,, түр пока гэснээс хаая5ийг мэдций шооо..... :P

Зассан: hundaga хэзээ: 2007-09-29 11:44

Холбоос | |
Сэтгэгдэл (3apaa_ax | )
2007-09-29 | 23:35
Яг мөн... Гоё дуу байдаг. Насталгия гэдэг билүү оросоор? Тийм мэдрэмжийг минь хөдөлгөөд байдийн. Миний блог дээр тэр дуу бий. http://3apaa.blogspot.com/2007/09/4-teresa-teng.html
Тереза Тэнг нас барчихсан. Үхлийн шалтгааныг нь олон янзаар тайлбарладаг. Албан ёсных нь шалтгаан бол Тайландруу аялж явахдаа астам буюу багтраа өвчнөөр өөд болсон гэдэг. Бусад тайлбарууд нь бол Тайвань Японы харилцаанд нөлөө үзүүлсэн гэж улс төрийн золиос болгон Хятадууд алчихсан... Найз залуугаасаа болж амиа хорлосон гэх мэт... янз янзаар тааж тайлбарлахыг хичээдэг.

Холбоос | |
Сэтгэгдэл (3apaa_ax | )
2007-09-29 | 23:28
Яг мөн... Гоё дуу байдаг. Насталгия гэдэг билүү оросоор? Тийм мэдрэмжийг минь хөдөлгөөд байдийн. Миний блог дээр тэр дуу бий.http://3apaa.blogspot.com/2007/09/4-teresa-teng.html

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-09-28 | 17:48
энка байхаа. Тереза Тенг билүү? Тайван дуучин дуулсан мөн үү?


Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-28 | 10:41
"цүгүнаи" гэдэг чинь ямар дуу байдаг билээ?

Холбоос | |
Сэтгэгдэл (3apaa_ax | )
2007-09-28 | 00:11
Цугунай гэж дууг л зориулыдоо...

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-09-27 | 16:11
мөн мөн мөн

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)