PEEPHOLE
2010-03-13 21:26
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(4)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 893 удаа

оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрчээ. хос байсан хоёрыг уралдуулаад өнгөрсиймдаг уу даа. Жэимз Камэроны экс эхнэр Катэрин Бигэлө нь яасан ч сайхан бүсгүйв, яасан ч чадалтай найруулагчив, хамаг шагналыг нь хамсан бололтоймдаг аа. “жүжигчин л баймаар сайхан хүүхэн байна” гэж эдний зарим тв-ийн тоймч хэлжийналээ. сайхан нь жүжигчин, муухай нь найруулагч болдог хорвоомдаг уу даа.
~мдаг уу даа гэж үргэлжлүүлэхээр жаахан дондог болж ирдгиймдаг уу даа.

зиа тэр яахав.

оскарын ёслолын ажиллагааг ириил таимаар үзнэ гэсэн кафтлиист, тансаг ойлголт байхгүйэ, манай ангийнханд. манай анги гэдэг нь порэлтаари анги шдэ, гадаадын суваг муваг гардаг каабэлийн тв-гүй. бүтнээр нь үзнэ гэсэн юм бол бүр байхгүйэ. ямартаа ч “hurt locker” гэдэг кино “аваатар”-ыг хол хаясан сураг байна. “аваатар”-ыг нь үзсэн, нөгөөх нь бол хэд хоногоос энэ улсад гарч эхлэх сураг байна. үзнэ дээ.

“аваатар”-ыг үзээд гоё нарны шилтэй болсоон, би. мөн пандорагийнхан мэтаболикийн асуудлаа хэрхэн шийдэж, тэрхүү уян налархай, урт мөчтэй, илүү дутуу овон товонгүй биеийг асран хамгаалж ирсэн нь, хүүхнүүд нь хөх нүүрэндээ хэдэн ноомэрийн пүүдэр хэрэглэдэг нь, тоглоомгүй хэлэхэд үсний үзүүрээрээ юу яадаг нь, үүлэн бороогоо хэрхэн амжуулдаг нь.. гэх мэт сонирхол шохоорхол татсан зүйл цөөнгүй ээ. нарны шилээр нь энэ зун гангарнаа, зөрсөн хүн болгоны бие хувцас нэвт харагдаад баларсым болышү, одоо яая гэхүүдэ.

байдаг л сэдэв, байдаг л дүрслэл байсан хэдий ч 3d дүрсэнд нь шимтэх гэсэндээ харааны хүрээнд орох бусад мэдээллийг тас хааж, анхаарлыг төвлөрүүлэхээр толгой дээрээ алчуур нөмөрч, нарны шилний хүрээтэй тулган зангиджийж үзсэн минь үнэн юмдаг. жоохон л халууцсан. гоё өнгөтэй кино байсаан, тэр цэцэг ногоо, тэр араатан жигүүртэн, хөвөгч арал гээд л.


зиа тэр яахав.


уг нь, саяын оскарт баримтат киноны шагналыг авсан “the cove” буюу “буландахуй”, “тохойдохуй” гэдэг баримтат киноны тухай бичих гэж эхлээд күймөн айхтар далийжээ.

нэгэнтээ энэ киноны юьү-тьүүб дээрх хагас дутуу бичлэгийг тавиад “дельфин хэчнээн хөөрхөн амьтан билээ, гэтэл энэ япончууд ингэж харгисаар агнаж, идэж байна” гэж ирээд л шогширч халагласан өгүүлбэр олж уншаад гөхийн гөх инээд хүрч билээ. магад, энэ киног бүтнээр нь бүрэн ойлгож үзээгүй хүн бол “хөөрхөн царайтай, өхөөрдөм дуутай, ухаантай загасыг “загас бусаар” агнах нь балмад хэрэг бөгөөд ийм зэрлэг япончуудыг энэ дэлхий нийтээрээ жигшин буруушаацгаая” гэх нь дамжиггүй. тун утгагүй хэрэг.

хөөрхөн болохоор нь “алж” идэж болохгүй? ухаантай болохоор нь идэж болохгүй? боловсоноор бол “алж” идэж болох? гэх мэт сөргүүлж асуумаар зүйл олон... гээд бичжийтал пээчэнд хийсэн хонины чанасан толгойн үмххэн мах халсныг мэдэгдэж тиннннн гэж хонхдож байна. талхны завсар ногоотой хавчуулж арвижуулж идэх үү, дангаар нь огтлоод даах шүдэндээ хавчуулаад хүлхэж, тамшаалж идэх үү, маш том асуудал тулгарлаа. монголоос ирсийм. энэ хонь хэр “хөөрхөн” байсан бол? энэ хонины эрхийг барууныхан хамгаалаад унавал юу иднэм билээ?

 

гэсгээд махчин монгол махаа идэхээр махир хумсат сарвуугаан пээчь өөдөө сунгавай... бид бүгд хувцас өмсдөг, хууль зохиодог боловч төрөл өөр бусдынхаа амиар хоол идэш хийн тэтгэгддэг махбодтой араатан шүү дээ.

 

цадаж аваад цааш үргэлжлүүлнээ.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(dadido | )
2010-03-24 | 00:40
ай өлсөж байна

Холбоос | |
(g84 | )
2010-03-23 | 10:12
nice

Холбоос | |
(Зочин | )
2010-03-14 | 18:42
http://www.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3D984-K2mjlhg&h=13210066ebf1705af84674ad1ae22e5d

Холбоос | |
(bayasum | )
2010-03-13 | 23:17
Хүчээр гулдран дээш нь харуулж, гэдэс рүү нь хутгалаад, улаан гараараа гэдэс рүү нь дүрэн, амьдаар нь өрцийг нь урж судсыг нь тасалж алаад, улмаар цогцосноос нь толгойг нь тасдаж авсаны дараа үсийг нь галд хуйхлаад усанд чанаад...

оскар ч ойрхон байна даа..

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)