PEEPHOLE
2010-07-25 23:16
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 758 удаа
不幸はナイフのようなものだ。
ナイフの刃をつかむと手を切るが、とってをつかめば役に立つ。

"зовлон гэдэг бол хутга шиг л эд юм.
хутганы ирийг атгавал зүснэ, өөрийн алгыг

харин

хутганы ишийг атгавал огтолно, өмнөө байгааг"
гэжээ, Хэрман Мэлвилл гэдэг хүн.

өмнө байгаа нь ... бодвол... зовлон ч юм уу, юу ч юм, ямар нэг болохгүй л эд байх.

өмнө чинь..

олсоор янгинатал хүлсэн Хүсэл мөрөөдөл гэдэг бүсгүй
оскоочоор битүү наасан Итгэл найдвар гэдэг залуу
хайрцганд битүүлэгдсэн Тэмүүлэх гэдэг хүүхэн
хооронд нь үдээсээр нь холбочихсон гуталтай Үйлдэх гэдэг хархүү...

гээд "хэн" ч, ямар ч байдалд орчихсон чамайг хутганы ишнээс биш ирнээс атгаж, өөрснийг нь элдэв "боолчлолоос аврахыг" хүлээж байж магад. олсыг, оскоочийг, хайрцгийг, үдээсийг огтол. тасар тат. сулла.

ир, иш... нэг нь Р, нөгөө нь Ш, хоёулаа И-тэй.. ийм л ялгаа.

ирнээс атгаж алгаа зүссэндээ ч яахав. цөөн хэдэн гр цус гарна л биз, өвдөнө л биз. үхэхгүй. хэд хоног шархны ленттэй гүйж хүний нүдэнд хөөрхийлөлтэй харагдаад л ок. сорви л үлдэнэ. сорви бол туршлага суусны шагнал болно.

гэж хэзээ нэгэнтээ үг, үсэг бамбаралдуулж суухдаа үхэх тухай огт бодоогүй байхым. бодвол тэр үед тэр олон хүүхэн, хархүү нүд нь бүлтэгнээд, нүүр нь минчийгээд амьсгаатай байж л дээ.
үхэхгүй биш юмаа, үхэж ч болох юм. гэхдээ энэ тухай үл өгүүлэн өгүүлэхэд... хүчээр өөртөө итгэл найдвар төрүүлэх шиг зовлон алга аа... гэж бодон бодон л иш, ир гээл бичиж суух би ямар вэ?

нэг иймэрхүү.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
( Зэрэглээ | )
2010-08-06 | 14:00
sorvi bol turshlaga suusnii shagnal yum... ene l zov vg bainadaa

Холбоос | |
... гэж бодон бодон л иш, ир гээл бичиж суух би ямар вэ? (Jude | )
2010-07-31 | 00:37
You're pretty normal, I mean "cool".
So keep writing!

"ир, иш... нэг нь Р, нөгөө нь Ш, хоёулаа И-тэй.. ийм л ялгаа." - I loved it... ирмэх

Холбоос | |
(Зочин | )
2010-07-28 | 15:42
Yund l shanalaad bga um be de..
Taitgaruulah umsan da

Холбоос | |
(Манхүү | )
2010-07-27 | 11:08
зовлон гэж үнэндээ юу юм бүүү мэд. хутга шиг байж болох л юм, эсвэл золонгоос болж хүний гарт хутга шиг өөр ямар нэгэн зүйл баригддаг байх.

өвдөлт, өөрийгөө өрөвдөхүй, итгэл найдваргүй байдал, өөрйигөө хүчлэхүй, үхэхийг хүсээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг байдал..

эд нар зовлон байж магадгүү..



өөрийгөө хүчлэх хамгийн хэцүү нь юм бол "тэгэхгүү" л бай. "тэр" зүйлийг би лав өрийгөө хүчлэн байж хийхгүй л байсан. гэхдээ өмнө нь "тэр" зүйл чухал зүйл маань байсан бол, одоо ч гэсэн "тэр" л зүйл хамаг зовлонг төрүүлэх болсон гол шалтгаан бол.. мэдкүэ би хутгатай байсан бол хутгаараа "тэр" бид хоёрийн дунд байгаа холбоог тасдахыг хичээх байсан. "тэр" юу ч биш болж хувирсан ч яаахвдээ.

хутганых нь ирнээс их зүйл шалтгаалж болно.. иргүй хутгаар зүсэх гэж оролдвол их өвднө. ир муутай байвал ер нь тасдах бодлоо орхисон нь дээр. дахиад л зовлон, дахиад л хутга...

Холбоос | |
(xvv | )
2010-07-26 | 19:16
Үг үсгийн алдаа олох шиг болохын? ярзайтал инээх
чамайг хутганы ишнээс биш ирнээс атгаж, өөрснийг нь элдэв
гэхийн?
Зовлонг хутга гэчихээр зовлонгоор яаж тэднүүдийг зүсэх үү? Шийдсэн алхам хий гэсэн үг юм болов уу даа эргэлзэх

Холбоос | |
(711 | )
2010-07-26 | 17:35
олсыг, оскоочийг, хайрцгийг, үдээсийг огтолоод. таслаад татаад. суллаад өгЬЕ Л ГЭДЭГШДЭЭ.


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)