PEEPHOLE
2010-04-17 15:13
A:бичүүлсэн эзэн нь унш!!
Сэтгэгдэл(10)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 638 удаа
хоолойн өвчин чамайг хэдийнээ зовоохоо байсан ч байж магад, яагаад гэвэл тэдгээр өвчин үүсгэгчдийг устгах ид шидтэй сакүраны зураг оруулна этр гэж баатарлаг амлалт өгснөөс хойш өчнөөн өдөр өнгөрчээ. уучлал хүсэхийг зөвшөөрнө үү. зөвшөөрөхөөс аргагүй байдалд чамайг оруулахын тулд эрүүл энхийн мянган жаргалангийн тусгай тарнитай наян мянган зургийг дэлгэж байнаа, заавал үзээрэй кк, дараа өвөл хэрэг болно.
энэ нэг голын эрэг дагуум. 
анх хэн ч гэлээ, эдний нэг айхтар мэргэн хүн голын эрэг дагуу сакүраны мод суулгаж, хавар цэцэглэхэд нь "бөгдөөрөө бөөнөөрөө цэцэг үзье, харъя" гэж олон түмнийг дамшиглан уриалан цуглуулж, идээн уугаан зохиож, хуран цугларсан олны хөлөөр голын эрэг хавийн болон далангийн хөрсийг дагтаршуулж үерийн уснаас сэргийлэх арга сэдсэнээс үүсэлтэй гэгдэх 
япон ардын хаврын уламжлалт арга хэмжээг "ханами" гэдээг.
хана - цэцэг, ми - харах.
энэ үеэрээ бөөнөөрөө идэж уугаад юун нөгөө цэцэг жимс харахтай манатай кк. 
голын эргээс гадна сургуулийн болон сүм хийдийн хашаа, цэцэрлэгт сакүраны мод суулгасан байх нь элбэг.
ханами-г "зохиосон" шигээ шинээр ээвэнт бий болгоод түүнийгээ соёл, заншил болгохдоо гаргуун японуудад мэхийе.

дэлхийн уртрагийг дагаж шахуу сунаж тогтсон эдний арлуудын хамгийн урд талын цэгээс авахуулаад
дунджаар 3-р сарын дундаас хойш цэцэглээд, цэцэглээд хойшоогоо явчихна даа.
энэ зурагны голд байгаа нисдэг биетийн баруун талд дэлгэрч амжаагүй булцуу байнаа даа?
тэр бол 10%-ийн "дэлгэрэлттэй", бусдууд нь 100%-ийн "дэлгэрэлттэй" байна...
гэдэг нь цаг уурын мэдээ шиг "сакүраны дэлгэрэлтийн мэдээ" гээч юм хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж, хаана, хэзээ хэдэн хувийн "дэлгэрэлттэй" байхыг хэлээд өгнө дөө. тэрийг сонсжийгаад л хэзээ "ханамидах"-аа төлөвлөнө шдэ.
дашрамд энэ зурагнуудыг би ханамидахдаа биш зүв зүгээр үдийн цай майгаа уунгаа авсан зурагнууд. ханамидахад чэнн юун сакүра макүра манатай... сакэ макэ л гэнэшдэ, адилхан "сак"-тай болохоор нь гадаадын хүн би их эндүүрдийм, зайлуул... япон хэл их кэцүү.

дээрхээс ганц хоёр хоногийн хойно...
оройн наранд бас тун гоё харагддагийм.
сакүраны цэцэг нь түрүүлж дэлгэрээд, унаад дуусахын хэрд навч нь гөлөглөдөг.
хахир өвөл дуусаад, хаврын урь ороод, газар дэлхий зөөлөрч эхлэхэд навч мавч юу ч үгүй хов хоосон мөчир "арзайлгасан" модод багахан улаарч эхлэв үү гэтэл гэнэт түүн дээр цэцэгс "ургадаг" болохоор энэ арлын улс байтугай аюумшиггүй нүүдэлчин удамт би хүртэл бахдаж билэгшээмээр.
энэ арал дээр жилийн дөрвөн улиралд ямар нэгэн мод, ургамал ээлжилсхийгээд болж л өгвөл цэцэглэж байдгийм. сайхан шүү.

ингээд л дэлбэн нь нэг нэгээр унасаар "ханами"-н улирал дуусна даа.
хавар цаг.. манайх шиг түйрэн дэгдэж түйвээхгүй ч тэрүүхэндээ бас хөөрхөн салхитай. жаахан салхилахаар сакүраны дэлбэн бөөн бөөнөөрөө "ороод" л, асгараад л.
дэлгэрсэн сакүра харахаас илүү дэлбэн нь асгарч байгааг нь харахаар сэтгэл илүү хөдөлнө. 
гуних дуртайнх юм болов уу даа..уянгадав.

зарим нь бүв бүтнээрээ.. цэцэг байх хугацаа нь дуусчээ. өнөө хэн гуайн адил.
ноднин ингэж бамбаралдуулж байснаа огцом санав:

"өдөр баясгасан
ягаан дэлбэн
өлмий хучих нь
яасан хүйтэн.."

нээрээ... маш хүйтэн байсан... үхсэн дэлбэнгүүд.

баруун доорх бамбагар хүн болбоос би юмшдэ.
аалзны шүлсэнд тогтсон дэлбэнг араас нь папараацидах гэжийж өөрөө бас дуранд өртжээ...
магад санаатай биз ээ.

апраатныхаа сэпиа гэдэг юмыг дартал ингээд авчдын байналээ. түүнээс хойш энэ сэпиад их дуртай болсоон.
болж л өгвөл сэпиадаал.., сэпиадаал.
хавар, намарт шуурахын өмнө тэнгэр дүлэгнэдэг шиг,
хавар шиг насанд гоёдог байсан дүрэмт хувцасны даашинз шиг өнгө


энэ болбоос энэ жилийн ханами-гаар авсан ганц каадр. бүрхэг, нэлээн сэрүүхэн байсан.
надаас далдуур ходоодонд шургалж амжсан хэсэг дусал шарз
манийг дулаацуулахаар хичээн зүтгэсээр... тэгээд хөдөлмөр нь талаар өнгөрсөн л дөө... даарсаан.
үүнийг авах гэж сакүраны мөчирийг доороос нь дээш өлийх хэрэг гарахад л анх сакүра нар өөд өнгийж биш нарнаас нуугдаж бөхийж шахуу цэцэглэдэг болохыг олж нээвэй.. гэж хагас донгосоод үргэлжлүүлэхэд японд лавтай 600 гаруй төрлийн сакүра байдаг, тус бүрдээ өнгө, дэлбэнгийн хэмжээ, тоо... өөр өөр. сакүра гэнгүүт санаанд нийтлэг буудаг нь иймэрхүү зөөлөн, ялгуун ягаан өнгө.
яагаад энэ цэцэгт модыг сакүра гэж нэрлэдэг болсон талаар хэд хэдэн тайлбар байдаг юм билээ. сакү гэж цэцэглэх, дэлгэрэх гэсэн утга. -ра гэдэг нь олон тооны нөхцөл. тэгээд л бултаараа цэцэглэгч буюу сакүра гэж нэрлэсэн гэх тайлбар хамгийн үнэмшилтэй нь санагддым.



ханын сонингийн тусгай, захиалгат дугаарыг хүргэлээ...
уран бүтээлийн "сакэ".. биш ээ, "сакүра" нэгдэл

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Galavsai | )
2010-04-24 | 13:08
Uudeendee kod hiitsen bsniig ni medelgui blogmn evderchij geel ergej butssaar sar garan boltson bnshd.

Yoponii sakura manai dali yagaan hoyr uilchilgee adilhan geed bhiin. ...???

Холбоос | |
( Зэрэглээ | )
2010-04-19 | 16:19
setgel hodlood..

Холбоос | |
(хундага | )
2010-04-18 | 13:38
MNED
талархжийнаа

Хүү
одоо би улам онгирооллл байн байн ханын сонин гарганаа

Холбоос | |
(xvv | )
2010-04-18 | 12:01
Сүүлийх бүүр гоёымбайна ирмэх

Холбоос | |
Гоё зураг байна. (MNED | )
2010-04-18 | 11:43
Их гоё зурагнууд байнаа.

Холбоос | |
(хундага | )
2010-04-18 | 10:49
зочин
0449 сүрррхх сарррххх.. гээл эрхийг чэнн тасдчуул яана? үэхэхэ

Хүү
Х ч бас уншцан байшдэ.э.э.э..
та бич л дээ, та бол нэг тийм албан ёсны, танин мэдэхүйн.. шинжлэх ухаанчаар.
сүүлийнхээс бусад нь өнгөрсөн жилийн зурагс.

Ээф
үнэгчлэгч гэж тун сайн доовтортой болжээ кк.. 5 сард зураг зөндөөнийг аваад үзүүлээрэй. агаар, салхийг нь нэг амтлаадхий.

ахиад Ээф
удаасныг уучилцан байна.. зүйтэййй

Холбоос | |
(ЭЭФ (зочин) | )
2010-04-18 | 01:10
үүх түүхтэй нь бичиж үнэн сэтгэлээсээ гичээсэнд нь тун талархжээнаа angel

Холбоос | |
(ЭЭФ (зочин) | )
2010-04-18 | 01:09
мааш их баярлалаа, хоолойн өвчин зовоосон хэвээр...үнэглэгчээс холдмогц л өвдөөд байдаг боллоо.
5 сарыг тэсэн ядан хүлээжээн, сакура харах гээд.
Dolls дээр Такеши Китано мөн янзтай харуулсан байдым шүү сакураг алга ташилт

Холбоос | |
(xvv | )
2010-04-17 | 23:41
Ээф л ганцаараа уншихымуу хэлээ гаргах

Энэний талаар бичихийнсан гээл бодоол явжээсан чинь биччиж. Зурагнууд гоё юм аа.

Холбоос | |
(Зочин | )
2010-04-17 | 21:59
гоё шүү

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)