PEEPHOLE
2011-03-19 09:54
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(15)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1046 удаа

Дэжимбээ чөлөө авна гэнэ. Канагава гэж Токиогийн зүүн урдтай хил залгаа мужид байрлах америкийн цэргийн баазад амьдардаг охин нь хүүхдээ аваад дүрвэх тул элдэв ажилд нь туслана гэнэ. америк цэрэг хүргэн нь окинава дах цэргийн бааз руу шилжиж, тушаал хүлээн сууна гэнэ. засаг төрөөс нь Токио орчмоос холдох чиг өгсөн бололтой.

Намбар голч, тулхтай тул хандив цуглуулах талаарх Партизаны орон гаран саналыг эвтэйхнээр хүлээлгэнд оруулж дөнгөв. Намбарын оймс эртүүд ямар байв аа. түй түй маний бүлцэн тиймийм хараагүй гэж өөртөө итгүүлий. Намбар одоохондоо намбар-ван хэвээр. залуудаа күүл байсан байх гэмээр царайлаг, эрүүл бөгөөд зөв сэтгэдэг. урагшаа уначих вий гэмээр алхдагаас өөр өө сэв нь одоохондоо нуугдмал.

Партизан нь дарга. үе үе ирж компьютерийн дэлгэц рүү минь шагайгаад блогдуулахгүй нь ядаргаатай. “энэ үсгийг жаахан ийшээ болгоод.. энэ өгүүлбэрийг үүнтэй зэрэгцүүлээд” гэхчлэн өөрийнхөө төлөвлөсөн бичгийг чимх чимхээр засуулж маягладаг шигээ блогийг минь засан алдана. гайлайна.

Домбоо газар хөдлөлтийн мэдээ үзэхдээ япон бүсгүйн наалинхай шингэн хоолойгоор дуу алдаж айснаа илэрхийлэн домбоотох нь булай хиймэл санагдах бөгөөд нүд нь айсан шинжгүй гөлийсөн харагдаж байгаагаас тэрэз. гаднаа цагаан, дотроо хар хүүхэн дээ. хажуугаар нь зөрөхөд хүйт оргимоор. надтай халтантаад ямар ч ашиггүй баймаар. эзэмшил газар нь биш шдэ.

Домбоогийн ,”_₮эзё%”₮ё нь (энэ үгийг ёс суртахуунгүй гэж үзсэн тул ромбү гаригийн хэлээр коодлов) нь үсээ гэнэт богиносгож бараг халзалсан нь цацраг идэвхт бодистой бороонд норж баатарлагаар амиа хорлохоор шийдээ юу гэлтэй. яджийхад энэ нүдний шилнийх нь хүрээний зузаан томыг ээ. нүдний шил зүүсэн шүдэнзний мод яагаад хөлд орчихоод алхлаад унав гэмээр. Домбоогоосоо 3 дүү. нууцаар уулздагийг нь бүгд мэднэ.

Сүмбээ хөөрхий, Нарита дээр 2 хоносон. улам чөрийчихөөд ирсэн. 5 хүүхэдтэй, япон гэхэд сүрхий Сүмбээ шүү. хадам нь баян юм гэнэлээ.

Дүмбээ бахь байдгаараа. шүдээ янзлуулахаар чөлөө авсан шиг. Том бөгстийн очсон мужийг газар хөдлөлтийн голомттой андуурч сэнсаац дэгдээмэр аядсан нь ичингүйрлээр дууссан даа хөөрхий.

Одой хүн харин хандив цуглуулах ажлыг өөр нэг ажилтай хамтатгаж бага чулуугаар их чулуу цохих (гэдэг билүү?) санал гаргаж, дэмжигдэв. аймаар чанга дуутай. утсаар ярихдаа хажууд орилчих нь бэрх. тачаадаж ирээд тас тас хөхрөнө. шивнэж ярьж чаддаг болов уу гэмээр. тагнуулч болвол дороо баригдана даа.

Том бөгст ирэх сараас халагдах өргөдлөө өгсөн. эхнэр хүүхдээ бараадаж, мөрөөджийсан зүйлээ хийхийм гэнэлээ. бэлгийн чиг хандлага өөр байх магадлалтай. хүлээн авалтан дээр үг хэлэхдээ тэр аяглаж байгаа нь хэчнээн эмшүү байв.


Бууны нохой-д арай л муухай нэр өгчижээ. тэгжийгаад зэрэг ахиулж өөрийм бодноо.

Малвина ч яахав, хөөрхөн нүдэлчихээд, хацраа хонхойлгоод өглөө оройгүй инээсэн хэвээр. ийм аз жаргалтай хүн байдаг болов уу.

Кулаан харин дандаа инээмсэглэж явдаг ч нүднийх нь гүнд жавартай. хэзээ нэгэн цагт мөнгө хуримтлуулахаараа нарийн боов моов хийдэг жижигхэн газартай болохым гэсэн. биднийг дайлсан боовоор нь бодвол ч.. хол байна даа, хөөрхий.

гаднаас орч ирсэн Өвөөд Пэрээндийн эхнэрийн хийсэн ороомгийг амсуулж панийлдах гэтэл хэдийнээ дуусчиж. тэгжийгаад нэг панийлдаж хацар дээрх хэдэн хар батгыг нь шахах юм хуна. сайхан ааштай өвөө. эхнэр нь зөнөөд, асрахад бэрх болчихоор нь асрамжийн газар бараадуулсандаа өөрийгөө буруутгаад л явдаг болтойм билээ. яалтай билээ.

Чихэр хүлхэгч бас эхнэрээ асардаг ажилтай. цус харваад, өрөөл болчихсым гэсэн. байнга амандаа чихэртэймү гэмээр. хиймэл шүдээ нэг янзлуулмаарсан даа, уг нь. аюул ойртвол бид хоёр эндээ дууснаа гэх.

энэ хэдэн өдөр, Пэрээнд л мятрашгүйгээрээ өдөржин чалчсаар. цусны төв хэцүүдэж байгаа гэнэ, цусаа өгөхгүймү гэтэл “би тиймийманд дургүй. биеийнхээ нэг хэсгийг өгчийгаамшик” гэж тэнэгтсэн. Пэрээнд нэрийг нь зэрэг бууруулж өөр балиар нэр өгнөө, дуракт. өдөртөө нэг, сонингоос уншаад лаг гэж бодсон фрэизээ надад гайхуулдаг ажилтай. би гайхахгүй унтраадаг ажилтай. намайг хүйтэн цэвдгээр дууддаг ажилтай. харин өөрийнх нь гар муухай хүйтэн, сэжиг хүрмээр нойтогнуур. бичиг цаас өгч авалцахад санаатайм шиг гарт хүрээд байдаг нь алах шалтгаан болнэз дээ? байн байн гараа угаасаар хатаж хуурайшаад хэчнээн зовлонтой. Диккэнсийн “Дэвид Коопэрфильд” дээр гардаг Үрии Хиипийн гар яг ийм байсан байх гэмээр.

өнөөдрийнх нь үг харин боломжийн байсан шүү.

санаж бодож байгаа харагдахгүй ч санаа тавьж байгаа эсэх “харагдана” гэж. гамшигийн голомтод байгаа улсад “харагдахуйцаар” санаа тавина гэсэн үг байх.

 

гэж бичин суугаа маньд “муухай монгол” гэж нэр өгсөн байж болохым, эднүүд.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2011-05-30 | 19:47
Лиижн
ёоос?

Лүна
тэхх

Холбоос | |
(luna | )
2011-05-28 | 15:48
хэхэ Муухай Монгол уу...

Холбоос | |
(legion | )
2011-05-28 | 13:59
haha гоё шүү

Холбоос | |
(хундага | )
2011-04-19 | 19:05
хоёулаа цаашдаа улам л нягт чигжүү, найртай хайртай, нийлэмж зохимжтой, бат бэх, болд төмөр мэт ойлголцийшү

хюхю

Холбоос | |
(Kaрабас Барабас | )
2011-04-15 | 23:38
Зовхи бөлцгөр тулдаа хэт яагаан туяанаас хамгаалагдсан буй за
Гацар улаан тулдаа гамшгийн нүдэнд өртөлгүй өнгөрсөн буй за
Онжиго хөх тулдаа онцын хохирол амсаагүй буй за
Цөс ихтэй тулдаа шингээшгүй хоолыг гуссан буй за
Цус өтгөн тулдаа стрессийг дарж, бахдалт баярыг авчирсан буй за
Тэнгэр заяат төрсөн болохоор эх нутагтаа эндэлгүй ирээ буй за
Чингисийн удам тулдаа чи бид хоёр ойлголцож байгаа буй за

хэхэ




Холбоос | |
(хундага | )
2011-04-12 | 10:39
тэхх.
би зовхи бөлцгөр, хацар улаан, онжиго гөх, цөс их, цус өтгөн, тэнгэр заяат, Чингисийн удмын саак монгол тул ганцаар амьд гарав.

Холбоос | |
(Kaрабас Барабас | )
2011-04-11 | 13:32
хундага өөрөө самурайн оронд ажилладымаадаа?
гал усны гай гамшгийг гарз хохирол багатай гэтэлвүү?

Холбоос | |
(хундага | )
2011-04-11 | 10:41
харин тэхх.. яаж хийсийм бол?

Холбоос | |
(dadido | )
2011-04-09 | 19:24
Ангаахай хэлд орж байгаа муу.
5 хүүхэдтэй гэдэг чинь ямар их хүүхэд вэ.

Холбоос | |
(Зочин | )
2011-04-04 | 11:46
Iim olon khuntei hamt ajillj bgaa umuu?Sonirholtoi l um.Pereend gej sonin nukhur ve hehe ярзайтал инээх

Холбоос | |
(Angaahai | )
2011-03-23 | 23:57
Абракадабра нтр

Холбоос | |
(хундага | )
2011-03-22 | 08:22
好的知道

Холбоос | |
(Зочин | )
2011-03-21 | 20:59
不明白 ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2011-03-21 | 17:38
ёоов

Холбоос | |
(Зочин | )
2011-03-19 | 17:19
ярзайтал инээх Hehe

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)