PEEPHOLE
2010-01-21 20:18
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(11)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 1018 удаа

толгой гэж нэг янзын дайсан өвдөөд алах нь ээ. би алуулчихгүйн тулд дайтаад л, тэмцээд л байна, “эм по донг” гэдэг мэдрэлийн тусгалтат пуужингаар хааяа нэг харвачихаад л. харин заналт дайсан пуужингаас минь бултаад оногдохгүй нь бэрх. хаа нэг аз таарч онож, дэлбэлж, түр зуур ялж санаа амравч энэ дайсан тийм ч амархан бүрэн дарагдах алиа хонгор биш юмаа. чимуу тэгж л бай, ихээхэн дарлах гээд байвал тасдаад авчих нь хайшаамб, дээр нь арзайх хэдэн сөөсгөр үсийг нь өм цөм хайчлаад, үлдсэнд нь жижигхэн аржгар хими хийлгээд, үлбэгэр ягаанаар будаад хаячихым хуна.

хонгор гэснээс, “хонгор найз” гэж Сараагийн дуулсан гоё аятай дуу байдаг, тийм ээ. дододододддо..додододддо..дододоо.о.о.о.. гээд л төгөлдөр хуураар эхэлдэг. үг нь тиймхэн. утга, санааг нь хэвээр үлдээгээд тэр дууны үгийг дахин сайжруулан боловсруулж биччих шийртэй хүү байвал, цагаан сар – балинтииний баярын бэлэг болгож, хэзээ ч нийлэх хувьгүй хосуудад зориулан энэ дууг дуулчих чийртэй эмээ - би энд байгаашү. шууд дуулна. дуулах дуулахдаа ардын дуу мэт аррэнж хийж дуулаад сиингэлүүдэд зориулан сиингэл сииди гарганаа. Сараагийн ихэнх дуунуудыг аянд нь болоод сонсоод байдаг тал бий шүү. үгийг нь анхаарч сонсохоор утгагүй, логикгүй, жол байх нь элбэг. мэдээж сайхан үгтэй дуу ч бий. харьцуулахад, Ариунаа дуулах дууныхаа үгэнд их анхаардаг юм шиг санагддын. гэхдээ л би аль алинд нь дуртай. Сараагийн аль нэг гараараа таазаа балбаж, өрөөсөн хөлөө дэвсэлж бүждэгт бүр чиг дуртай.

дуу гэдэг ер нь үг сайтайдаа биш чихэнд хэр сонсголонтой, үлдэцтэй аятайв гэдгээрээ байдаг болтойм. бидэр гадаадын гоё гоё хүүхэн залуусын дуулсан гоё гоё дууг гоё гоё л гэцгээдэг. тэр хэлийг нь эх хэл шигээ бишийм гэхэд ойролцоо хэмжээнд мэддэггүй, дээр нь тэр хэлээрх шүлэг, яруу найргийг мэдэрдэггүй бол үнэндээ аянд нь л болж сонсож, гоё гоё гэцгээдэг байж таарнаа даа?

хээцэсссс, одоогийн залуусын дуу гэж ямрым байдын гэх өвөө, эмээ мань мэтээс авахуулаад элбэг дэлбэг. гэвч бидний найр наадамд дуулж ирсэн ардын дууны үгэнд хүртэл эргэлзээтэй, эргэлзээтэй мөр олон шүү дээ. ингээд дүгнэхэд л ицсийнцист дууг ая, ая, ая, үг, ая, ая авч явдаг байх нь ээ... гүйцээ. ингээд нэг дипломын ажил. дуучны хоолой, дуулах донж маяг, үс зүс, үнэн худал иимэж, хөгжмийн найруулга, хөг аялгууны давс хужир таарсан байхад тэр үг мүг бол чирэгдээл явчихдаг гэхээр дуу гэдэг айхтар олон юмны цогц бүтээл байх нь ээ... гүйцээ. ахиад нэг дипломын ажил. баталгаа жишээ мишээ дурьдаж багасаж жижгэрээд юүхэв.

бага гэснээс, Янжиндулам гэдэг эгч, үзүүрийг нь дотогш ороосон богино, шулуун, тайрмал үсээрээ мөрийг шүргүүлсхийгээд, гялалзсан урт даашинзыг намируулан туялзах нарийн бэлхүүсийг бас нэг тиймэрхүү үстэй ч билүү ахад тэврүүлсхийгээд, хийтэй бөмбөлөгүүд, унжуулсан гялгар саанууд дунд хөгжмийн аясаар ганхасхийнгээ тэр орчинд хамаагүй задгайдах, танхайдах, царгиадуу хоолойгоор “... сүүмиииййн сүүүүүмиииийх аааалаас тэээртэээд...♪♫” гээл эхэлдэг дуу маний багад сэтгэлд үлдсэн цөөхөн дууны нэг. хожим нэг найрархуу юманд дуул дуул гээд шахалдуулаад байхаар нь энэ дууг гонгинон эхлүүлж, түүнийг найрлагсад түрсэнд төрсөн биеийг ихэд тоон хоолой чихартуулсаар утга, аянд нь өөрөө автаж енгэнэн усан нүдлээд, усан нүдэлсэн намайг харж бас бус хүмс мэлмэрээд, эцэст нь би найранд гуниг, нулимс хутгасан гэж “нүгэл буян” киноны то-хуар шиг халамцуу, туранхай, харавтар, атмаан авгайгаас зэм хүртэж билээ. ай хөөрхий, тун чиг залуу ч байж, толгой чиг өвддөггүй ч байж. харин тэртээ хойно толгой өвддөг болох олон нөхцлийн эх үүсвэрийг тэр өдөр бататгасан нь үнэн юмдааг.

толгой гэснээс ингэж тэгэсгээд үсэг шамбааралдуулаад суужийтал толгойн өвчин-заналт дайсны 77% дарагджээ. “эм по донг” гэдэг пуужингийн алдрыг магтан дуулъя.

дуу гэснээс... гээл яг дээрхийг ахиад ярихжийшд. зөнөг залгана гэж ай мөн хэцүү еэ.

ингээд сонсогч олон сиингэл болон даабл хүмүүстээ эстраадын аварга дуучин, энүүний өмнөх зууны гавшгайч рокчин Сараагийн, миний хувьд хамгийн сайн болсон санагддаг эхний бие даасан альбомын 3 дах дуу “хонгор найз”-ыг хүргэе ээ...  сонсохгүй л байх, гэхдээ түүнд ч бас. .. ♪~♬.. зөөөвхөнн мэнии.и.й.й..й. хонгоо.о.о.ооор мээнь.. ♬♩~♪♫



Алмас аа!! Алмас аа!! энэ хөгжим тоглуулдаг юм чинь яахаараа ингээд ээрч муураад байдымб дээ.
маний буруу бол би энд нугараад үзүүлчий. чиний буруу бол чи хугарч үзүүл.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(sometime | )
2011-04-02 | 19:08
үнсэлт үнсэлт үнсэлт

Холбоос | |
(Mama | )
2010-05-28 | 10:47
"Сараагийн аль нэг гараараа таазаа балбаж, өрөөсөн хөлөө дэвсэлж бүждэгт бүр чиг дуртай." rolling on the floor Бүүр нүдэнд харагдчлаа байна. Сараа сайхан дуулдын шүү.

Холбоос | |
(Зочин | )
2010-05-27 | 15:33
Busgui!Hongor naiztai bolcon u? ярзайтал инээх

Холбоос | |
(хундага | )
2010-01-23 | 10:21
Такара
нэрийг нь дуулж байснаас сонсож байгаагүй дуу байна, баярлалаа, өөр бас олон гоё дуутай тьүүб байна.



Холбоос | |
(хундага | )
2010-01-23 | 10:17
зочин
толгой өвдөхөөр илгаан ташдаг нь яажийгаамб?
...гээл агсраал айн. эмнийх шүү, соори.

Жүрж
аа тэр үлээдэг бас янзтайййй

түхх..

Буяа
кк.. тэгээд л үгийг нь солькээд байшүдээ, сүүлийн хоооонгоооор мээээнь.. бас гоё

Алмас
ёооо муужирлаа.. Hangs itself

Холбоос | |
(Алмас | )
2010-01-22 | 13:10
Pause-лаж байгаад сонсохгүй бол манай серверийн ачаалал хүрэхгүй болохоор хязгаарлалт хийчихсэн юм л даа...
Болж өгвөл өөр газар дуугаа хуулаад бичлэгтээ холбож оруулбал зүгээр.
blogmn блог дээр song.ly сайтаас дуу оруулах гээд нэг заавар байгаа. уг нь амархан...

Холбоос | |
(Buya (зочин) | )
2010-01-22 | 11:52
энэ дууны эхний 40секунд хүртэл нь л сонсоход гоё! kkk

Холбоос | |
(takara | )
2010-01-22 | 11:10
clip n yaxav dee l dee, bi duug n l podondoo sonsdog yum


Холбоос | |
(takara | )
2010-01-22 | 11:04
bi oird ene duug nileedgui taalaad bgaa
http://www.youtube.com/watch?v=UGgxOep2LOU
tolgoi molgoi udaan shaltgaangui ovduulj yavj boloxgui ee, emneleg saitai gazar bna daa, uter turgen uzuulj xaruulj emchluuj bariulsugai

Холбоос | |
(жүрж (зочин) | )
2010-01-22 | 08:50
янзтай янзтай

үлээгээд байгаа хөгжимд бас дуртай

хонгор найзтай болохым сан тэ

Холбоос | |
(Зочин | )
2010-01-22 | 00:13
алга ташилт

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)