PEEPHOLE
2009-11-05 23:26
A:бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс
Сэтгэгдэл(10)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 607 удаа

нөгөө “нээлтийг” хийснээс хойш сэтгэл үнэхээр хөнгөрөөд ч явчих шиг санагдах нь өдрийн хэдэн зуун удаа сэтгэл санаа сандаачин, дур мэдэн орж ирдэг түүний тухай бодлуудыг таслан зогсооход шаардагдах энерги болон нүдний дотор талд байх шингэн ялгаруулдаг жижигхэн сүвийн чийгших тоо эрс багассанаар батлагдаж байгаа.

яг юу “олж нээснээ” бичлэг болгож оруулах гэснээ энэ дашрамд “нээлтэд” хүрсэн явц, замналыг задлан шинжилж, дүгнэж, үнэлэлт өгч, базаж нэгтгэн бичвээс маний бичил тархинаас цацах долгионы хэмжээ болон хэлбэлзлийг цаашид залуурдахад ач тустайгаар зогсохгүй маргаашнаас дурлаж хайрлан магад дуусашгүй зовлон жаргалыг махийтал туулах залуу нөхдөд хэрэг болуужин гэж бодсон бөлгөө.


... гэж мэгэх ч яамай, мэдээж хэнд ч хэрэг болохгүй.


угаас иймэрхүү зүйлийг хүн дүрстнүүд бичиг үсэгт тайлагдсанаасаа хойш бишгүй л бичиж тэмдэглэж үлдээснийг бид уншаад л, уяраад л, улиг болгодог атлаа өөрийн биеэр туулж, муужруулах цохилт авчихаад буцаж сэргэн босч, эргэн тойрноо харж хэсэг суугаад арайчүү амьсгаа цэгцэрч хөл дээрээ зогсож тэнцвэрээ олон, ирэх ирэхгүй нь үл мэдэгдэх дараагийн цохилтыг горидох горидохгүйгээс үл хамааран хар зөнгөөрөө өрөлт аван зогсохдоо аманд нялбаганах улаан нөжөөс анх удаа төмөр гэдэг эдийн амтыг жинхэнээр мэддэг болох бөгөөд тэр амт, цэврүү мэт балчир байхдаа, цусанд багадсан төмрийг нэмэгдүүлэхээр хадаас зоож хонуулсан алиманд харлан үлдсэн ормоос амталснаас огт өөр байдаг юм билээ..


гэсээр эцсийн эцэст энэ тэмдэглэлийг дуусгалгүй, нээлтийн дүнг одоохондоо “нээлгүй” түр орхиод зүгээр л дашрамдахад, хөг орж эхлэв үү гэтэл хөг орсон ч юм шиг байсан хөгжмийн зарим жижиг зэмсэг буруу хөг орсон, эсвэл таг болж хоцорсон байснаа зүгээр л дуугардаг болсон, үгүй ээ, чихардаг болсноос хэтрээгүйг хөглөгчийн тусламжтайгаар олж илрүүлсэн би мундаг чүмчик, маанаг чүмчик... юу хүсээд байгаагаа ойлгох юм алга, хөг оруулмаар байсымү, дуу гаргадаг болгомоор байсымү, эсвэл зүгээр л зэмсэгтэй гэдгээ мэдмээр байсымү... уг нь хөгшлөө л гэж санасым.


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(жүүгий (зочин) | )
2009-11-12 | 09:52
мичкүүмөө
нэг харахаар дурлацан ч юмшиг
эсвэл зүгээр шохоорхоод ч байгаамшиг

уйдсандаа дэмий төсөөлөл үүсгээд түүндээ баясаад ч байгаамшиг

тэгсэн хэрнээ өдөржин 10 секундын давтамжтай бодцон суужаах шиг

чиний үгийн баялагт биширдгээ л баттай хэлж мэдэх юм даа

Холбоос | |
Маkасэрү (Зочин | )
2009-11-08 | 12:45
Амьдралд чинь аз жаргал хүсье.

Холбоос | |
(хундага | )
2009-11-07 | 11:46
Хүү
энэ үнэн амар амьдрийшү ай

эгээ нь зүгээр л мөрөөрөө, мөрөө давсан гэзгээ сэгсэлзүүлээд явжийя доо.

Фриска
алдсан гэвэл алдах хүртэлх чи, чиний доторх бээст нь байж, олсон гэвэл олсон нь цаашид байх чи-ний бээст нь болох нь дээ.
би чигсэн нэг тиймэрхүү л..

ахиад Фриска
хаха.. до мажорынх уу? соль минорынх уу?

Холбоос | |
(Friska | )
2009-11-07 | 11:31
угаасаа хөгтэй байсан гэдэгт би бат итгэлтэй байна...зарим нэг мэдрэх эрхтэн түр зуур буруу ажилласан, эсвэл ажиллагаагүй болсон байсных биз..нөгөө юуны үр дүнд хэлээ гаргах

Холбоос | |
(Friska | )
2009-11-07 | 11:28
за тэгээд амьдрал юм бүхэнтэйгээ л үргэлжлээд л байна даа...энэ дунд нь би өөрийгээ алдаад ч байх шиг, олоод ч байх шиг whew!

Холбоос | |
(xvv | )
2009-11-07 | 11:19
Тэхх тэр нь амаршд ирмэх

Холбоос | |
(хундага | )
2009-11-07 | 10:38
ЖИЗ
baichi

Зэрэглээ
сайншд, сайн уу? охин минь тийм зовлонд унаа юу даа?

Хүү
дурлахгүй гэжийгаад дурлачихаад бай гэж үү? үэхэхэ

Холбоос | |
(xvv | )
2009-11-06 | 18:35
Орос шиг л бай л даа гэдэг шиг над шиг л бай л даа хэлээ гаргах

Би нээрээ дурлахгүй гэж байгаад л дурлачихаад болкүймаа... санаа зовох уйлах

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-11-06 | 16:15
sainu?
hair setgeld neg l sev oruul ergeed yaaj ch saihan baih gej hicheegeed butedguim shig bailee.

Холбоос | |
(жинкэн итгэлтэй залу (зочин) | )
2009-11-06 | 15:41
цоцлийст уралдаанаа үргэлжүүлчхийм байнал доо, голюмаа хэлээч ээ, би хүнд хэлкүү жинкэн итгэлтэй сайхан залуу шүү, ирмэх (дараагийнх нь дурлал болчих ч юу магадав хайртай )

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)