PEEPHOLE
2011-05-16 09:45
A:таануудын мэддэг чүмчиг, мэддэггүй чүмчиг япон
Сэтгэгдэл(20)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1108 удаа

газар хөдлөлт, цүнами, цацраг идэвхт бодисын тархалтын голомт болсон Фүкүшима, Сэндаи-н прокурорын газар нь гамшиг болсон 3-р сарын 11-ээс 16-ны өдрийн хооронд цагдаагийн хорих байранд саатуулагдаж байсан сэжигтэн нийт 58 хүнийг суллаж л дээ. “сэжигтнүүдийн аюулгүй байдал болон хохирогч, гэрчийн этгээдүүдийг дуудаж тодруулга, асуулга, байцаалт авч хэрэг шалгах явц хүндрэлтэй болсон тул..” гэж үзэж л дээ, асар хүнлэг хандаж.

гэтэл.. харамсалтай нь.. ёстой дүүрчихсэн нь.. суллагдсан сэжигтнүүдийн дотроос нэг эмэгтэй дэлгүүрийн контор руу дур мэдэн нэвтрэхийг оролдсон гэж газар дээрээ гардуулагджээ. “уг нь хөнгөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байсан хүмсийг л суллаж явуулсан” гэж тайлагнаж байсан хэдий ч прокурорынхны хайр ивээлийг хүртэгсдийн дотор мансууруулах бодис хэрэглэсэн сэжигтэй якүзагийн бүлгийн гишүүн мишүүн, хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн сэжгийн амьтан этр байж гэнэ. ингээд асуудал босож, хууль зүйн сайд майдын сэлэм гялс, Фүкүшимагийн прокурорыг толгой бөндгөс..солигдохоор болж гэнэ.

асуудлыг авч үзжийгаа талуудын санал ерөнхийдөө хоёр хуваагдчихаад байгаа гэнэ.

1. гэмт хэргийн сэжигтэн хэдий ч хооллох, аюулгүй байдлаа хамгаалуулах, амьд байх эрхтэй тул зөв шийдвэр гаргасан гэж.
үнэншд.

2. гамшигт өртөөд амь наана там цаана яджийхад баахан сэжигтэн суллаад нөхцөл байдлыг улам түгшүүртэй болгож, гэмт хэрэг үйлдэх боломжоор хангаж, жирийн иргэдийн аюулгүй байдалд “байгалийн гамшиг + гэмт хэрэгтнүүдээс айх” гэдэг нэрмээс боллоо гэж.
бас үнэншд.

нарийн ширийнийг мэдэх юм алга. энэ мэдээнээс үзвэл дээрх хоёр саналын аль аль нь үнэний хувьтай санагдах аж.

харин сонин санагдах нь, физиологийн зарим хэргээ хүртэл дүрэм журамд даатгах шахдаг японууд атлаа байгалийн гамшиг болон өөр бусад онцгой нөхцөл байдал үүсэхэд саатуулагдаж, хоригдож байгаа сэжигтэн, хэрэгтнүүдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх дүрэм журмын талаар огт дурьдагдахгүйм. энэ талаар мэдэх хүсэл гальт төрөөд.. үүнийг бамбаралдуулж суухад бараг унтрав.


манайд яадым болдаа, ямар байдын болдаа, энэ талаарх хууль дүрэм... зуд, гангийн аюулаас өөр байгалийн гамшиг мэдэхгүй бид ч, манай сэжигтэн, хэрэгтнүүд ч сэтгэлгүй, залхуу цагдаагийн хилсдүүлэлт, зодуур нүдүүр, хариуцлагагүй шүүхийнхний хайнга шийдвэрийг эс тооцвол жаргацым байна гэх мээнэг харьцуулалт, мангар бодолдоо маасайнгаа хар коопии цайнд дүрээд орхисон ааруул өтгөн хүрэн өнгөтэй болж, коопии цай нь левомицин гээч гашуун эмэрхүү амттай болсныг гайхасхийж нарт хорвоогийн нэгэн өдрийг эхлүүлэвэй.. бараг газар хөдлөлгүй, цүнамигүй, цацраг идэвхт бодисгүй талын монголчуудад энэ өдрийн мэнд!


энэ хорвоод үүсэж болох бүх эгзэгт нөхцөл байдлыг тооцож, хууль дүрэм гаргаад, тэрийгээ чандлан мөрдөөд явчуул хэчнээн амар байхсан. харамсалтай нь эсвээс авууштай нь хүний санах сэтгэх гээч цаглашгүй, үйлдэх хийх хязгааргүй, үүсэх нөхцөл байдал тооцоолошгүйм даа.

гаазтай ундаанд нэг хийж үзнээ, ааруулыг.

аа харин тэр олон суллагдсан хүнээс дэлгүүрээс хулгай хийсэн гэж сэжиглэгдээд байсан ганц эмэгтэй л нахихыг оролджийж өөрөө паарнаас унацым байлээшд.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-06-02 | 07:52
Такара
тэгсэн болтой.

дууг хальт сонсов. шинэ дуу? огт сонсжийгаагүйм байна. орой тухтай сонсомз.

Холбоос | |
(takara | )
2011-06-02 | 02:53
bi uulam yahoogaar bichsen spamd orson yum bxdaa xariu alga
oird ene duu sonsoj giyuurmoi, arai l AB giin nasand xureegui ch ug mug n maniig l xeleed bx shig
http://www.youtube.com/watch?v=sqHAMnPjJ8A

Холбоос | |
(хундага | )
2011-05-30 | 19:46
dadido
дададададада..да..д..а

тэгүүл

Такара
маний хаяг танилцуулга дээр алга уу. тийш YM-ээ адд хийвэл тэгээл пэрээндүүд болышд

байхгүй бол akim_318_n@yahoo.com

Холбоос | |
(takara | )
2011-05-28 | 09:13
xundaga bolon xundaga avhain unshigch avhai nartai f/ceb--k zeregt naiz noxod bolox yumsan gej moroodmui, neg tiim ooriin gesen ertontsod tatan oruulaad avmaar ch yum shig xuums ene xavid tsuglarax yum
exneesee tegeed zugar xorog xaraad defreind ene ter bolood bx yum bna lee l dee, manii xaltar tsarai taalagddaggui boltoi yum bilee, erchuud merchuuded n bol
za zu gevel yaaj xel am avaltsdag yum bilee xarin, email xayagaa ter chigeer neg tsatsamgui ch yum shig

Холбоос | |
(dadido | )
2011-05-26 | 19:58
үеэлээс минь хайрласан сайхан нэрийг минь дэдэдэдэ болгоод байгаарай. ямар пулемёт шүршиж байгаа биш.

Холбоос | |
(хундага | )
2011-05-26 | 16:25
дэдэдэдэнүүд ээ

гэжийгаал бичжийхаас кк

чи их муухай хүн байна

Холбоос | |
(dao | )
2011-05-26 | 16:06
дао ддөч энтр чэн нэг хүншд.. дадидог харин өөр хүн гэж таамаглаж байгаа.. ярзайтал инээх

би бас тэрийгээ л яриад байгаашд.. тэргүй бол хүмүүс хамаг юмаа ил задгай хаяаад хаанаас суллагдаагүй гар явжээгаад гэнэт зам дээр нь хэтжийгаа олсыг чирээд явжээсэн үзүүрт нь үхэр уятай байсныг мэдэх байсан биз.. хэлээ гаргах

Холбоос | |
(хундага | )
2011-05-26 | 15:57
Дао
хэргээр агнуулсан нь байгалийн шалгаралд дэмтэй гэж үү?

нөгөө л гэмт хэрэгтнээ яриадийгаашдэ

Дадидо
энд бас бороо оржийгаам чэнн

ингэхэд таанууд юунд ийм
- дадидо
- дао
- д40
этр гэсэн нэртэймб?

Холбоос | |
(dadido | )
2011-05-25 | 15:13
манайд хорих байр нь тэгвэл ингэвэл ингэнэ тэгнэ гэсэн юм байхгүй байх өө. УБ д бороо ороод сайхан байна аа. Юун тэр юу му

Холбоос | |
(dao | )
2011-05-25 | 10:07
chonogu bol mal uskui gediim bileeshd

Холбоос | |
(хундага | )
2011-05-24 | 19:20
Такара
баярлалаа.
"амссан жаргалаа чамлаагүй
ахиад цааш нь горьдоогүй" л болкээд байгаамшдэ.

орчуулчихаарай сонирхуулаарай.

Дао
зиа яагаад?

Холбоос | |
(dao | )
2011-05-24 | 10:20
tumen amitan dund gants neg boroonoorhi chono bh n zuvshd bi lav ter borkrooriin tald bna... ярзайтал инээх

Холбоос | |
(takara | )
2011-05-24 | 04:23
ochigdor bi youtube browse mrowse xiinge Choinom guain shuleg olood sonschixson, barag l ene posttoi adilduu setgegdel torood l bsan
http://www.youtube.com/watch?v=cslrvGjGRXg&feature=share

chadal xurvel orchuulj uzmeer sanagdaad l sachii n xurdeggui

Холбоос | |
(хундага | )
2011-05-22 | 17:47
зөгийн балыыыыы? сүүгээр бол хааяа эхэлдээг.
заримдаа бие махбодынхаа хүсээд байгааг идэж уух нь эрүүл мэндсэгийм шиг санагддын.

Холбоос | |
( Зэрэглээ | )
2011-05-21 | 18:46
ер нь бол коопигоор өглөөг эхлүүлэх чинь саингуим баигаамдаа
зөгиин бал юмуу тараг сүүгээр эхэлсэн өглөө ч..
эрүүл мэнд талаасаа идэж уужээвэл саин маин гээд итгэх шахаад баигаа би

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)