PEEPHOLE
2009-08-23 19:23
A:аа донгосч л байхгүй юу
Сэтгэгдэл(21)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 530 удаа

ойрд уу? ойрд элдэв шалдар булдар юм болоод л байх шиг байсан. би нээх тоосон ч үгүй. одоо надад үнэхээр тоогдох заяатай юм хум алга болжээ, яажшүү энэ хорвоог бардагым байгаам, юм тоохоо байсан би, надад тоогдохоо байсан юм хум, ер нь биднүүс..
гэж солиоронгоо
зарим нэгээс нь...

・ насны хань гэж бодож явсан аипод гэнэт нэг өдөр ажиллахаа больсон. урам хугарч хэдэн өдөр хэдэн сиидииг хэдэн талаас нь сонссоор зарим нэг дуу цээжлэн алдав. энэ дор орууллаа. хэрвээ би дахин хүн, хүн дотроо эмэгтэй хүн, түүн дотроо дуу муу дуулдагавтар хүн болж төрөх бол иймэрхүү хоолойтой байхсан гэж хальт мульт мөрөөдөв. ♪♫things are getting strange, i'm starting to worry, this could be a case for mulder and scully♪♬...Мөалдэрт тоглодог зөөлөн төрхтэй жүжигчнийг өөр кинонд харахаар уур хүрээд байдагсан... магад Искааллигийн өмнөөс байх.
энэ дууны үг мэт үйл явдал болох үгүйг хэн хэрхэн хэлж мэдэхэв.

・ насны хань болох байсан хүн маань... зиа энэ талаар хожим бичиж ч магад, үгүй ч байж магад. нэгэн насны юм гэж ер нь алга.

・ эндхийнхний хэлэх нь бараг хүйтэн шахуу зун болж өнгөрч байгаа ч мань мэтэд бол амиа хорломоор бүгчим халуун. бушуухан сэрүүсээсэй билээ... гэхээр бас даараад унана аа. гэснээс улирал улиралд тааруулан амраглах инагаа өөрчилдөг би болбоос тэднээ нэг танилцуулахсан.

・ бөндгөр дээрх хэдэн хялгасаа өөрчлөөд хагас жил бололгүй дахиад л оролдмоор болоод байгаа. ургуулмаар ч юм шиг, бүр тожийлгомоор ч юм шиг.

・ гав ганцаар болдог өрөөндөө нэгэн эроотог ном уншиж эхэлсэн. эроотог үйлийн тухай эроотог бус бичсэн ном. жагсаалтархуу, дансархуу.

・ монгол руу харимаар ч юм шиг санагдах давтамж өмнөх хоёр жилийг бодвол хамаагүй ихэссэн. монголд хүлээж буй элдэв асуудал нэг тийш болох янзтай болсноос тэр биз.

・ хэд хоногийн амралтаар үзэхээр олон кино рэнтаалдсан байсныгаа бүгдийг үзэж амжилгүй буцаав. буцаах эцсийн хугацаа болох цагаас 2 минутын өмнө хайрцганд нь аваачиж хийж бөөн каиф авав. сонин амьтан.

・ фүжи ууланд хоёр дах удаагаа хүч үзэв. харамсалтай нь оройд хүрэхийн наахнаас буцсан. хэт хүйтэн, манантай, хүчтэй салхитай байсан... мөн гэрээс гарахад муусайн хятадууд албаар маний каамэрны батрээг цэнэглэх нэрээр нууснаас каамэраа аваад, батрээгаа орхисон гэх мэтээр хормойгоос гарахад төсөөлөшгүй байдал угтсанд хамаг буруу бий. үнэндээ дахин “авирах” итгэл байгаагүй нь биеийн байдал ноднингийнхоос дээрдээгүй байсан болоод тэр. гэхдээ өгсөх тусам “мань нь хичээнээ” гээд байх мэт болох өөрийн махан бодийг тэрүүхэндээ тоох ч шиг. жилийн өмнөхийг бодвол хөдөлгөөн машш багассан, жин машшшш нэмсэн зэргийг бодохоор, зүтгээд гүрдийгээд байсан хөөрхий бөмбүүлэй бодийг баярлуулахаар хэд хоног баахан амттанаар бөмбөгдөв. тэр их баярланалээ. би түүнийг тураах амлалт өгсөн. аа.. эхний удаах нь энд бий.
・ гар утсаа солихоор шийдээд хагас жил болоход арваад хоног дутуу байна. өмнөх апраатыг хар хортой этгээд хугалж, нугаслаагүй бол өдийд улаан биш номин өнгөтэйг солих гэж барьж явсаар хагас жил болох байжээ. номин өнгөтийг бурхан өршөөг. нөгөөх хартыг ч бурхан өршөөг.

・ үе үе тэр цаг мөчид, тэр орон орчинд огт байхгүй үнэр хамар шүргэх мэт санаанд ордог болсон. мэдээж тааламжтай үнэрүүд.

・ саяхан эндхийн урд зүгт нарны бүтэн хиртэлт ажиглагдсан.. гэнэлээ. далимд, зурагт араажуугаар нар сар гээд гариг эрхсийн тухай баахан “хичээл” оров. дашрамд, би өөрийн хэр өчүүхэн амьтан болох хийгээд маний жаргал, зовлон хэр үл ялиг болох тухай хэсэг гиеүрэв.

гэхдээ яаж ч гиеүрч, өөрийн өчүүхнийг, өчүүхнээс ч өчүүхнийг мэдэрсэн гэлээ хэн нэгэн намайг хүслээр минь биш хүчээр өөрийгөө дагуулах гэхэд хэчнээн дургүй минь хэв хэвээрээ.

・ нэг эрхмээс хөөрхөн захидал хүлээн авсан. заримдаа санаандгүй зүйл тун их хөөр авчирдгийг мэдэрдэг минь хэвээр байгаад жаахан уужрав.

зарим нэгээс жагсаавал нэг иймэрхүү.

зиа нөгөө цээжлэн алдсан дуу:

 


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(ketchup (зочин) | )
2009-09-24 | 10:18
эндээ намаржижийнуу эгээ. сонин байхчив.

Холбоос | |
(Shonkhor | )
2009-09-03 | 07:04
Төөөрсөн өдрий-ийн-ийн бааярын мэндийг
Төө зайгүй чамдаа хүүүргэееээ.



Холбоос | |
(Зочин | )
2009-09-02 | 10:05
torson onoosoo ulam holdoj torol ariljih on ruugaa ulam oirtdog hediich... torson odor goyo shu goyo. kkk. chi shu!
happy birthday 2 u!
yosolson,
mar2

Холбоос | |
(bojuuhai | )
2009-09-02 | 00:24
aimaar hairtaishuu bojuuhai, happy birthday, aimar sogtiijiinshdeeee




Холбоос | |
nas nemsnii mend! (orbinzoon | )
2009-09-02 | 00:20
Nasan nemsenii mend devshuuleye!

Холбоос | |
(boju | )
2009-09-01 | 16:55
happy birthday! bojuhai

Холбоос | |
(xvv | )
2009-09-01 | 10:17


Холбоос | |
(TT (зочин) | )
2009-09-01 | 08:53
Hyazgaaryn gazraa heviin mend suuj baina uu, Suede? Blogiin ognoog ajval baigaa gazraa baigaa l yum baina. Saihan namarjij baih yumuu? (Mongol ardyn tsag agaarsag mendchilgee, ver 9.)

Togos jiltei toromgor busguid torson odriin bayaryn mendiig utasaar ch bolov hurgesuu getel arai oor hun medehgui heleer oodoos shulganaad baih yum. Heleh zuilee heleed l hayasan. Yodiin tee? ярзайтал инээх

Mend usgui ih udjee bid... Yet, martalgui l yavaa shoo gedgee dalimd sanuulchiya. Holdchiv!

Hugarch nugarsan zuurdyn ed yum ch yamai, hugarsan nugarsan sedhiliig eguulen naah chansaatai bosoo zovhiton odiid zam deer ereen modoo bariad l zogsoj baih uchirtaisan. Taaraagui baina u? Taarnaa! Ene dund ajaad l hyarj baigaa ch yum biluu.

Have a wonderful birthday dear!

Холбоос | |
(Shonkhor | )
2009-08-29 | 00:27
Sahaltai Oros ovoo, sahaltai Arab ah,
halzan enetheg zaluu, Choolktoi bas bombortei hymyys geed bygdiig ni hyndelne dee.




Холбоос | |
(хундага | )
2009-08-28 | 18:42
Apryl
аяыг нь сонсхынсон наад дууны чинь. ингэхэд дурлачихсан байгаам бишийз?
монгол явмаар байнаа..

Лобэ
аан.. чиний нэрний жанцан!

даарахгүйн тулд өмсөж эхэлснээ яван явсаар одоо бас өөр зорилго зөндөө нэмэгдсэншдэ.
өөрснөө өлгийгөө сонгож мэддэггүй байхдаа л бид өөрийнхөөрөө байдаг байсан байж таараа.

3 байх ордог байшд.. өү 4 дэх нь

Холбоос | |
(lobe22 | )
2009-08-28 | 12:05
if the motorcycles will become cheaper than bicycles everyone will buy motorcycles
That's a fact
It's a thing we can't deny
Like the fact that i love you at the moment .....
lya lya lya

Lobe Melua

Шалдагнахын тухайд бусдад зориулж биш даарахгүйн тулд л хувцас хэрэглэх тухай ярьсым.

Холбоос | |
(April | )
2009-08-28 | 08:13
There are nine million bicycles in Beijing
That's a fact,
It's a thing we can't deny
Like the fact that I will LOVE YOU 'til I die

bi neg iimerhuu duug tseejleed zuudleed baih yum.

mongol yavah yumsandaa neeren

Холбоос | |
(хундага | )
2009-08-27 | 09:00
Мөнхсуурь
Юки хэвээрээ байсан нь юутай сайхан!
сүм гэхээр чи нөгөө сахалтай орос өвгөнийг шүтдэг гэсэн үг үү?

Лобэ
яагаад блогоо тоохгүй байгаамб? уншдаг блог нэгээр цөөрөөд гунигтай байгаа.
блог дээрээ нүцгэлэхээр дотогшоо хумиж байгаа зараа мэт гэж... зарим талаар үнэн шүү. таньдаг мэддэг хүн уншдаг болсноос хойш бүр тийм.
шалдагнахын тухайд Фрискатай ав адил юм бичмээр байна даа.

Фриска
ай даа..

Холбоос | |
(Friska (зочин) | )
2009-08-26 | 07:31
хүн бүрийн өмнө хувцасгүй алхах шаардлагагүй, хэн нэгний өмнө бол болдог ярзайтал инээх

Холбоос | |
(xvv | )
2009-08-25 | 14:36
@hundagamaa Аягүй эмэгтэйлэг байгаа биз дээ инээх

@lobe22 Даарийшдээ тэгэхээр чинь ярзайтал инээх


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)