PEEPHOLE
2009-11-19 22:13
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(6)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 629 удаа

нэг өдөр би нийслэл хотоор гуляа даран таваргаж явтал, лээмонз энд юуны ч юм нэгэн уралдаан-тоглолтонд оролцохоор ирээд түүнийхээ далимд нэгэн лаив хаүз-д тоглож байхтай нь санамсаргүй таарч, үзчихэв.

жижигхэн газар 100-аад монголчууд цуглажээ, ихэнх нь маний үр ачтай чацуу болтойм, үсэрч дэвкцээд, үс гэзгээ сэгсэлзүүлээд хөөрхөн гэдэг нь. даанч тэд доргион ихтэй байсанд хөгшин маний эмгэн зүрх дэлсэж, элэг бөөр амаар гарчих гээд байсан тул мангаррр утаатай, маш чихцэлдээнтэй, магад тоостой, мэдээж хөлс мөлстэй жижигхэн танхимаас дайжиж, энх тунх хэд хонож, эх орноо хөгжүүлэх хүслээ гүйцээе байз гээд ганц аяга халуун цай олж оочъё гэтэл цай цүй зардаг хүн нь аяга саваа андуурав уу, архи дарсаа асгаж цутгав уу, архивтардуу амттай сонин цай аягалаад өгчихөж. күй энэ чэнн яасан сонин амттай, солиу гажуу цай вээ.э.э.э... хоолой зураад, ходоод шатаан алдаад... гадаад цай гэж гачан жигтэй эд байдым байна, хүн амьтан хараад байна, хоосон долийж суултай биш, яршиг зүгээр ямартай ч уугаад дуусгачий гэсэн шээээг нэг хоёр балгалж суутал хуучин танил эрхмүүд таарч хамтдаа мөнөөх цайнаас ууж, олон аягыг далд оруулав аа, баргалжил хоёр гурван данх. удаан уулзаагүй тэдний нэг нь үл мэдэг махалж, нүд дүүрэх шахсан нь маний хурц хараанаас зугатах аргагүй байсанд би түүний өмнөөс баярлаад ханасангүйэ, энэ эрчээрээ улам мах мариа сууж, улмаар таргалж, өөхлөн бөмбийх өлзийтэй ерөөлийг дэвшүүлтэл хариуд нь намайг харин чи гайгүй л байшд гэсэнд цайнд халамцсан би түүнийг нь шууд үнэмшин, ихэд талархууштай санагдан мах мариа, өөх цэлльүлиит үржүүлэх ерөөлөө буцаан кьансэлдав аа.

бид хэд юу эсийг хөөрөхөв дээ, ойр зуурын хов живээс авахуулаад Ойрх Дорнодод энх тайвныг бэхжүүлэх, холын Дорнод аймагт төмөр зам татах гээд л. мэддэг хүмс уншдаг болчихоор блогтоо солиорч болохоо байсан тухай, мэддэггүй хүмстэй танилцуулахаар тэд намайг паатидаа урьж байх тухай, хамтарч зохиол орчуулж ханын сонин гаргах тухай (нөгөө хүн маань санажийгаа болов уу), хаа нэг идэж ууж, хотын төвд таанцанд орох тухай, хос хоёрыг салгаж нэгийг нь өмчлөх тухай, хөхний талбай нэмэгдэж сээгсии болсон тухай, хоомосапиэнсийн хайр, дурлал нь эр ба эмийн хооронд байх албагүй тухай, хамтлагийн тэр нь энэнээсээ хамаагүй царайлаг тухай, хажуугаар өнгөрөх завшаанд нь хамт патиар татуулах тухай, хайрлалцаж дурлалцах этгээдийн таип ямар байх тухай, хэдэн данх цай ууж хэрхэн даралт ихсэж буй тухай.. тухай.. тухай.. ярив. нэг эрхэм нь асууж байнаа, хундагын таип ямаршуухамб? гэж.. бодлоо.. надад шууд гаргаад хэлчих тодорхой таип алгым байна... хэллээ... тийм ийм таип маип байдаггүйн байнаа, идэр залуудаа царай зүс хардаг байсан байх, ингэхэд ер нь бол гол нь сэтгэллллл шүү дээ!! гээл урдах цайгаа хөнтрөөл, ум зандан ширээг нь хөмрөөл, улаан дүүплээ тайлж шидээл, урт үсээ задалж сэгсийлгээл ... ер нь, ийм л хүн биш бол яршиг болий байгаа гэж тодорхой нөхцөл шаардлага гаргаж байгаагүйн байшү гэтэл, туршлага дутжийна даа, таип гаргах дата хомсджийна даа.. гэгдэв. хэдэн сэкүүнд саатаад, тэгээд юу ч гэлээ дээ, бодвол газрын хаанаас ухаж гаргаж ирэв гэмээр гачан юм олж хэлж булзааруулсан уу яасан, санахгүй байна, нөгөө муу андуурмал цайнаас болжийгаамшд. за тэр яахав, энд тэнд илүү дутуу таип маип байвал маньдаа дуулгаарай, өр зээл тавьжийгаад ч болов өөрийн болгож авахым хуна, тэр туршлага муршлагатай нь хамт.

гэснээс юу ярьжийлаа? аан тийн, лээмонз!

лээмонзынхон яг л аиришт дуулдаг шигээ л дуулжийлээ. хөөрхөн байсан. чихэнд хоногшсон зарим дуун дээр нь хаа нэг сортосхийчихээд л, элэг зүрхнээс уяатаййййй гээл тачигнуулахаар нь хүрэн дээлийнхээ хиртэй нударгаар хоёр цийлэнгийнхээ ниламсыг арччихаад л... тэгээл нөгөө архи амтагдсан андуурмал цайгаа уугаал суужийсан. тоглож дуусангуут нь хүмс тэдэн дээр багшраад л зураг хөргөө авахуулаад л, зуурч энд тэндээс нь татаад л сүйд хийх шахжийлээ. мань нь ямар хүнээс дутах дургүй биш, сүппп сапп хийгээд хэдэн каадр даруулцан гэжийгаа, яджийхад. тэд ч их баярлажийлээ, гарын үсгээ өгчих мөгчих гээл. мань нь яахав, хоёр саврынхаа үсэг байтугай цэг таслалыг ч жас өдөр-хагас сайнд өгдөггүйэ, хөөрхөн дууллаа гээд илүү үзэх боломжгүйэ, хүүхдүүд минь уучлаарай гээл зандарч учирлахын хооронд хэлчээл хаяад яваад өгсөн дөө.

ийм л юм боллоо.


аа бас, лээмонзын нөгөө надад хайргүй чинь үнэн үү, надтай учирсандаа харамссан тийм үү гэдэг дууг сонсоод зүрх ёгггхийхээ байсан байлээ. аа бас тэдний хоёр дах альбоом нь нэгдэхээсээ тиймэрхүү санагдсан.

зураг хөрөг авсныгаа пилоонкоо угаалгажийгаад хэд хоногоос оруулнаа.

тэр болтол баярлалаа, баяртай.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Friska (зочин) | )
2009-12-01 | 18:49
өөр тулаанд ороод өшөө тулаанд орох зав олдкүүмаа.

за байз, ахиад явуулуул ахиад идчдэг бол уу яадаг бол санаа зовох

Холбоос | |
(хундага | )
2009-11-30 | 23:24
Солонгоо
мэддэг ч хүн шикк..

Фриска
ай чи тэр тулаан мулаанд нь нэг орооч

чиний мээсэжийг Бин Лаадэн иджээ, юу ч алга

Хүү
харамсахаас цаагуур юм болоод байна даа, жаалхүү минь

Такара
про меня? гэснээ эбаүт ми гэдгийг уншаад тайвшрав үэхэхэ..

Холбоос | |
(takara | )
2009-11-21 | 09:36
http://www.youtube.com/watch?v=Gzjs3Ej3suE
kore, pro tebya
khudlaa khudlaa, xarin ch ix ayataikhan dandaa nar giiguulj bdag sh dee tanaixaar oroxoor, saikhan ineelgeed, blogiig xelj bgaa um l daa, that's about me na no

Холбоос | |
(xvv | )
2009-11-20 | 09:36
Хүмүүс ойрд танил дотно мэдрэмж төрүүлээд байх чинь вэ. тэврэлт
Надад хайргүй чинь үнэн үү?
Надтай учирсандаа харамссан тийм үү? наанананнана

Холбоос | |
(Friska (зочин) | )
2009-11-20 | 00:41
хэнтэй таарч буу халан суусныг чинь гадарлах дөхөв...зөн билигтэй болжээ би хэлээ гаргах

аягүй ажил хэрэгч офлайн үлдээсий шүү, юм үлдээхээр ер нь авдиймуудаа чи айн?

Холбоос | |
:) (solongoo (зочин) | )
2009-11-19 | 23:29
sonirhoitoi bailee инээх

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)