PEEPHOLE
2010-09-09 10:48
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(10)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 875 удаа

... зиа... өчдөр далайн хар шуурга зарим нутгуудаар дайран өнгөрсний “ачаар” хоёр шөнө сэрүүхэн хоносныг үл тооцвол энд маш халуун байсан, байна, бас байх ч болно гэж энэ улсын ус цаг уур эрдэм шинжилгээний албанаас нь мэдээлэв. хэт халснаас зарим айлын хашаанд санаандгүй ургасан байсан гадилын мод жимсэлсэн байшд.

хэт халснаас маний жижигхэн бөндгөрийн оройгоор найгах хэдхэн туг шингэн үсний ихэнх нь эзнийхээ биеийн дулааныг зохицуулах их үйлсэд оролцож сайн дураар унасан тул маний хааш хааш 1 шоо метр эзлэхүүн бүхий бамбагар биеийн жин даруй 5 граммаар буурч, хавирган сар мэт майга хөлөнд очих ачаалал огцом багассанаас сүүлийн мянган жил өмсөөгүй байсан улаан дүүплээ гаргаж өмстөл өсгий нь хойш сууж, өөрөө би өвдгөөрөө тахийсаар, өвгөн мэт хайвга жайвга алхсаар нумгүй шахам балцгар ул болон нугачиж дийлэмгүй бахим хумсаар гоёсон, хөөж бэлцийсэн арван хуруундаа цэврүү хэмээх чимэгтэй болсон ч үл ажиран өдөр хоногийг өнгөрүүлсээр халуун зуныг баран суугаадаа бахархаж байнаа, өөрөөрөө.

чийгтэй халуун шөнөөр амь тэмцэн дэмийрч, сэнсний салхийг хүчтэй болгохоор гар сунгаад, тооцоо буруудан, хамгаалалтын төмөр торны завсраар хуруугаа чихсээрэн байж оруулаад үзүүрийг нь хяргуулсан ч хөвөн биинт бололгүй, хүүхэн шийр зааж , урсах цусыг шимсээр улайх нартай золгосон нь энэ зуны гол үйл явдал байлаа.

мөн түүнчлэн, ямар ч монгол даргын зөвшөөрөлгүйгээр, хээл хахууль өгч лицээнз мицээнз авалгүйгээр эх нутгийн минь энд тэнд газар ухан сэндчиж, бидний өөрсдийн хөгжлийн түвшин, хөдөлмөр эрхлэх үйлээс хойш суудаг гайхамшигт хөх толбот залхуу зангийн үүднээс зүв зүгээр гүзээгээ халгиаж цалгиан дарж хэвтсээр үеийн үед өв залгамжлуулан хадгалан үлдээх хүсэлтэй байсан манай эх орны газрын доорх баялгийг ухаж байгаа, цаашид ухах магадлал өндөр дээрэмчин гитдуудын хамаатан садан байж болох зэвүүн царайтай этгээдүүдтэй өрнүүлсэн бороохой болон нүнчаак, сэлэм болон чинжаал хутгат тэмцлийн дүнд эрүүндээ ангархай шархтай, өвдөг болон тохой орчимд зөөлөн эдийн бяцралттай, уруул орчим хавдалттай (манийг хэд хоног Анжэлиина Жоолитой андуурсан бүх пээнүүддээ баярлалаа, базаахгүй нь одоо хавдар буусан л гэж хэлийда) болсон ч үл авч хэлэлцэн, үүр цайтал алалдан тэмцэлдсээр агуу эх орныхоо асар их баялгийг аварсан нь энэ зуны гол гавъяа байлаа.

энэ далимд дуулгахад, дээр дурьдсан далайн хар шуурганы ачаар, хүүхэн маний бие олон хоногийн шунал хүслээ ханган байж авсан итаали үйлдвэрийн эрзээнэн сандаалийг энгүй майга хөлөндөө углах завшаан гарснаар үл барам энд тэнд урсах борооны ус, энд тэнд тогтсон тогтоол зэргийг дураар туучин таваргахдаа хэдхэн хоногийн өмнө хэдэн нас хүрснээ огоорон мартаж, хөөрөн баяссан нь энэ зуны хэсэг зуурын баярын нэг байлаа.

энэ зуны, өнөөдрийг хүртэлх гол гол үйл явдлыг их үдтэй давхцуулан тоймлон хүргэсэн хундага


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(dao | )
2010-09-20 | 17:17
олсон нь цөөхөн ч гэлээ алдсан нь бүүр цөөхөн ч гэлээ болоод өнгөрсөн нь олон байлаа гэж :р

Холбоос | |
(хундага | )
2010-09-20 | 16:47
Фриска
энд одоо ч амь тэмцсээр

Дао
олсон нь их байв уу?

Дадидо
их л завгүй байж дээ

зочин
доозо го-жи-юүү ни

Жамба
удирдлагаа харвин завсраасаа яаж олохов дээ, нойрон дунд

хуруу будаа

Даиана
хариу инээмсэглэв ээ

Вакавака
cool

зочин
энгүй гэхдээ эмтэй

Холбоос | |
(Зочин | )
2010-09-17 | 11:46
kkkk engvi hvn ymaa

Холбоос | |
(xvv | )
2010-09-12 | 15:01
баярлах

Холбоос | |
( Зэрэглээ | )
2010-09-11 | 20:30
toim-g unshij ineemseglesen daiana


Холбоос | |
(Жамба (зочин) | )
2010-09-10 | 22:41
Удирдлагатай сэнс авахгүйдээ. Наадаг хүмснаас чинь л арай хямд байхдаа. аа хахаха rolling on the floor

Холбоос | |
(Зочин | )
2010-09-10 | 18:32
いろいろ想像しっちゃた ирмэх

Холбоос | |
(dadido | )
2010-09-09 | 19:27
юу болоод өнгөрчихвөө л гэж бодохын.

Холбоос | |
(dao | )
2010-09-09 | 12:33
дуусчихлаа гэдэгт н үл итгээд ч нэмэр алгаа халуун бас халуун байсан ч бас л гавьяатай гайтай байдаг л нэг зунаас тэс өөр зун болсоон миний хувьд.

Холбоос | |
(Friska | )
2010-09-09 | 12:13
энэ зун ямар хурдан өнгөрөвөө, 7 сард билүү дээ маниусын амь тэмцдэг үе чинь. одоо ч сайхан байна дөө намрын сэрүүн ороод.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)