PEEPHOLE
2009-12-24 09:32
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(18)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 977 удаа

яагаад давахгүй, давахгүй гэсэн даваагаар нэгэнтээ, хоёронтаа давчихлаа гэхээр тэр нь даваа биш дов байсан болж таардгийг мэдэхгүй, бодвол би энэ дэлхийн амьдралын газарзүйн тогтцыг таних болоогүй бололтой.

яагаад 10-р сарын сүүлээс эхлэн хотоор нэг дүүрч өнөөдрийг хүрээд байгаа чимэгтэй гацуур моддыг хараад сэтгэл хөдлөхөө больсныг мэдэхгүй, бодвол багад яг энэ өдрүүдэд л ахиу олддог байсан алим, жүржний үнэрийн эффект үгүй болохоор тэр биз.

яагаад нэг аравны таван шөнийн нойр дийлэхээ байж, монгол, япончуудын хооронд үгийг нь дамжуулмар аядан бантан хутгахдаа бүлцэнгээ нээсэн чигээр дугхийх шахсаныг мэдэхгүй, бодвол тэдний яриатай холбоотой бичиг цаасыг үсэглэн ухнатаж суухдаа шөнө дөлөөр уусан коопии цай шингэдсэнийх биз.

яагаад намайг яг гүйж, биеийн тамирдаж эхлэх гэхээр хүйтэрдэг, тв-ээр сонирхолтой нэвтрүүлэг гардаг, гэнэт толгойгоор хатгадаг, эсвэл газар хөдөлдөг, хуй салхи ирдэг, малгайтай цамцан дээрх бэрээндийн тэмдэг-хар пүүма харайхаа болиод хэвтээд өгдөг, дэлхийн хаа нэгтээ террористууд япончуудыг барьцаалдаг, аиподын батрээ дуусдаг, кээт хөл бариад эхэлдэг, огцом аянга буудаг, зүрх дэлсдэг, хар муу санаат хүмс хамт цай ууя гэж хүч түрэмгийлсээр дагуулан оддог, “гүйдэг өмд” хатаагүй байдаг, гадаа хэт харанхуй болсон байдаг, хөлийн эрхийн хумсны будаг хуурч унадаг, гэнэт ширүүн бороо ордгийг... мэдэхгүй, яджийхад бороонд норохоор овоолсон гэзэг шалчийгаад, оо энгэсэг урсаад, нойл арзмээрийн арсланчиг минь гэрэлтээд байхым.

яагаад барууны бэрээндийн сормуусагны будагны ириклааманд гардаг гоё хүүхнүүд голдуу хиймэл сормуустай байдгийг мэдэхгүй, маний бүлцэн буруу зөрүү хардаг ч байж магадым, атаач зангаасаа.

яагаад сүүлийн үед зүүдэлж зүүдэлж, зовж, жаргаж, хөвж, живж, дүүлчихээд нүд нээхийн завдалгүй бүгдийг нь мартаад байгааг мэдэхгүй, зовхи машид хүндэрч, нээхэд ихэд хүч зардаг болсных биз. гэхдээ түүнийг шинэ бүсгүйнх нь хамт зүүдэлснээ марталгүй сэрсэн, шөнө дунд. хардаагүй хэрнээ цээжний хөндий юунд ч юм шахагдах ч шиг. даарахгүй гэж давхарлаж хучсан дах дэндүү хүнд байсных биз.

яагаад хэдэн зуун, мянган, саян жилийн сэргэлэнтэлтээр олж аваад, хавчиг тархиндаа арай чүү тогтоож торгоож ядаж байгаа цөөн хэдэн үгс мүгс, хэллэг мэллэг, арга барил, дадлыг минь зарим нэг бүсгүй хэдхэн өдрийн дотор хуу хаман өмчлөхийг санаархаж асууж шалгааж, алив заагаад аль ээ! гээд байгааг ойлгох юм алга, бодвол түүнд шалихгүй цөөн санагдсаных биз. ер нь тийм чиг биз, цөөн чиг биз. эсэргээр, надад түүнээс авах юм их байна.

яагаад зарим мэилийг уншаад л, хадгалаад л, ахиж гаргаж хараад л байгаа хэрнээ бичмээр байгаа хариуг бичихгүй байгааг мэдэхгүй, гүй яахав, рэплаи→сээнд товчнууд гацсан байж болохым. тэр гацааг яахав? Аллах, америк хоёрын эрх мэдэлд л найдая даа, өү амээн, траххх драххх фрахх.

яагаад цийлэн нүдний харц, цоохор нүүрний байдлаар сэтгэл, бодлоо тэнэг шулуун, мангар ширүүн, дүнхүү илэрхий дэлгэдэг, үг хэлийн болохгүй бүтэхгүй, бодож сэтгэхийн солиу гажуу, мушгиа ороонгоо шүүмжлүүлэн шүүмжлүүлэн шалчийдаг байж дүлий дүмбэ, наалинхай, аядуу зөөлөн байх, нөхцөл байдлаа бодитоор мэдрэхэд суралцаж дийлэхгүй байгаагаа мэдэхгүй, бодвол бараа ихтэй, бөөн өөхтэй, баргийн эрэгтэй хүнтэй андуурагдахуйц бүдүүн баараг, хээгүй, гүндүүгүй, болохоор эм гэдгээ эсрэгээр батлах гэж эргүүтэж байгаа нь тэрэз.

яагаад жолооч бүсээ зүүсэн үгүйг машааных нь гадна улаан гэрлээр мэдэгддэгээр хийчихгүй, заавал цагдаа харж, илрүүлж, зогсоож, шалгаж, торгож, амь насыг нь хамгаалдгийг мэдэхгүй. магад, ингэвэл гэрлэн дохионы улаан гэрлийг өөр ямар өнгийн гэрлээр солих дээр НҮБ-ын авто замын зөвлөл маргаж байгаа, эсвэл бүсний үйлдвэрийн боос турж үхэхгээд, эсвэл торгуулиас төсөвт ордог орлого буурч, төрийнхөн цалингаараа кааракээнд орж дийлэхгүй болох гээд байгаа биз.

яагаад...

ёоо дуусахгүй нь ээ. тэнгэр минь, та маний таамаглалыг няцаан, тохирох хариуг соёрхоно уу.

 

оооё яацарсан бэ?!! үэхэхэ... үлмэдэх царайлчаад.

 

үргэлжлэл бий.

нээрээ... Мээрии Кириииисмаас!


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2010-02-11 | 15:52
тэврэлт

Холбоос | |
Why Why why... (Jude Law (зочин) | )
2010-01-09 | 20:35
it's because you're in Japan, maybe...

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2010-01-06 | 12:06
мидрэлтээл. smug

утга уянгалаг бас эроотоглог бүсгүй шүү. бичсэн бүгдийг нь санаа алдасхийн уншдийн. эхнэргүй байсан болоо гэж. муахаха.



Холбоос | |
(Galavsai | )
2010-01-02 | 11:42
Shine onii mend. Unshij amjisangui,zav garhaar ergej ireed unshinaa ho. Setgeliin uchigaa neej tseejniihee tsoojiig tailnaa ho,arhi belded baijh baigaarai, saihan uuy uurlay uilay tevreldii temtseldii te shnshd

Холбоос | |
(xvv | )
2009-12-30 | 20:23
Ер нь бол бүс зүүх эсэх нь тухайн хүний эрх, хэрэглэгчийнхээ эрхийг дээдэлж байгаа нэг хэлбэр юм болов уу хэлээ гаргах

Холбоос | |
(dao | )
2009-12-30 | 19:18
бас нэг гэрэл хийчүүл үнэ нь нэмэгдээд гарууд унаж чадахаас бас байж болохын дэхдээ би ч нээх мэдкүүм байнаа. эргэлзэх

Холбоос | |
(Jamba (зочин) | )
2009-12-29 | 08:31
Bi ug ni bas guij xaraiya geed bodoo l bdgiin. yag iim shaltgaanuud garaad bdgiin. Nemeed bichixeer yum gevuul TV-r suuliin ued oid muchilj aluulsan xereg gardag boloodee. sanaa zovjiinoo.

Холбоос | |
(suuri (зочин) | )
2009-12-29 | 06:45
малгайтай цамцан дээрх бэрээндийн тэмдэг-хар пүүма харайхаа болиод хэвтээд өгдөг ahaha


Холбоос | |
(Jamba (зочин) | )
2009-12-28 | 23:30
Нээрэн насыг чинь хараа л танилаа. Би мөн сүрхий юмаа тээ.

Холбоос | |
(Jamba (зочин) | )
2009-12-28 | 23:26
Энд яг ямар асуултанд нь хариулах юм болдоо гэсн... Ингэхэд ав өжий 2-оосоо эхлээд асуусан нь дээр бхаа.

Холбоос | |
(amor | )
2009-12-28 | 22:02

ярзайтал инээх алга ташилт

Холбоос | |
(Зочин | )
2009-12-28 | 22:01
ярзайтал инээх алга ташилт

Холбоос | |
(dadido | )
2009-12-25 | 22:56
яагаад яагаад яагаад вэ

Холбоос | |
(Ebe (зочин) | )
2009-12-25 | 18:48
Энэ их ирээдүйтэй охин шүү..
УЙХ-д оруулаад Төрийн бодлогын байнгын хорооны даргаар тавъчихийсан..

Холбоос | |
Merry Xmas! (jude law (зочин) | )
2009-12-25 | 09:58
rolling on the floor

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)