PEEPHOLE
2009-09-27 11:50
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(7)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 861 удаа
нэр:
бүтээгдэхүүний оноосон нэр:
эцэг эхийн нэр:
тааз, бэлхүүсний тойрог, хөлийн урт:
биеийн жин:
идэвхтэй амьдрах хугацаа: 
эрчимтэй давхих дээд хурд:
хү
нс тэжээл:
даац:
дугуйны маажих боломжит чиглэл:
Хондагийн.. бишээ, хундагын тодорхойлолт:
пөэрснал мообильити тьүүл 
U3-X
Хонда
16см – 31.5 см – 65 см
10 кг
1 цаг цэнэглэвэл 1 цаг
6 км/ц
литиүм-ион
хэлкүйэ (манайхан яг хамаагүй сундалдийшү)
361°
цагаан самарны доторх шиг, хөөрхөн, шидтэй

Хондагийнхан 3 хоногийн өмнө өөрсдийн бүтээсэн нэгэн шинэ “унаа”-г олон түмэнд албан ёсоор дэлгэжээ. хэн ч хаанаас нь ч харсан хүүхдийн тоглоом мэт энэхүү пөэрснал мообильити тьүүл буюу хувийн зөөврийн хэрэгслийг ASIMO хэмээх роботыг бүтээнгээ хуримтлуулсан тэнцвэр хяналтын систем болон бүх чиглэлд зүтгэгч төхөөрөмжөөр “тоноглосон” тул дээр нь мордсон хэнийг ч, аль ч зүгт тээх чадвартай ажээ. ASIMO гэжийшү, хэн ээ.

гэдэг чинь юу гэсэн хэлэв гэхээр дугуй нь бүх зүгт маажих боломжтой гэсэн үг бөгөөд тэнцвэрийн тэрхүү гарамгай системийнхээ ачаар харуулдаж унах аюулыг дэлхийгээс арчина гэсэн үг болох нь ээ. энэ хөөрхөн эдийг ирэх сарын сүүлээр нээгдэх “Токёо мотор шөү - 2009” дээр үзүүлэх бөгөөд бодит хэрэглээнд хэзээ, хэрхэн оруулах, хэдэн төгрөгөөр худалдах талаар одоохондоо тодорхойгүй байгаа гэнэ. үйлчилгээний газрууд, эмнэлэг, асрамжийн газар энээ тэрээ гээд л яг иймийм хэрэгтэй байсан газрууд хурдан амьдралд нэвтрээд, олноор үйлдвэрлэдэг болоод, хямдрахыг нь хүлээх болов уу.

зиа тэгээд бусад нарийн ширийнийг зураг, бичлэгээс харцгаанэз. амээркүүдийн дээхнэ нь зарлаад, амьдралд нэвтрүүлчихсэн сэгвэи-г бодвол аргагүй л японууд хийжээ гэмээр нарийн ширийн, авсаархан, цаанаа нэг шинэ технологийн үр шимээр бүтсэн гэмээр. америкууд ч өдийд нөгөөмуу хоёр дугуйтаа “яадаг муу сэг вэ” гэлцэж эхлэх биддэ. сэгвэи-г анх хараад күймөн сэтгэл хөдөлжийж билээ, түй чоорт.

мордогч этгээд толгойгоо хааш гилжийлгэхэв гэх зэргээр биеийн жингээ хаана хуваарилахав гэдгээр л урагшлах... биш ээ, хөдлөх, давших зүг өөрөө тогтох бөгөөд ганц анхаарах зүйл бол согтуу хөлчүүдээ мордвол найгаж ганхсаар байгаад юьү гурав хасах ээксийгээ мангууруулж, дургүйг нь хүргээд, байран дээрээ эргэлдсээр байгаад эрүлжүүлэхийн цагдаад баригдах юм болохым байна. иймд согтуудаа бол сугавчлаад таксигаар харих!!


ингэхэд намайг өглөө оройд гүйж харайн, яг туръя даа гээл хатуу шийдвэр гаргангуут ийм авсаархан унаа шинээр гарч ирээд дургүй хүргээд байхын. яджийхад гитад ах нар дуурайгаад арай хямдхан хийчихнээ, U3-X-г нь Yu3-Xi болгоол. тэр болтол турнаа.

      
зиа өнөөх хөөрхөн унаа... яг цагаан самарны доторх шиг, пиинац (монголоор ямар самар гэдиймб дээ)


зиа... би өнөөхийг чэнн унацан байгаа байдал... түрүүхэн авчлаа


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(Зочин | )
2009-09-30 | 01:52
Та нар энийг унана гэж БҮҮ БАЯРЛА.

Заавал яцгар япон хүүхэн суувал л ажилладаг, өөр хүн бол харуулдаж ойчино гэж заавар дээр нь байна лээ.

Холбоос | |
(Хэрлэн (зочин) | )
2009-09-28 | 10:16
хөөрхөн хог вэ... ккк

Холбоос | |
(xvv | )
2009-09-28 | 09:38
Бичлэгийг тань хуулбарлан ашиглахыг зөвшөөрнө үү баярлах


Холбоос | |
(xvv | )
2009-09-28 | 09:37
инээх хахаха Лобегийн санал дээр 1

Холбоос | |
(lobe22 | )
2009-09-28 | 01:22
Бөгсөн доороос ямар нэгэн таатай иллэг этр хийдэг бол сайханаа.

Холбоос | |
(хундага | )
2009-09-27 | 21:11
хю хя хыы... дөнгөж сая илгээв

гэхдээ литиүм баттерейг ион-гүй явуулчиж үэхэхэ Snakeman

Холбоос | |
hoo huu haa heee (SE (зочин) | )
2009-09-27 | 13:49
naizdaa negiig shuudangaar yavuulchih ярзайтал инээх тэврэлт

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)