нутгийн тэнгэр явахыг мэдээ юу (тэнгэр нь ч юу юм, мэдэх хүмүүс нь мэдэж байгаа)
нулимсан бороо шиврээд гунигтай яа (бороогүй, салхитай л байна... ширүүн)
сэтгэл нэг л гэгэлзээд энэ бороо мэт (тэхх... энэ салхи мэт.. тогтворгүй... залхаж байна)
соньхон зөн бодлыг минь сэрээнэ (шал илүү... дэмий юм хийсэн юм, тэр зөн)
элдвийн бодлоос салаад харлаа би (олон удаа... хөндлөнгийн нүдээр... бас чиний нүдээр)
энгүй хайраар чамайгаа хайраллаа даа (хайрлаж байсан... одоо бол үгүй.. энгүй байсан үгүйг мэдэхгүй)
эргээд ирнээ хайрт минь чамдаа би (эргэж ирсэн.. санаснаар минь хүлээж аваагүй.. одоо ирсэн ч чам дээр биш)
хонгор минь баяртай... хонгор минь баяртай (баяртай... хонгор минь гэж өөрийгөө бас чамайг хуураад яахав)
явахдаа бодсон бодлоо би ирэхдээ ч хэллүү дээ (хэлэхээр барах уу... чи басаад ойлгоогүй байх)
итгэл сэтгэлийг минь чи дааж л чадлуу даа (чадсан гэж хэлсэн... худлаа хэлэхдээ нүд чинь ямар байдгийг би дэндүү сайн мэднэ... мэдрэмжгүй байсан бол жаргалтай байхсан)
зүрхээ зүсэн уйллаа гээд эргэх л хайр уу даа (оройтсон... зүсэгдсэн зүрхэнд зүссэн тэр хайр хэрэггүй дээ..)
замдаа бодсон бодлоо би хэлэлгүй л буцахаас даа (одоо хэлэх юм үлдсэнгүй...)