PEEPHOLE
2010-02-01 22:30
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(3)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 997 удаа

сакүрагийн зарим төрлийн мод цэцэглэх бэлтгэлээ хийж ягаарч эхлээд хэд хонож байхад энэ нутаг төв хэсгээрээ энэ жилийн гэхиймү, энэ өвлийн гэхиймү, анхныхаа цасыг үзэв ээ.

лавсаад л ороод байна, нойтон "том" цасан ширхэгхавийн юмсыг нэвсийтэл дараад л..хэсэг бүлэг цасыг үйлдэл дээр нь..

цасан дундуур тэмцсээр "The Imaginarium of Doctor Parnassus" гэдэг кино үзэв. японууд "Доктор Парнассасын толь" гэж орчуулжээ. монголд хэдийнээ хэдэн сувгаар нь гарчихсан ч байж магадгүй. нарийн ширийнийг нь сайхан ааш хөдөлвөл бичвэл бичий, бичкүй бол бичий.
яг одоо бол цасанд цохиулаад нойр хүрээд, кинотеатрын дэлгэц рүү гүйгээд орчихвол хүрээд очих юм шиг санагдаад байсан зүүдний ертөнцөөр аялах дур асар их хүрчийна. 
товчхоон дурьдвал, 1000 насыг зооглосон буурал доктор Парнассасын "хийсэн" толины цаана Дали-гийн зургаар бүтээсэн юм шиг нууцлагдмал, утга учирт баригдаагүй ч заавал нэг зүйл хэлэх тийм ертөнц, тэр ертөнцийн өнгө, бүтэц, агуулга, үйл явдал нь толь руу нэвтэрч орсон этгээдийн сэтгэхүй, төсөөлөхүй, хүсэхүйгээс ихээхэн хамаарах бөгөөд орсны хойно ямар сонголт хийхээс хэр сэтгэл ханах нь шалтгаалах аж. би ч бушуухан тийм толь руу үсрэн нэвтрээд өөрийн тийм ертөнцийг сонжмоор болж, ямаршуухан орчил намайг хүлээх бол гэхээс байж ядаад байсан хэрнээ төсөөлөөд алдая гэхнээ санаанд тоймтой юу ч орж ирэхгүй байсан нь яг одоо надад хүсэж байгаа зүйл хэт олон, эсвэл хэт хоосон, хийх сонголт хэт хийсвэр, эсвэл дэндүү хязгаарлагдмал, бодит байгаагаас тэр юм болов уу гэх мэтийг бодсоор хайртай жүжигчин, хонгор Жүүд Ло-гоо хойхно хавьд олж харж ихэд баяссанаар өөрийгөө түр хуурч саатуулав.
энэ киног хийж эхлээд дундаа шахам орж байхад нь киноны нэг гол дүр Тоони-г бүтээсэн жүжигчин
Хиис Эндрью Лээжэр цаг бусаар талийж, уран бүтээлчид хэсэг мухардалд ороод байсныг талийгчийн сайн нөхдүүд болох Жоони Дэпп, Жүүд Ло, Колин Фааррэл нар шийдэлцжээ. сайн нөхрийнхөө дурсгалд зориулж сүүлийн уран бүтээлийг нь гүйцээцгээсэн нь зүгээр ч нэг эрчүүдийн нөхөрлөлийн билэг тэмдэг болоод зогссонгүй ээ. тэд, Тоони гэдэг нэг хүнд зэрэг орших олон "хүн"-ий авирыг бүтээж, кинонд автаад ирэхээр энэ дөрвөн хүн нэг хүн мэт хоорондоо жигтэй адилхан харагдаад байсан нь дан ганц нүүр будалтаас болоогүй хэрэг... гэж мэгээд бичээд байх болтоймаа.
аа тийм, найруулагч нь
Тээри Гиллиам гэсэн.
аа тийм, бас доктор Парнассас аймааррррр мөрийцөх дуртай, нэг зэтгэртэй... тэгээд л үргэлжлээд байна даа. бидний амьдрал ч гэсэн тэр дээдцүүлийн мөрий зөрийнөөс болоод баруунчээ, зүүнчээ болжийдаг ч юм билүү, хэн мэдэхэв ккк.
зүүдээ манана аа... аа.а.а.а.а.а....ххххмм.м.м.ммм

жич: дээдцүүлд сайд дарга нар биш тэднээс хамаагүй дээр орших сайн ба саар ангиллын бурхад, тэнгэр, сахиус гэх мэтийг тооцно.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(xvv | )
2010-02-05 | 11:49
Орой тухтай уншимз...

Холбоос | |
(xvv | )
2010-02-05 | 11:49
Зурагнууд лайтай шөө ярзайтал инээх

Холбоос | |
(Зочин | )
2010-02-04 | 23:08
энэ блогын эзэн солигдоо юу даа

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)