PEEPHOLE
2007-06-19 08:02
A:
Сэтгэгдэл(15)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 831 удаа
за юуугаанннн хараадаагаанбэээ ээ э... хггг... алииийййв, би бас авъя л дааа... наад чихэрнээс чинь... хггг... хахахаха... наадахаасаа бас л даа... пүүүххххх ийм олныгууууу даа... хахахаха... жилийн нөөөццццц айн?...  зааа за... болгоомжтой айн... эртүүдийнх шиг юм боловоооо...хггг...би хэзээ тэгжээсийннннн... зассссссс... ингээдаахын бол чинь... мэджаагаазззз... хггг... хахахаха... за за... сайхан амраарррррр... мэилдээрэээрррээ ээ... хггг

халамцуу хэл маань тугалган бүрээстэй, гүүрэн засвартай араануудтай зодолдон ороолдож, арай чүү иймэрхүү хэдэн үг чулуудсан байх, тэгж боджээна. тэгээд гарч өгсөөн, хойд урд 2хон дугуй нь зэрэг мааждаг, задгай машаанаа унаад. миний машаан чинь лаит лаим гриин гэдэг мээтал өнгөтэй, хэд хэд унагаж урд талын багаажныхаа зарим өнцгийг халцалсныг эс тооцвол шооооооо шинэ гэж мэд. задгай болохоор шөнийн сэрүүхэн агаар зүсээд эзнийгээ цүнхтэй нь, цүнхийг нь элдэв эд зүйлтэй нь, элдэв эд зүйлийг нь эрээвэр хураавар дурсамжтай нь ачаад, чихэвчээр сонсож байгаагаа дагаж үе үе эрс огцом “эгшиглүүлэх” дуу хуурынх нь хамт тээгээд сүнгэнээстэй гэж төсөөл. харсан хүн атаархана. гэхдээ тэр хүн нь бас халамцуу бол. согтуу хүн сохор ухаантай гэж. халамцуу хүн хагас ухаантай гэж. замаараа комбини орж “үкон но чикара” авч нэг амьсгаагаар гуд гуд гуд. хашир хүн гэж, халчихаад хавийн алкогольтой дирийнк хамж уугаад, хоноод маргааш нь үхэнгээ алдаж, а-р эхлээд и-р төгсдөг, 4 үсэгтэй, 2 дах үсэг нь р, тийм үгийг сонсох нь битгий хэл харангуут амиа хорломоор болж үзсэн хүнийг хэлнэ. би бас хаширчээсан болохоор урьдчилан арга хэмжээ авсан нь тэр. комбини-н худалдагч залуус жуумалзаалаах шиг байсан. усны дусал мэт адил олон ихэр худалдагч зогсоцгоожээв шүү, яг зэрэг хөдлөөд л, яг зэрэг яриад л, лаккк сонин. 

“үкон но чикара” гэж төө хэрийн биетэй, тэрүүхэндээ ганган шар савтай, цагаан гааны төрөл зүйлд багтдаг олон наст ургамлын охиор нэрсэн ходоод дотор цэвэрлэн тайвшруулдаг дирийнк. уусан байхад маргааш нь өнөөх цээртэй үгийг харах байтугай хэлэх байтугай хашгираад гүйсэн ч яах ч үгүй. монголынхоо хаширдаг хүмүүст үнэгүй тараажаахиймсан. ард олон минь өглөө бүрийг сайхан угтаг.

 

маргааш нь сэрсэн. зүүв зүгээр, сээв сэргэлэн. болжмор мэт. харин нэг хармаагаар дүүрэн нойтон салфээтэг, нөгөө хармааны талаар хатуу чихэр. ааннннн… өчигдөр идэж уусан газрын үүдэнд кассны тэнд тавиастай байсан үнэгүй сээрвис. “Та чөлөөтэй авна уу” гэсэн бичгийг нь уншаад туйлын чөлөөтэй аашилсан болтоймаа, бидний хэдэн нөхөд. чихэр нь яахав, торжигнотол зажилчина, энэ олон нойтон цаасыг яалтай билээ. оюутнууд болсон хойно, хямд газар хайж орно, тэнд нь хямд үнэндээ таарсан л юмнууд байна, үнэгүй тавьсан нойтон салфээтэг нь хүртэл. яах гэж авсан байна аа, мааш ойлгомжгүй. эртүүд бөөнөөрөө наргисны маргааш манай нэг япон охин баахан дүрдэг цай гаргаж ирээд л цай аваарай, цай аваарай гээд л тараагаад байсан. халамцуугаа саармагжуулахаар орсон 24 цагийн иристрааны дирийнк баарны цай. хаа газрын хүмүүс үнэгүй юм, хүний юм хоёрт нугасгүй байхымаа гэж.

нөгөөдрийнх нь өглөө арчсан толь болон айхтар ажигч нүднийхээ тусламжтайгаар биеийн дээд хэсгийн онц чухал газарт сэжигтэй толбо олж илрүүлэв. уртаашаа 3.5 см, өргөөшөө 3 см орчим хэмжээтэй, тэр гэх дүрсгүй, нэг харахад хөх чүм чиг, хоёр харахад хар ногоон чүм чиг өнгө бүхий энэхүү толбо нь мохоо үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн бололтой. энэхүү өнгөний байдлыг толбыг тээж буй махбодын эзний ой тойнд үлдэж хоцорсон мэдээлэлтэй тулгаж үзээд 28-32 цагийн өмнө үүссэн байж болох магадлалтайг тогтоов...гэдэг чинь юу гэсэн үг билээ. юу болов? хаана ингэв? хэн ингэв? юу ингэв? бодоод бодоод бодын шийр дөрвөөс илүү ч гарахгүй, дутах ч үгүй байсан тул хаяв. хаянгуутаа ахиад л шүүрч аваад бодож гарав. бодож гарангуут хамгийн эхэнд бичсэн үгсийг хэлмэр аядан “чулуудаж” байсан санаанд ургав. тэгэнгүүт нь ургасан “бодлын ишийг” нь дагаад дээш өгсөн авирч гарав. авирангуут л задгай машаанаа унаад агаар салхи зүсээд аюумшгийн хурдтай давкижээсан “мөчирт” очив. нэг мэдсэн чинь юунд ч юм тээглээд унаад ч байгаа юм шиг, хоёр мэдсэн чинь эв эрүүл царайлцан гялс мялс босч, “ёоооё яг унахжээшд” гэж мэгцэн машаанаа өндийлгөж тавиад ч байх шиг...хэргийн эзэн хэнгэргийн дохиурыг олж тогтоов. тэр дохиур нь машааны маань үрүүлийн зүүн талын гар байсан байна. унаж тусан алдаад байгаа жолоочийгоо хараад эгдүү нь хүрээд илээд авсан бололтой. очиж очиж “тэнд” илэхдээ ч яахав. энэ үрүүл ер нь эр байсан байх, эротик золиг.

гадагшаа гарахаараа л машаанаа унадым чинь. машаанаа унахаараа л үрүүлээ барьдым чинь. өглөө гараад явахдаа нөгөө дохиураа заваан чанга атгаж хариугаа авав. хөөрхий гэмшээд л байналээ. жолооч нь бас гэмшээд л байналээ.

ийм л юм болсым даа.

 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (зочин | )
2007-06-25 | 20:20
тийшд тэгээл дуулсаншд, порфээсрүүд л надыг панийлдааад байсаншд, би яагаачгүйшд,
тэрнэээс гадна нана чи надийг панийлдаж одоо болийшд. би багшаар үлдциймчэн

Холбоос | |
юкий айултай сэргэлэээн, (nana (зочин) | )
2007-06-25 | 19:55
намайгаа дуудан дуудсаар
нандин сэтгэлээ илчлээд л байгаамуудаа чи минь, нана нана нааа... л ингээд дуулаад байхийн?

хундага: юки битэр чиний "ийм л юм болсым"...-ийг хамт датсан байкоо ёо_ дэгсэн чн цаа чн нүд нь аниатай чигээрээ нэвт уншаад цээжилчкүү юү, би гоцроод порпээср болэ чадаагүй, ийм л юм болсым...

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-21 | 12:05
датлага хаана өгчаагаан бэ? юки нээх сэргэлээн, багшаар үлдциймү? хэн порфэээсрыг панийлдаав?
наад дуу чинь байна штэ...
Хорвоо ертөнцийн өнгө юуууууг яаааасан
Хотлыг гийгүүлсэн нарны ач аа хө
Хоймор юу яаасан Лээнин багш минь
гэдэг л дуу байнадаг.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-21 | 07:38
Nana nana naaa nana nana naaaa narraa rii riii nana naraa rii

bi datlagaa duusaad, shalgaltaa ogood odoo surguulidaa bagshaar uldtsen, chi nadaas datlaga bas avch bolii shuu.

harin odoo duunii duguiland yavjaagaa, tegeed duu ayalaad suugaad bdag bolson

Nana nana naaa nana nana naaaa narraa rii riii nana naraa rii

ene yamar duu bee?

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-06-20 | 22:11
паааааааааааа......

geneduuldeg gejiiishd...egeeee ai????? xixiix

manai egee tehdee uudguu, tamhi tatkuuu zovhon goy zaluu erguuleed yvdiii tee..xixixi...

ter hoh bolson ih uchirtaidagaa... bi ehleed shuud bodsiishd..za balarlaa.. egee maani ashigluultsan bn... ooroo medelgui ashiluulah jin muuhai shd gej bodjiison jin bish bolooo yvchdiiii.... neg yumand morgoo haychlaa gsn jin bas bishee... ter gazart tiim amarhan hoh boldguim bilee... zoriudar zohihgui bol.. xixixi.. (byd neg zuiliin turshiltand ashiglaj bsn yum xixixi)teheer ..teheer jin ystooo exrem tohiodol bolson bgaan.. tegtlee unajiiidag bas uujiidag gej bodjiilooshd...xixixix

aytai huneeree baigaarai jiii
tongue

xixixix

tatah

Холбоос | |
Сэтгэгдэл (nana | )
2007-06-20 | 19:51
юки даамус , чи датлагаа киегээчээ, унтаал байхийм да,

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-20 | 11:05
машааны тухайд харин тийм юм болсымаа. гэхдээ тэр бол зүгээр л туршилт байсын. би машааныхаа хүйсийг тодорхойлох гээл худлаа унажаагаан болсын. гэтэл манэр өөрөө ороо л иржаагаа байхгүй юу...эр байгаам чинь. аймаар эротик наасан. гэхдээ би энэ хүйсийн асуудлыг анх удаагаа ч хөнджаагаан биш.
харин тэр тасарсан масарсан чинь бол би биш л дээ. бас туршилт байлаа гэж. та хэдийг яахнуу гээл ингээд бичцийн. гэтэл та хэд ингээл өөрснөө ороол иржаагаа байхгүй юу. аахааааанннннн тэр тийм, энэ ийм юм байна гээл одоо мэдцэн. ийм л юм болсын.
энэ Тунгаамаа тэгжийгаад эгээгээ хүү мүү болгоол айн? болкү шд. чи хө минй хөө...үнко но чикара ямар байдгийг хэлээч хө. төө хэрийн биетэй, тэрүүхэн тэндээ ганган шар савтай нь үкон но чикара...төө хэрийн биетэй тэрүүхэндээ..................нь үнко но чикара? заазззз би хоолоо идлээ.

Холбоос | |
Сэтгэгдэл (tungaamaa | )
2007-06-20 | 10:49
надаа наад чинь огт хэрэггүйн байна. Би маргааш нь яадаг чгү байхгүй ю. Хэхэ. Үконно чикара- Үнконо чикара. Хаяад шүүрч авч боджиймоор сайхан бичжээ. Минийй хүү. Ганбарэ.

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-06-20 | 01:34
тасархай.. бичнэ гэж яргалжийна дөө... би ч тасралт болгоноо ингэж бичихийн бол шууд роман бичээд, бест селлер энэ тэр болчих юм байна л дөө. хэхэ

Нээрээ наадах чинь овоо хэрэгтэй эд байна даа... Сайхан уумаар байдаг ч маргаашаас нь айгаад ер ууж чаддаггүйшд...


Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-06-19 | 17:53
чичичи..xixiix... aimaar goy tasardiimdee...bas halit sanaj manaj eter... shan tasrah neeree shan shuu ...xixix... bas chiher idej noiton alchuur tsugluultsan tsai eter avtsan dajgui l yvsan bnshd... bayrlajiinoo chinii omnoos xixiix

nam tasarsan udaa amidrald tsoriin gants... margaash ni bosood irsen tsor gantsaaraa hevtjiisiishd..uhetlee aijuu...za balarsaa....gee..l nudniii omno aav eej hamaatnuud , nz nohod "hair "-uud ursaad.. baruun nudnees dusal nulims ooriin erhgui goojdiin davaan deer hajuu oroonoos orj irj yvaa hairaa haraad tolgoi "donnnnnnnnnn" hiitel tsohiod avsiim shig genet ovdoj bilee..yoooo... tsaash ni bi yaasniiigaa bodhoos ichjeen gej....... ter orj ireed ineesen ineediig bodood bi ch buur tsagaan baitugai ulaan usnaas garch eter ... yooooooo....

tasss.... bichij ,,shudnii zuirlel eter ih oolgon daj bolj..aihtar taalav

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-19 | 12:27
камт кийе

Холбоос | |
Сэтгэгдэл (nana | )
2007-06-19 | 12:22
харинтий,инээсээраагаад цээж хүү сураггүү.Ууг нь цээжилж авжаагаад хүмүүст : автуус, гудамж, баар мааранд ярьж өгҮҮл ганц удаа чгсн ЛАААГ ТОМ ГЯЛТГАНАСАН ГОЁ ОД бллчмоор санагчлаа.би ерөөсөө давтлагаа хийлээ!!!

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-19 | 10:07
хэхэхэ, би бол даруй 15 умшиж байж цээжлэх юм шиг байна. учир нь умшжаахад инээд гэдэг нэг айлгүй юм тас тас хийтэл орж ирчэээд цээж хүүг ажлыг нь хийлгэхгүй байшд.

Холбоос | |
Сэтгэгдэл (Friska | )
2007-06-19 | 09:28
Би захия аа. Наад чинь яг надаа хэрэгтэй эд байна...нэг удаа чигсэн тасарч үзье л дээhappy
Ямар ч сайхан юм юмлаг бичдийм дээ, цээжлээд авмаар юм байна зарим холбоо үгс, тодорхойлолт этэрийг нь.

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-19 | 09:12
хэхэхэхэ, чи нээрээ гоё ногоон машаанаа тэгж болкуйшдээээ. чинийл бурууушдээээ.

мартсанаас хөөөө, тэр төө хирийн биетэй юмаа авч ирж болкуйээээ. Энд монгол залуучууд чинь тэрий чинь хармаалааал бааар хэсээд байгуууул бид яахиййн. Болкуйшд. Эд чинь маргаааашийн тэр юмнааас айгаал уудгүй болохоооос уугааал байгууул ууугааал байшд. Болкуй шүүү.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)