PEEPHOLE
2007-05-19 21:16
A:教訓なので...保存版に決定
Сэтгэгдэл(35)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1476 удаа

чи өөрөө л энэ бүгдийг эхэлсэн...

миний энэ бүх шаналгаа, энэ бүх гуниг ганцаардлыг чи эхлүүлсэн. анх эхлэхдээ гайхалтай санаандгүй байсан. ингэж зовж шаналахаа мэдсэнсэн бол гэж зүхсээр нэлээн хугацааг барж. чамтай учирсан, чамайг таньж эхэлсэн тэр мөчийг, тэр өдрийг үзэн ядаж байна. анзаарахын завдалгүй чи намайг санаж байснаас минь өндөрт хөөргөж, үүлэн дунд хаячихаад...ганцаар үлдсэн би хар эрчээрээ доошоо унаж байна, унаж дуусахгүй байна. замд таарсан бүхнээс зуурах хүсэл ч төрөхгүй байна. удаан унаж байна. дэндүү шаналгаатай унаж байна. ийм арчаагүй унаж байгаа өөрийгөө тавламаар байна...хохь чинь...их хөөрөхөөр ингэдэг юм...байнга өөрийгөө барьж хянаж байдаг чинь яасан? бодитоор сэтгэж бодож байж хөдөлдөг чинь яасан?

чамаас асуусан...

шүү дээ. чамаас асууж байж би дээшээ хөөрсөн шүү дээ. хамт хөөрмөөр байна гэсэн чи. үнэхээр чамтай хамт хөөрч болох уу? гэсэн би. болно гэсэн. хамт хөөрөөч гэсэн. би сайн дураараа чамайг дагаж хөөрөөгүй юм. тийм болохоор бүр ч илүү гомдож байна, чамд. тийм ээ, маш их гомдолтой байна.

би тун цөөхөн...

ердөө хоёрхон удаа жинхэнээр, бас ийм өндөрт хөөрөөд унаж байгаа нь энэ. эхний хөөрөлт удаан байсаан. унаж болзошгүйг мэдрээд л өнгөрөх байсныг, унахгүй байж болох байсныг магадгүй би өөрөөсөө болж маш өндрөөс унасан. хөөрч гарсан өндөртөө удсаных уу, унах тухай зүүдэлж ч байсангүй. одоо хүртэл унасандаа, бүр очиж очиж тэр намайг ингэж унагаасныг зүүд байгаасай гэж хааяа бодох нь гачлантай. дэндүү өндөрт гарч, бас дэндүү удаан өндөрт байж. унахдаа хамаг байдгаа хага бутруулан унасан даа. одоо ч хөл доор хагархай нь хөглөрсөөр байна. бутархайн дунд, хагархайн дунд яахаа мэдэхгүй цөхөрч суухдаа чамтай учирч...энэ дунд арай гэж зай гарган хөл тавьж эхэлсэн нь чиний ач байсаан. хоёр дах удаагийн хөөрөлт "чинийх" байсан.

би чамд хайртай...

гэдэг үгэндээ би маш "нарийн" байдаг аа. тааралдсан, таалагдсан болгонд биш, чин үнэн сэтгэлээсээ хайрлаж дурласан хүндээ л харамгүй хэлэх үг гэж боддог. өнөөдрийг хүртэл түүнд, бас чамд, ингээд хоёр л хүнд хэлж. гурав дах хүнд хэлэхийн оронд зүрх сэтгэлээ талын нэг цацаж тараагаад хоосон цээжтэйгээ насыг барсан нь дээр мэт санагдана. үнэ цэнэгүй сэтгэлээр юугаа ч хийх билээ дээ.

чи өөдгүй...

юм даа. дэндүү өөдгүй юм...

...

(хүний захидлыг зөвшөөрөлгүй тавьсандаа хүлцэл өчье)


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2011-09-13 | 03:33
Bain bain unshmaar......

Холбоос | |
(akan | )
2011-07-17 | 19:44
Ene angill n u gj bga um be?
Sonin bolchloo unsaad....... гуниглах Daraaginh n bas....

Холбоос | |
(Зочин | )
2010-12-27 | 16:18
いつ読んでも感動するよ!

Холбоос | |
(Зочин | )
2010-06-29 | 10:40
гуниглах

Холбоос | |
(Зочин | )
2010-04-30 | 16:45
Gaihaltai bichijee!

Холбоос | |
(хундага | )
2010-04-11 | 12:51
мартаж

Холбоос | |
(Зочин | )
2010-04-06 | 15:15
Hey! To whom did you write this? санаа зовох

Холбоос | |
(Зочин | )
2009-01-07 | 14:34
broken heart

Холбоос | |
Сэтгэгдэл (underthemoon | )
2007-06-13 | 22:07
сакк бицхжээ, надтаи яасан ч адилхан юм дэ, ер ни иимэрхуу туух хун бурт бдаг бх да

Холбоос | |
Сэтгэгдэл (shanalan | )
2007-05-31 | 10:54
shanalgaa hayachxiimaa, chi arai denduumaaa, naa zahiag chin bi ingehed zuudendee chamd bichtsiim boluu? geel shuud tsochloosht.

Холбоос | |
БОДОЛ (jamuxa | )
2007-05-27 | 00:12
нээх сайн ойлгосонгүйээ...

гэхдээ сайхан бичсэн байх шиг байнаааа....кип ит гойнг big grin

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-05-26 | 15:46
дандаа чамтаигаа хамтдаа бмааааар бна хаирт мэээээн

дэндүү дассан сэтгэл мээн чам руу л тэмүүлсээээээр

дахин олдохгуи тэр л хаирииг чамаас би чини хүсэж баина

дэрэнд шингэсэн үнэрииг чини б..б..би би чэээн санаж баиээна

.........аниа энэ их гоё дуу шт би ээмр шохоорхдиин гээлүү кэ кэ дараагиин бичлэг хэзээ тавигдах вэ аин хүлээжил суую даа

бас л нэг сонирхолтои гоё л юум бгааз бодуул тээ ??

хундага : тии

хэ хэ

Холбоос | |
Сэтгэгдэл (yuki | )
2007-05-26 | 13:26
Дүүрэн дүүрэн. Би бас нэг нь

Холбоос | |
Сэтгэгдэл (dvd | )
2007-05-26 | 07:08
happy бас улаан пээн..

Холбоос | |
Сэтгэгдэл (mooliihon | )
2007-05-25 | 22:51
кэкэкэ эгээ тании блог гоё штээ би мэдээлиидии шт ,,,, саихан бн оо тэгжаагаад бүгдииг н нэг өдөр умшжиигаад саихан сэтгэгдлүүдэ бичнээ за түр пока.... дүрслэч ур маяг этр бол ээмр ээмр,,,хихи

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)