PEEPHOLE
2011-06-02 17:44
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(21)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1050 удаа

айн? ойрд уу? сүүлийн хэд хоног уу? өө тайван доо.

шүдээ үзүүлээл, шүлсээ гоожуулаал, хацраа хавтгаал, хамаг гоо сайхны хагалгаагаа илчлээл байжилээна дөө.

олоооон жилийн өмнө, барагалжил өмнөх зуунд хийлгэсэн алтан бүрээс, титан бриж, алмаазан ломбо яг нэг зэрэг мууддаг байшд. гэхдээ тэр эмчийн алдрыг магтъя аа.

- эмч ээ, энэ хэр удах уу?

- сайн арчилвал 3-5 жил...

гэгдээд би хаа нэг нүүрээ угаачаад нүүр гарын алчуурын үсгүй захаар хаа нэг зүлгэж өнгөрийг арилгадаг байсан мэнн үйлчилж бараг хагас зуун болжээ. өөрийгөө бас магтъя.

тэр эмч сахалтай, бүдүүн хүн байжилээ. хуруу нь бас бүдүүн. гэхдээ зөөлөн гартай. харин сувилагч хүүхэн нь туранхай гоолиг гэж жигтэй, гэхдээ гар хатуутай. амыг мэнн урж тасдах нь холгүй байдагсан. одоо жоол мариалаа болуу, яагаа бол, санаа зовж л суухым, харвингаа харахаар, хандивламаар санагдаад.


эмч түр ломбо тавьж өгснөө “монголынхоо нөгөө хатуу бяслаг шиг юмаа энэ шүдээрээ идэж болкүй шүү” гэж авсссссн. шүд хэрхэн эмтэрсэн тухай түүний байцаалтад хариулсан маний буруу бишийм. эднүүдийн иддэг, энд идэж болох бараг бүх хоол зажлаад байх юмгүй. мэдээж жижиглэж залгихын тулд зажлахтай төстэй үйлдэл хийх ч эрүүний хазах чадвар, шүдний бутлах чадлыг бүрэн дүүрэн ашиглах завшаан ховор тул ааруул хүлхэж шүдээ бэхжүүлэхийг санаархсан маний хүсэл ч буруугүйм.

зиа энэ яахуу, блэнд о мээдийн ириклаам байлаа. “таны шүдийг танан цагаан болгоноо..блэндоомээд♪♫♬”


зүүд мүүдийг мартаад байж байжийснаа гэнэт бөөндөж эхэлсэн. сүүлийн 3-4 хоногт маш олон оролцогчтой зүүд зүүдэлсээр. унтаадчигаам шиг, гүй чүмшиг. тэр, тэр, тэр, тэр, бүр тэрийг хүртэл зүүдлэв. огт хамаагүй тэр ч тууж явжийх шиг. нээх сайхан нам унтахымсан, хагас үхсэн мэт.

бас гүйцэд үхкүй санаатайййй.. наадам үзкээд байгаам байх л даа.


зиа.. мөн түүнчлэн.. “өвчин намдаах эмийг дарсаар даруулж уух нь эмний үйлчилгээ болон дарсны согтууруулах чанарт хэрхэн нөлөөлөх тухай” судалгааг хийж эхлээд байна. судалгааны үр дүнг бататгахын тулд оройг алгасахгүй байх зарчмыг хатуу баримтлах нь манай судалгааны объект, субъектын тогтворжилт, тасралтгүй чанарт чиглэх бөгөөд үүнийг судалгааны гол зарчим гэж тодорхойлоод эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажилд шамдан суунаа. уг судалгааны явцад, маний биеийн байдал болон уунгаа идэж уужийгаа зүйлээс шалтгаалан уруул, хэл гэх мэт амны хөндийн хамааралт эрхтнүүд будагдах нь дараа өдрийн шүдний эмчилгээнд нөлөөлсөн зүйл одоогоор ажиглагдаагүй байгаа. энэхүү чухал судалгааг шүдний эмчилгээ дуусахтай зэрэгцүүлэн зогсоож тасалдуулах нь хүн төрөлхтний ирээдүйд хор хохиролтой гэж НҮБ үзэж байгаа тул хэрхэх талаар аюулгүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр байнгын гишүүн орнуудаас санал хураахаар боллоо... өөр чэнн.. яг дурлалцах гэхээр эв дүйгээ олохгүй болсон байна, хадан гэрийн хаяа хамарт ойрхон ирээ юу даа, гүй юу даа.а.а.а.а... хө~♪♫.


баярлалаа, мэхийн ёслов...зузаан дирконд гарсан өвдөг орчмын нугалаанууд тодхон харагдана.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-06-04 | 16:26
dadido
за тэгээд баярлалаа, өө харин тийн, сайхан байнаа.

Ангаахай
дэлгэц рүүгээ дөхжийгаад дуулаад үз дээ.. шууд ингээд ноотлогджийлээ

авбал ав ав, май май май
♪ ♫ ♬ ♩..

Холбоос | |
(Angaahai | )
2011-06-04 | 15:07
Яаж инкэж хөгжмийн гоё үсэг гаргаадаан? Юмтай хүн сайхан ен

Холбоос | |
(dadido | )
2011-06-03 | 18:40
за тэгээд эрдэм шинжилгээ, туршилтын ажилд амжилт хүсье. Өө тийн сайхан юм аа

Холбоос | |
(хундага | )
2011-06-03 | 15:28
лэгион
эмчиймү?

Холбоос | |
(legion | )
2011-06-03 | 14:07
над дэр хүрээд ирээ мань лайтай эмчлээд эдгээгээд өгөмз зүгээр хаха тэврэлт

Холбоос | |
(dao | )
2011-06-03 | 09:19
гуниглах

Холбоос | |
(хундага | )
2011-06-03 | 08:39
Фриска
би эмээ нь

дао
тэнд эмээ өвөө нар клубынхээ тухай л бичсэн байлээ, залуу хүүхдэд сонирхолгүйз

Холбоос | |
(Friska (зочин) | )
2011-06-02 | 20:41
сонирхолтой юм байхгүй ээ, уучлаарай ярзайтал инээх

Холбоос | |
(dao | )
2011-06-02 | 20:13
friska: tantai taarsan deeree gomdol meduulehed tanii suuliin bichlegiig unshih erhguin baileeshd bi

Холбоос | |
(Friska (зочин) | )
2011-06-02 | 19:47
бүжиг алгасалгүй клуб явдаг эмээ өвөө нар шиг л байна даа бид 2 ч кк.


Холбоос | |
(хундага | )
2011-06-02 | 19:46
нэгмөсөн ходоод гэдэс рүүгээ гуурсаар хийлгүүлчий

түй түй түй..

гоё юм гоё хөдлөх ч гоё шүү, тэртээ жилүүдэд ийм л байлаа

Холбоос | |
(Friska (зочин) | )
2011-06-02 | 19:44
наа чинь хөөрхөнджийнаа. ер нь шүдээ аль болох бага ашиглаж зажлахгүй залгиад байх хэрэгтэй...гэснээс ингэж сэтгэгдлээр чаатлаагүй мангар уджээ...хамаг юм хөдлөх гээд догдолчлоо байна.

Холбоос | |
(хундага | )
2011-06-02 | 19:41
улайх иймү кк

би бодоод байсан, өнөөг хүртэл идэж уужийснаа.. энэ зэрэгтэй шүдтэй байгаа нь ихийм гэж эмнэлгийн сандал дээр уйлаад гэвтжийхдаа өөртөө урам өгсөн

Холбоос | |
(Friska (зочин) | )
2011-06-02 | 19:39
жирийсэн цагаан шүдтэй хүмүүс бүгд хиймэл, хэрвээ ориг байвал дандаа улаан гацартай байды ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2011-06-02 | 19:38
зиа тэгээд дутагджийгаа юм бүхэн л чухал санагдахым даа

жирийсэн цагаан шүдтэй хүн харахаар уур хүрээд булга цохимоор болоод байхын

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)