PEEPHOLE
2007-03-27 19:03
A:
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1054 удаа

  эртлэн босов, яаран гэрээсээ гарав...эмнэлэг явна гэхээс хөл хүндрээд араас нэг юм чангаагаад байх шиг болохын. маргааш маргааш гэсээр нэлээн удсан болохоор зоригоо шавхаж, хүч тэнхээгээ төвлөрүүлэн эрт босов, яаран гарав. өглөө эрт босох гэж нэг айхтар юм байхымаа. нар мандангуут нойр нь сэргэчихээд босч суугаад болжмор шувуу шиг жиргэж байдаг хүмүүсийн тэр сэргэг чанараас нь жаахан жааханыг хандиваар аваад (үнэ төлнө гэж ярихгүй шүү) өөртөө наачих юмсан. өглөө сэрэх гэж хамаг чадлаараа тэмцдэг нь миний буруу биш л дээ, энэ бол ердөө л цус багатай хүмүүсийн нийтлэг зовлон, зайлуул. яаж ч хичээж чармайгаад гэнэт цусны хэмжээ нь ихсэв л гэж гэсэн.

  монгол хүний зангаар таньдаг хүнийхээ ажилладаг газрыг найдвартай байх гэж бодон галт тэргэнд удаан явахыг юман чинээ ч бодсонгүй. гэхдээ л очмооргүй ч юм шиг, замдаа галт тэрэг саатаасай гэж бодов...нөгөө танил утасдаад гэнэт ажил гарлаа гэж хэлээсэй гэж бас бодов. ингэж тэгсээр зорьсон газраа очив. дөхөх тусам эргэж ч харалгүй зугатмаар санагдаж байхын, заримдаа ингээд хальшраад дурактаад байдгым. дурак зангаа ялан дийлээд орж явчихлаа...

  монголд байдаг шиг л дүр зураг. өвдсөн зовсон, ядарсан, тусламж хүссэн...бас зарим нь зүгээр л цаг өнгөрөөх гэж энд ирсэн ч юм шиг. мундаг эмчид нь үзүүлэхээр болов, таньдаг хүний туслалцаатайгаар. бараг л гэнэт яваад ирсэн хүн чинь эхний хүмүүс орж дуусахыг хүлээн коридорын сандал дээр тухлан, тэр хавийн орчин тойронтойгоо танилцсан шээг сууж байсан чинь хажууд суугаа буурал юм асууж байна аа.

- чи энэ дарга эмчид үзүүлэх гэж байна уу? (эв хавгүй будсан өргөн хөмсөгнийх нь доорх цэлхэртсэн 2 нүд нь хянамгай гэгч нь харж байна аа, над руу)

- аан тийм...(эелдэг зөөлөн хариулав)

- мөөн мөн...(нүдээ улам сүүмийлгэн хэлэв) гэхдээ чи ч нэг их бие чинь муу харагдахгүй л байна шүү дээ...(нимгэн уруулынхаа нэг өнцгийг ялимгүй дээш нь өргөж жоготой нь аргагүй хэлжээшүү)

- гаднаас хараад мэдэгдэхгүй юм бас байна л даа...(хэрэндээ эелдэг хэлэв...араас нь ёс болгож манж инээмсэглэл илгээхээ мартсангүй, бас хариулах гэж бодол болж цаг алдалгүй тохиромжтой хэдэн үг олсондоо өөрийгөө тоов)

- би ч яахав, хөгшин настай амьтан...гаднаасаа ч дотроосоо ч авах юмгүй болж...(?)

- ... (тийм байна шүү ч гэлтэй биш, үгүй үгүй яалаа гэж, та сайхан толиотой харагдаж байна ч гэлтэй биш...манж инээмсэглэл нэгийг дахин илгээж, үгүй үгүй, эмээ минь юунд ийм юм ярьдаг юм бэ дээ нүгэл гэм гэсэн тэмдэг болгож эрүүгээ үл ялиг баруун зүүн тийш нь хөдөлгөж үзүүлэв...)

мундаг эмчид үзүүллээ. улам сайн үзье, харъя, шинжилье судлая, тэгэх үү гэж байна. тэгье л гэлээ. баахан л газраар явав, MRI гэдэг юманд ч харуулж зураг хөрөг болов. юм хөгжинө гэж үгүй мөн сайхан юмаа гэж...MRI: magnetic resonance imaging system, заримдаа бол товчлоод зүгээр л MR, MR л гээд байхын билээ, соронзон орон, цахилгаан долгионыг хүний биед илгээж юу яагаад, тэгээд тэрийг нь ингээд, бас юу яагаад...гэх мэт үйлдлүүдийн дүнд эмчийн оношилгоонд хэрэгтэй мэдээллийг зураг болгон боловсруулчихдаг эд байх юмаа. өөрөө тэр каапсул шиг машин дотор орж, элдэв янзын дүнгэнэсэн, түжигнэсэн өөр бас ямар ч юм бэ дээ тийм чимээн дунд нь нэлээн удаан "шинжлүүлж" хэвтэх хүртлээ үнэндээ сонирхож байсангүй, бодвол оношилгоонд хэрэглээд нэлээн удсан л тээхник байлгүй дээ. сонин нь тэр каапсул дотор байхад хачин тухтай санагдаад, элдэв чимээг нь юман чинээ тоолгүй нойр хүрээд байсан нь өглөө эрт боссоных юм болов уу.

зиа ямар ч байсан эмээгийн жирийн нүдээр хараад олоогүй зүйлийг хайлгуулахаар MR-т хандсан нь тэр байв.

MR... mr...mrs...ms... гэж. англи хэлний авгайлах үгийн товчлол. эмэгтэй хүн эр нөхөрт гарахаараа овог нь өөрчлөгдөнө, зарим улсад. за бас цаашлах юм бол англи хэлэнд бол нэрнийх урд ms гэж бичдэг байсан бол mrs болж өөрчлөгдөнө. бичиг цаасан дээр бичсэн ч юм уу эсвэл бусад  хүний дуудаж байгаагаас нь тэр эмэгтэй хүний эхнэр болсон эсэхийг шууд мэдэж болох нь байна шүү дээ. эрэгтэй хүнийг бол үгүй. за цаашлаад ... биш ээ наашлах юм бол мэдээж монголд бол нэр усаар нь мэдэх аргагүй л дээ, эрэгтэйг нь ч эмэгтэйг нь ч...нэг хэсэг гэрлэсэн хүмүүс бүгд адил загварын хаан тэрэг (гэдэг билүү?)  хатан сүйх гэдэг бөгж зүүцгээдэг байсныг эс тооцвол мэдэх аргагүй. одоо ч гэсэн ядам хуруундаа бөгж зүүдэг л дээ, хүнийх шүү гэдгээ батлах гэж. гэхдээ ясны гоёж гоодох хүсэл, элдэв гялгар чимэг зүүлтэнд дуртайгаараа хүүхнүүд л үнэнчээр бөгжөө зүүдэг байх. тэгэхээр гаднаас нь хараад мэдэх аргагүй юм, эрэгтэй хүмүүсийг...насаар нь л "за энэ ч өдий насалчихаад эхнэргүй байна гэж гонжийн жоо" гэж л тооцохгүй юм бол ... гэж мэгээд би чинь юу болов энэ чинь,  гэнэт эмнэлэг зэмнэлэг гэж байснаа мистэр зистэр, авгай нөхөр энээ тэрээ гээд.

яасан гэхээр яг энэ өдөр л дөө, ядам хуруундаа бөгж зүүдэггүйг нь мэдэх, гэхдээ эхнэртэй гэдгийг нь мэдэх, гайгүй серьёзний гэдгийг нь мэдэх, эхнэртээ нэлээн чанга бариулдагийг нь мэдэх нэг мистэр гэртээ харих замаасаа намайг хазай гэжээнаа, хазайгаад өөрийнхөө байгаа газраар дайраад гар гэжээнаа, хамт ууж идье гэжээнаа...уг нь эмнэлэг явсан гэдгийг мэджээсийн байжээж, бие чинь гайгүй юу тосож(?) авах уу гэж хэлж байсийн байжээж. эхлээд гайхав, дараа нь дургүй хүрэв, тэгээд жаахан шогломоор санагдав. би яахав сайхан сэтгэлтэй юм болохоороо сүртэй шоглохгүй л дээ, айлын нөхрийг...яахав сайндаа л, очих гээд ч байгаа чүм чиг, очихгүй ч гээд байгаа чүм чиг, санааг нь ойлгоод ч байгаа чүм чиг, ойлгохгүй ч байгаа чүм чиг баахан "мээкээ"-тэж гош болгож (гош болгох : гошгируулах : хошгируулах  by tt ) байгаад байгаад хамгийн сүүлд нь одоо би гэртээ ирчихлээ гэж мэйлдээд тэр өдөр дуусгав.

ер нь мистэрүүд маш ойлгомжтой, маш сиимпл. хэлж ярьж байгаа нь, хийж аяглаж байгаа нь. гэхдээ, гэхдээ тэрхүү мистэр нь хэн бэ гэдгээсээ болоод эмэгтэй хүнд, тухайлбал надад "сонин" л санагдаад байдаг байхгүй юу, дургүй хүрдэг л байхгүй юу, хааяа шогломоор санагддаг л байхгүй юу. мэдээж эмэгтэй хүнтэй харьцахдаа ямар байдаг вэ гэдгийг нь хэлэхэд шүү дээ. за энэ тухай цаашлаад наашлаад бичих юм бол дуусахгүй л дээ...

хүн гээч амьтныг өөрийг нь тойрон байгаа орчин нь, эдэлж хэрэлэдэг нь улам бүх хөгжөөд л, нарийсаад л...түүнийгээ дагаад сайн ба саар үр дүнгүүд гараад л...гэтэл яажээна? хүмүүс хоорондын харилцаа хэлбэрээ л өөрчилдөг болохоос уг үндэс нь хэв хэвээрээ, бахь байдгаараа. өөрийнхөө нүдэнд харагдаж байгааг л байна гэдэг, харагдаж байгаагаар нь л байлгах гэдэг...тэр эмээ ч тэр, тэр мистэр ч тэр...


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл (хундага | )
2007-05-14 | 19:15
тийм байхаа...даанч эвгүй сонсдоод байсийн.
хаан бугуйвч
хатан сүйх
одоо мартахааргүй болллоо.
аригато

Холбоос | |
fnote (Зочин | )
2007-05-14 | 18:24
Хаан бугуйвч
Хатан сүйх!

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-05-05 | 18:57
kkk...bi l lav ner nas us shudee burtguulsen shuu gsn..chiniii bichlegiiig unshaa yvjiisan chin dagaa..l bas naashlaj tsaashlaad .. neeree savluulaad bhiimaa..daralt ihsej tolgoi shuugiad.. yu helehjiigaa busgui ve gee..l radiogooo bdgaar changalaa..l hamag sudas shormosoo hovchloo..l .. gegelzehjiinshd ..... joohon togtoj eter avlaa gej...

ter emee lav atgag sanaa aguulsan dag shuu gesnees chi yooson ih ar ovriiin haalgadaj ordiii ai... mr uudiin hurtel ar ovriiin haalgiiig eemer medjiinshoo.. gsn....kkkk

tatah

Холбоос | |
зочин-д (хундага | )
2007-04-04 | 16:10
баярлалаа. уншжийгаарай.
овог нэр, хүйс, нас, зүс, шүд, энээ тэрээгээ бүртгүүлээрэй...гэсэн.

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-04-04 | 06:24
өөрийн чин блогт анх удаа орж үзлээ, маш их таалагдлаа, одоо орж уншдаг блог нэгээр нэмэгдсэнд баяртай байна аа! Улам ихийг бичээрэй!

Холбоос | |
Сэтгэгдэл (Зочин | )
2007-03-29 | 09:59
чум чиг. шинэ уг зааж огсон багшид унэн дээнк ю.
оо энэ яаад бнаа энд чин. шууд кирилл болж молоод.
хм... амидралийн бичкээн агшнуудаас эвгүй эвгүй бичлэг гаргачхиймаа энэ уухэн нээрээ.
эвгүй уухэн шуу кэкэ.
кундэткэн ёсолсон байнгийн умшигч н.
p.s. krilleer gedeg deer n tonshood baisan bna shd keke.



Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)