PEEPHOLE
2011-08-16 20:35
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(1)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1013 удаа
ардаа танкгүйм байж..

танкгүй гэж юу гэсэн үг вэ гэж үү?

зэвсэг тээхнэг хомс л гэсэн үг байх даа. тэгжийгаад нэг гомдоллох юм хуна. танкгүй гэгдэж толгой руугаа нудруулаад бүхэл бүтэн дөрөв хоносны дараа өнөөдөр үдээс хойш гэнэт сэтгэл санаа руу тэрхүү нудралтын чичиргээн ирэвэй. танкгүй байгаа шалтгааныг зөвтгөж ямар нэгийм бодож олох хэрэгтэй.
хүн гээч амьтны тархи, зүрх, бие махбодийн үйлдлийн 99.999% нь өөрийгөө хамгаалах, зөвтгөхөд чиглэсэн байдаг билээ.

нутгийнх нь нэг жижигхэн уулыг нүхэлж уурхайн машаанууд давхих гээд сандаргасан тул хэдэн хөгшин нийлж тэр уулан дээр суварга босгож аваад тахиад унасны ачаар тоос босгосон их зам уулыг тойрсымүдаа. ээж тэрхүү "уул аврагдсаны баярт" хөдөө явсан тул одоогоор ээжтэйгээ муудалцаж амжаагүй байна.

эгч, том охиныхоо нөхрийг архи дарс, авгай хүүхэн эргүүлнэ гээд орой үдэш гаргахгүй, дараагийн охиныг хэдэн нас хүртэл нь ч гэлээ, сээгэс хийлгэхгүй гэх мэт хүмүүжил, ёс суртахууны асуудлууд дээр анхаарч ажиллаж байгааг нь сонсоод солонгос драмын хадам эх шиг болж гэж шүүмжлэн, хамт цай хувааж уусан бөгөөд бид хоорондоо жарны тавны нэгтэй тэнцэх насаар зөрүүтэй билээ. заримдаа би эгч нь юм шиг санагдах нь маний духанд үүссэн хөндлөн гурав, хөмсөгний хооронд үүссэн босоо хоёр үрчлээ гүнзгийрч ирснийх биддэ.

найз хүүхний нөхөр сэтгэл гаргаснаар хөөрхий нэгэн хонийг тэнгэр харуулж, хүрэн улаан элгийг нь сорсолж идэж дур хүслээн хангав. гүзээ арилгах, цус шахах ? түргэвчилсэн дамжааг дүүргэж, сэртификат авав. хошного чихэх дамжааг өөрийн хүсэлтээр дундаас хаяв. бүтэшгүй эд байлээ. найз хүүхний ахын эхнэр гэх хөл хүнд, хөдөөний байрын цүл цал хүүхнийг гальт бишрэв. маниас ганцхан дүү гэх түүний духан дээрх 3 см хэрийн өргөнтэй, 2 см хэрийн урттай сөөсгөр үснүүд нь үс урттай хамба хилэнгээр хийсэн обручка мэт харагдах нь мөнөөх хүүхний гэдэс цувдай янзлахад ямар ч саад учруулсангүйэ. унаад шингэрээд байхаар нь духны хэдэн үсээ зурваслан хуссым гэнэлээ ккк.

дисконд цугласан гэи залуусын бяцхан паати-гаар нэг удаа, гэи, лээзби гээд зөвхөн бэлгийн "эмзэг бүлгийнхэн" цугларсан паати-гаар нэг удаа, шулуун ба муруй хүмс хамссан цугларалтаар нэлээн хэдэн удаа ороод гарав. гэи танилын тоог 2-оор нэмэв. хамгийн анх албан ёсоор танилцсан гэи залуус сэтгэх болон санахынхаа хувьд маньд ойр байсан нь үүнд нөлөөлсөн биддэ. тэдний нэгийг По, нөгөөг Ба гэдэг билээ. маний "гадаад хэргийн яаманд" бий, блог нь.
заримдаа... тэднийг зүгээр л нэг "үзмэр" шиг үзэж харж, танилцаж ярилцахыг хүссэн шулуун хүмсээс харамламаар санагддаг нь юуных вэ, хьүүмэн аис сайных уу.

гэх мэт сонин сайхан зөндөө, зөндөө. маниас илүү гарахгүй нэгэн манийг дүгнэж цэгнэхийг сонсох, маниас илүү нэгэн маниас зөвлөлгөө авахад хариулах гэх мэт сэтгэл бужигнуулж, нээрв хөдөлгөсөн үйл явдал ч зөндөө.
манийг хэзээ нэгэнтээ дотно боджийсан нэгний амнаас доромж үг сонсох, маний гомдоосон нэгний амнаас талархлын үг сонсох гэх мэт сэтгэл санааг бантагнуулсан хэд хоног байвай.

амласнаа өгч, дутуу орхисноо гүйцээж, эхлээд хаяснаа дуусгах сэтгэл гэнэт төрөх нь энэ дэлхийн сүйрэлтэй холбоогүй биддэ. энэ сонин амьдрал утгагүй санагдах нь хэвээр, үүнийг дуусгах хүсэл бас хэвээр, үүнд хүрэх зориг дутмаг хэвээр. энэ шаналал хэдий үргэлжлэх нь маниас хамаарах хэвээр.

гэж бичин суугаа маньд хэдэн цагийн өмнө тохиолдсон зүйлээс сэдэвлэхэд... анхны сонголтыг буруу хийх нь амьдралын талаас илүүг аваад явчихдагийм байна шүү.. гэдэг сургаалийг дамжуулахыг хүсэв.
ингэж анх удаа үнэн сэтгэлийн угаас бодов. уг нь ингэж бодмооргүй, уг нь ингэж үгүйсгэмээргүй байнасанж, өнгөрснийг. хэт их чичлэгдэхээр, хэт их санаанд оромгүй байдалд "оруулагдахаар" өөрийн эрхгүй тэгж бодох нь санаа амрым шиг санагдахым. энэ өөдгүй санаа түр зуурынх гэж найдъя.

бурхан надад арай л хатуу байна даа. болжийгаам байх даа, мээкээ бурхан, тэгжийж маньд хаягдвал яахым болдаа, зайлуул.

харшил хөдөлсөн, хорсол шаналал төрсөн алин болохыг эс мэдэх ч хамраар нус, хацраар нулимс бялхан авай.
танктай болж л таараа... тээ?

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2011-09-19 | 07:35
Comment bichij bolj bna.Yasan sonin humuustei tanil boldiin,iluu zantai ym be.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)