PEEPHOLE
2007-06-05 00:45
A:
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 956 удаа

муу хүн юу яааснаа, сайн хүн идсэн ууснаа гэж үг бий.

би халим идэж үзэв. халимны мах. дэлхийн хамгийн том сүүн тэжээлтний мах идэж үзэв. яахав хөөрхий, хэдэн сарын өмнөөс "чамд халимны мах идүүлнээ ээ" гээд л намайг ч дэнслүүлээд л, өөрөө ч догдлоод байсан японы хүсэл биелжаагаа нь энэ. урьдчилсан мэдээлэл өгөхгүй байжийгаад идүүлсэн бол "ааннннн энэ загасны мах байна...загас загасдаа бүр халимны мах байна" гэж лав хэлэхээргүй л эд байна. хэлнээсээ асуулаа, шүднээсээ асуулаа, залгиур хоолойноосоо асуулаа, бүгд л "энэ чинь махын бишоо? мах л байнадаг. харин юуны махын? жаахан гачин амттай чүмчиг, үгүй чүмчиг" гэцгээжаахийн. нэг иймэрхүү.

өнгөн хэсгийг нь борлуулаад орхисон бараг түүхий шахуу халимны махыг тэээррр цаана тавагных нь зах нь харагджаагаа дүрлэгэнд нь дүрж идэв. залгисан хойно үл ялиг өвөрмөц амт мэдрэгдэн алдаал өнгөрлөө. халим хомроголон агнахыг хориод хэдэн жил болжаагаам дээ, далайн зарим нэг бүсээс зарим нэг нь агнах зөвшөөрлийг тусгайлан өгсиймүү яасын. тэгээд зарим нэг газарт тэрхүү багашаархан ангийн олзыг хүртээдэг бололтой. би түүнээс бас хүртсэн бололтой.

энэмуу гар утасны каамэр гэж нээх миа гар байдымаа. эзэн нь ч яджийхад эв дүйгүйг хэлэх үү. бүдэг мүдэг мөртлөө тэр түүхий үлдсэн хэсэг бас л эвкүй харагджээшүү, одоо харжийхад. гэхдээ яахав, эрчүүд хавар гөрөөсний цус уугаад байдгын байналээ, би энэ түүхий хэрчмийг залгихынхаа өмнө шүүсийг нь лак шимж сорсоон, яадийм.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (uka | )
2007-06-10 | 14:56
аймар түүхий харагдаж байна шдээ амнаас унамаар л санагдаж байна!! Яаж залгив гэдэг л сонин байна туршлагаасаа хуваалцаарай би лав түүхий гэдгийг нь мэдэхгүй бол идчиж магадгүй тэрнээс биш харах эрхтний оролцоотойгоор түүхий хоол ялангуяа махыг бол амандаа ч ойртуулж чадахгүй!!

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-06-10 | 12:47
Би бүүр энэ махы чинь харахаар гачин оргиод байх юм. Түүхий, харваас түүхий, бүүр түүхий байхад чинь дээээ.

Холбоос | |
Сэтгэгдэл (хундага | )
2007-06-09 | 22:59
тата-д
бичцэн байна шдээ, амтыг нь. хагасаас илүү нь түүхий байсан болохоос биш бүтэн болговол үхрийн махархуу л санагдсан. миний дүү сармагчингийн гуяны мах идэж үзэхээрээ амтыг нь ярьж өгөөрэй.
хүү-д
үнэтэй байсан байх оо, гайхуулаад байсан япон өөрөө дайлна гэсийн. тэгээд дайлсан нь тэр. доомо гочисоосамадэштааааааа, мата цүги мо таношими ни шитэмаааас гээл хэлцэн.
нана-д
идсэн ууснаа ярина оо, яадым, тээ? харж, үнэрлэж, амталж, хазаж гэх мэтээр хэдэн мэдрэхүйгээрээ мэдэрчаагаам чинь. баяссан уу? баяссан. таалагдсан уу? таалагдсан...гэх мэт

Холбоос | |
Сэтгэгдэл (nana | )
2007-06-05 | 15:16
odoo chin tsag ue pilsoop ntr bugd eemeer esregeeree ergesiishtee, sain hun idsenee yarij, muu hun yavsanaa yaridag bolson tsag, chi ch yasnii sain hun gedgee batallaa, tsag ue uurchlugdsuniig uhaan chin medeegui bhad mun chanar ni tsagiin turhiig dagaj idsenee yarisan gedeg chin aguu baina, aguu, aguu, yu helhev. (tolgoi segsreh, shogshroh, shuten bishreh)

Холбоос | |
Сэтгэгдэл (xvv | )
2007-06-05 | 08:48
гоё юм бэ? нээрээ усан дотрох сүүн тэжээлтэн баагийгийн мах гэхээр... Бас ганц Монголд гэлтгүй мөнгөтэй л бол бас дүрэм журам зөрчигдөөд л байдгийм бишүү? Энэ халимны мах чинь аймар үнэтэй гээ биз дээ? Япон ч нэлээн л гараа гаргаж дээ happy

Холбоос | |
Сэтгэгдэл (зочин | )
2007-06-05 | 03:37
wow ...paaaaaaa....ymar amttai bsnaa yagaad bicheeguim...
harahad neleen tuuhiii haragdaj bn...gehdee dalain amitnii mah, suun tejeelt amitniii mah bolhoor shan l bsn bj taaraadaa tee! , mgl-iiin hamgiiin tom zagas "hilem"-nii mah idej bsiim bn. jijkeen tosoolj bn...

biend ih sn gejiinlee..zugeer zugeer... dundarchiigaa bolon dutagdjiigaa mineraluudaa tsugluulj bhad gemguishd...

tatah

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)