PEEPHOLE
2009-05-24 14:52
A:ннннн..
Сэтгэгдэл(16)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 568 удаа
тийшээ нэг ч их дуртай яваагүйм. тийм газар очих таатай биш. төмөр ширээ, хуучивтар сандал, уйтгартай, бүдэг өнгөөр будсан цэвэрхэн биш хана.. юуны ч юм нэвширсэн үнэр. үнэрийн тухайд би төсөөлж бодоод, түүндээ итгэдэг ч байж магад. ямар ч байсан таатай биш. хэдэн төгрөгөнд нь л болсон хэрэг. тэнд яригдах зүйлс дэндүү ойлгомжтой.

тэр надтай ойролцоо шахам харагдах ч өөрийнх нь хэлэх нь хамаагүй залуу аж. бага зэрэг ээрнэ. үг, яриа нь эмх цэгцгүй. нүд нь уйтгартай, ядарсан. гар, хуруу нь эвдэрсэн, хумс нь ...

өмгөөлөгчийн хэлснийг дамжуулахад зарим зүйлийг ойлгохгүй байх бололтой тул прокурор, шүүхийн ялгаа гэх мэтийг дэлгэрүүлж тайлбарлаж өгөв. аргагүй дээ.. дунд сургууль л төгссөн гэнэ. энд ирээд нэлээн уджээ. осолд ороход найз монгол бүсгүй нь хажууд нь сууж явсныг цагдаа нар ирэх болохоор хамт баригдаад юүхэв гээд явуулсан гэнэ.
2 цаг арай болсонгүй. өмгөөлөгч түүнийг тайвшруулж, хэрхвэл өөрт нь нааштайг хэлж өгөв. дамжуулангаа би бас дундуур нь бас бус мэддэг зүйлээ хэрэг болуужин гэж хавчуулав.

ярьж ярьж найз бүсгүйдээ "санаа зовоод хэрэггүй, нэг их удахгүй буцаагдах байх, өөрийнхөө хэргийг амжуулахаа л бод, пасспорт авчирч өгөх гэж зүтгээд хэрэггүй" гэж дамжуулсан нь дээр болж ирэв. дамжуулж өгөхийг өмгөөлөгчөөс хүсэв. өмгөөлөгч хэл нэвтрэлцэхгүй гэдгээ хэлж байна. надад төлөх мөнгөө тооцсоных уу, надад оногдсон ажлыг бодсоных уу, эсвэл дамжуулах шаардлагагүй гэж үзсэнийх үү... шалтгаан нь тодорхой бус ч, өмгөөлөгч хүчлэхгүй байх тул би ч японы өмнө илүү дутуу юм дуугарахыг тэвчив. өнөөх залуу над руу царайчлангуй харна. өмгөөлөгчийн үгийг дамжуулж буй царайлангаа найз бүсгүйнхээ утасны дугаарыг аль болох мэдэгдэхгүйгээр ахиад хэлэхийг, амлахгүй ч дамжуулж өгөхийг бодъё гэж би хэлэв.
за ёстой их баярлалаа, монгол хүн, монгол хүнтэйгээ, хүний газар ийм байдлаар тааралддаг, их муухай юм болж байнаа гэнэ. түүнийг тайвшруулж хэдэн үг хэлээд юун тухай ярилцсанаа хасаж танан өмгөөлөгчид тайлбарлав.

залуудаа, нойрны эм хэтрүүлэн хэрэглэж мансуурлын байдалтай олон хоног явж байснаас ой тогтоолт муудсан ч маргааш өглөө нь ажилд явах замдаа утасдахаар зэхэхэд.. овоо шүү, утасны дугаарыг мартаагүй байна. бүсгүй авч байнаа, дамжууллаа... аан за, баярлалаа гэнэ. өнөөх залуу үгийнхээ төгсгөлд "найз нь чамдаа хайртай шүү, монголд очоод уулзъя" гэж ичингүйрэн байж хэлснийг ч үлдээлгүй дамжуулав. хэсэг чимээгүй азнаад баярлалаа гэж хэлэхдээ хоолой нь зангирч байна. нусаа татах нь сонсогдоод утас тасрав.

тэр өглөө миний урд явсан бүх машин зүүн гар тийш эргэж одон, зам чөлөөлөгдөж, уулзвар болгон дээр ногоон гэрэл намайг хүлээж мишээн, хувийн биш хувьсгалын тэрэг сансрын хөлөг мэт хачин хурдан байвай...
хэдэн төгрөг намайг ингэж урамшуулах гэж.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(gurvan_nyyrt | )
2009-06-26 | 01:08
Huurhun hymyys horvoo deer bhiim daa

Холбоос | |
(ketchup (зочин) | )
2009-06-11 | 09:49
чимээгүйхэн уншив.

Холбоос | |
(tagnai | )
2009-05-28 | 07:08
Ёшоо ёш.

Холбоос | |
(хундага | )
2009-05-26 | 09:30
директор
тэгээсэй тээ

Эбэ
үнэлгээ юу, энэ?

этр гэжийж бас ширүүлдэг этр гээд загнуулчинаа би..

Холбоос | |
(ebe | )
2009-05-25 | 20:05
болоош тээ ...сайн байна.. happy

Холбоос | |
(director | )
2009-05-25 | 15:32
залуугийн зөв бурууг хийснийг мэдэхгүй ч хайртай хүнтэйгээ эсэн мэнд уулзаасай тээ

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-05-25 | 15:05
ai mon chig hyalbardaa! hhh

Холбоос | |
(хундага | )
2009-05-25 | 15:04
яасан хэцүү! ккк

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-05-25 | 14:46
hariult baihgui!

Холбоос | |
(хундага | )
2009-05-25 | 14:41
Дао
тэгсэн байх гээл баярлаадийлаашд

зэрэглээ
зиа?

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-05-25 | 14:38
nadaa lav getsuu..

Холбоос | |
(dao | )
2009-05-25 | 14:24
тус болжээ. big grin

Холбоос | |
(хундага | )
2009-05-25 | 14:14
зэрэглээ
амархан юм... гүйцээв

Алмас
байнга 40км-59км/цаг шдэ хө

такара
бүтэх байх аа..

Холбоос | |
(takara | )
2009-05-24 | 23:45
eox, uilchixlaa
uils n buteg bilee ter xoerun
za yax ve er xunii zamun xuzuu urt jargax tsag bas irnee

Холбоос | |
(Алмас | )
2009-05-24 | 22:32
Хэцүү ч юм аа даа...
хурд хэтрүүлвээ tongue 0712 1129 love struck


Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)