PEEPHOLE
2010-04-12 14:10
A:таануудын мэддэг чүмчиг, мэддэггүй чүмчиг япон
Сэтгэгдэл(13)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 609 удаа
зиа.. жил хүрэхгүйн өмнөх тоо тул хэр зэрэг өсөж нэмэгдсэнийг мэдэхгүйм. ерөнхий багцаа бол нэхх гажихгүйздэ... гэж бодоод оруулавай. япончуудын үүрдэг олон асуудлын нэгийх нь зах зухаас.
●-------------------●---------------------●-----------------------●---------------------●

филиппинд, японтой цус холилдсон 100 мянга гаруй хүүхэд байдаг гэнэ. тэднийг "жапиино" хэмээх нь, немцээс дутуугүй хатуу сонсогддог монгол хэлтэн надад бол тун өхөөрдөнгүй нэр санагдав.

90 сая шахуу хүн амтай филиппэнд 100 мянга бол дуслаас арай том төдий мэт ч асуудлын гол нь тэдний бараг тал шахам нь япон эцгээ мэддэггүй, эцэг нь мэдүүлдэггүй, эцэг нь мэдэгдэхээ байсан гэх мэт зовлонтой аж. үүгээр зогсохгүй ихэнх нь иргэнийхээ хувьд бүртгэлд гүйцэд хамрагдаагүй байдаг учраас хаанахын хэн гээч, ямар үндэстэн ястамб гэдэг нь маш тодорхойгүй байдаг гэнэ.

харин сайхан сэтгэлт япон хүмс хөөрхий тэднийг хөсөр хаясангүйэ... ч юу байхав, "жапиино"-нуудын ээж нар зүгээр суулгүй хэл ам гарган хэрүүл тэмцэл хийсэн биддэ. сэтгэл нийлсэн хүмс өмгөөлөгчидтэй дөрөө нийлүүлж аваад "жапиино"-нуудыг хэн гээч жапан хэзээ, хаана, хэрхэн бүтээснийг судалж тодруулан, бүтээсэн эздээр хүлээн зөвшөөрүүлж, хаанахын иргэнээр хэрхэн бүртгэхэв гэдэг их ажлыг нугалж эхэлжээ. нугалаад эвхээд эхэлвэл "жапиино"-нууд жапан, филиппиний хооронд элдэв саад түвэггүй чөлөөтэй зорчихоор барахгүй аль гоё санагдсан нутагтаа сурч, хөдөлмөрлөн улмаар манай дэлхийд энхтайван оршин тогтнох юм байна.

- хамгийн ахмад жапиино хэдэн настай?
- ахмад жапиино-гийн төрсөн он нь японууд филиппинд цэргийн хүчээр түрэмгийлж тухалсан 1942 оноос хэр зөрөхөв?
- эсвэл японууд дайн хийснийхээ нөхөн төлбөрт филиппинүүдэд хэдийг хэрхэн төлөх тухай хэлэлцээр байгуулсан 1956 оноос хэр зөрөхөв?
- одоо филиппинд ажиллаж, амьдардаг 1500 япон хүн жапиино бүтээхэд хувь нэмэр оруулж буй эсэх
- японуудын үзүүлдэг ODA тусламжийн жагсаалтад филиппин 3-т ордогт жапиинонуудын нөлөө байдаг эсэх
- хөгшин япон ба жинхэнэ хуурамч нь үл мэдэгдэх бэрээндийн бараагаар нүдээ бүлтийтэл гоёчихсон залуухан филиппин хүүхэн гэсэн хосыг харах бүртээ жапиино-гийн тухай миний тархи санах магадлал хэр зэрэг болох 

гэх мэтийг тодруулмаар санагдав. манайхан бол "жапмонхүү" гэхүү? яшиг уу?

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(dao | )
2010-04-28 | 20:36
манарцан явжээсийн юунд н гайхдын. хэлээ гаргах

Холбоос | |
(хундага | )
2010-04-28 | 08:20
dao
raised eyebrow

Takara
монгол эмэгтэйчүүдэд тийм тал бий байх шүү.
шагналын хувьд гавшгайчийн тэмдэг гоё юм уу, том, олон кк.. бүсгүй таны комээнт гэхэд л бриллиантан гадасны шагнал лугаа шүү дээ, ицүмо акүсэсү шитэ күрэтэ, аригато!

Холбоос | |
(takara | )
2010-04-25 | 07:10
manai xuuxnuudiin setgexui ugaasaa oor bolxoor,yun gadnuxan baitugai mongol erchuudee xund xun xeregtei, altan saikhan uriig n avchaad yukuv ene ter geed l denduu davruulchixsan yum sh dee
gexdee xund xun xeregtei gedeg bol unexeer baigaliin xuuli shig unen bodit yum daa
eleg xoshooson post bna, jaal bj bgaad neg shagaixaar zondoo goe ineedtei bichleg xiitsen bdag yum Hundaga, shagnamaar shuu unexeer, blogmniin altan gadas esvel xodolmoriin gaviyanu ulaan tugiin odongoor ch yum uu

Холбоос | |
(Зочин | )
2010-04-19 | 13:26
uu sedev anduurav kkk ene deetliin seegiig daraachiin daraachiin bichlegt oruulj unshina uu хэлээ гаргах

Холбоос | |
(Зочин | )
2010-04-19 | 13:25
udurt noil udaa sonsoh n ih tal ruugaa l daa
dao

Холбоос | |
(Зочин | )
2010-04-19 | 13:23
uuchilsand talarhav хэлээ гаргах

dao

Холбоос | |
(хундага | )
2010-04-19 | 11:37
копино гэхээр корэан филиппино?

Холбоос | |
(ж (зочин) | )
2010-04-19 | 08:54
жапиногоос копино нь илүү олон байхаа хөөрхийс

Холбоос | |
(хундага | )
2010-04-17 | 11:21
уучилав кк

Холбоос | |
(dao | )
2010-04-17 | 00:08
харин жоохон арьс өнгөний үзэл гаргасан аятай болчиж уулн муу юм санаагүй л дээ

Холбоос | |
(хундага | )
2010-04-13 | 10:12
Дао
юуг тоохгүй гэж? ккк
манайд цөөхөн болохоороо нийгмийн асуудал болох хэмжээнд асуудал нь "томордоггүй" байх л даа.

нөгөө микрийн хэдэн хар хүүхэд...энэ яасан муухай сонсогджиййнаа

Холбоос | |
(dao | )
2010-04-12 | 17:05
манайд харин хаа очиж нээх тоохгүймдаа. угаасаа цөөхөн ч биз. нөгөө микрийн хэдэн хар хүүхдийг ямар афмонхүү энтр гээд эцэг эх удам угсааг н тогтоолтой биш гэчээд эргээд харсан энэ сэдэвтэй огтоос хамаагүй ч юм уу ккк

Холбоос | |
(Зочин | )
2010-04-12 | 16:40
http://www.youtube.com/watch?v=0C3zgYW_FAM


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)