PEEPHOLE
2009-04-17 13:47
A:"би"-гийн аялал
Сэтгэгдэл(7)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 641 удаа
эхлээд ногоон ханатай, ногоон шалтай өрөөнд орсон. тэнд онц сонирхолтой юу ч байгаагүй. дараагийн өрөө рүү. өрөө гэхээсээ танхим гэмээр том. бас л ногоон ханатай, ногоон шалтай. бэлтгэлийн танхим бололтой. хөлбөмбөгийнх? мэдэхгүй. чухам юу хийх гэж тэр ногоон танхимын цаад булан руу зүтгэснийг мэдэхгүй. ямартаа ч тийш тэмүүлж зүтгээд танхимын голд байсан тачир үстэй, дугуй царайтад загнуулж, уучлал гуйж байх бололтой. дотроо “энэмуу одоо..” гэсэншүү. наад талын хана дагуулж тавьсан урт модон сандал дээр баахан хүмс дунд хутгалдан суух намайг чиглээд ирж байнаа, эдний нэгэн бэисбоолын дасгалжуулагч өвгөн. би нарны тас хар шилтэй. тэр өвгөн өрөөсөн нүдэндээ шилтэй. тэр өрөөсөн нүдний шил нь нэгэнтээ надад байгаад, хэн нэгэн хардалтын уршигаар дундуур нь тас хугалан намайг хохироогоод, хохирсон би тууштай хайсны дүнд ижлийг нь олж зүүж, эм шандсаа баталсан, шилэн дээрээ жирийсэн гялгар үсэг хэвлэмэл гүччи-гийн нэг шил шиг. надаас олон юм асууж байнаа, өвгөн. инээгээд л.
тэгээд нэг мэдэх нь ээ, тэр ногоон танхимт байшингийн өмнө байх цөөрөмөрхүү тогтоол усны тэг дунд “тэр” зогсож байсан. өвдөг хүрэхгүй усанд. тэгээд наашилж эрэг рүү гарах гэтэл гэнэт эрэг өндөрсөөд. би эрэг дээр. “түүний” хөл дорх шороо нураад эрэг рүү гарах гэж зүтгээд барах янзгүй. би гар сунгав. хүрдэггүй. ахиад.. ахиад жаахан.
гэнэт нуруунаас цоргих мэт болоход эргэж харвал улаавтар хувцастай муухай өвгөн нааш чиглэн алхаж байна. жихүүцмээр. цаана нь бас нэг өвгөн. хөх цамцтай.. үгүй ээ, хөх нүүртэй ч юм уу. улаан хувцастыг бодвол арай дөнгүүр царайтай.. байж магад. царай нь харагдаагүй ээ. тэгж мэдрэгдээд. улаан хувцаст хөх нүүрт рүү ч яваад байгаа юм шиг, над руу ч чиглээд байгаа юм шиг санагдаж эхлэв. улаан, хөх хоёр өвгөн хамсаатан байх аа. ирээд араас түлхчих вий. маш айв. түлхвэл ус руу унана. эргэн эргэн хяламхийж, “түүнд” гараа сунгасаар. бөөн айдас. үхэх шахав.
нэг мэдэх нь ээ, мөнөөх тогтоол усны голд зогсож байв. “тэр” пүүзтэй. пүүз нь сугараад л, усанд. хөөгдсөөр яваад байшингийн хананд шахагдаад. “тэр” миний ардуур ороод, би айгаад, “түүгээр” хамгаалуулах гээд урд хойноо баахан оров. хэн, юу хөөсөн юм, мэдэхгүй. хэнээс, юунаас зугатсан юм, ойлгомжгүй. нөгөө улаан хувцаст өвгөн ч юм уу. гэхдээ харагдаагүй. бас мэдрэгдээгүй.
айдас арчсан мэт алга болж төмрөөр угалзруулан хийсэн цагаан хашааны ёроолд зогсох миний нүдний буланд хөнгөн, хөвсгөр, хөөрхөн улаан “юм” торов. хөнгөн, хөвсгөр, хөөрхөн улаан гэдгийг хараагүй мөртлөө л мэдчихсэн. мэдэрчихсэн. тэр шувуу байв. жижигхэн шувуу. сиймийсэн, хөнгөхөн, улаан. улаан нь хөөрхөн улаан өнгө. хашаа өндөр атлаа хашааны үзүүрт суух шувуу энүүхэн ойрхон. би их баясав. шувуу нисэн одсон ч би тун баясгалантай хэвээр үлдээд... тэгээд сэрчихсэн.
энэ зүүдний тэнгэр бүрхэг, бүүдгэр, энхрий улаахан шувуу хөөрхөн, хөнгөхөн.

Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2009-04-17 | 14:35
хорвоод ганцхан улаан минь.. хаха

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-04-17 | 14:31
yamar ih ovgon zuudlee ve. hai.

Холбоос | |
(ketchup | )
2009-04-17 | 14:14
гарчигийг нь

Холбоос | |
(ketchup | )
2009-04-17 | 14:13
гарчийг хараад улаан гэхээр нь өөрийгөө л гэж бодлоошд кэкэ.

Холбоос | |
(dao | )
2009-04-17 | 14:10
харин тэхх big grin эсүүл зүүдээ санадаггүй байх.

Холбоос | |
(хундага | )
2009-04-17 | 14:06
огт зүүдэлдэггүй байсымү? Snakeman

Холбоос | |
(dao | )
2009-04-17 | 13:56
айхтар зүүдлийшүү та нээрээ. би ч энэ олон зүүдний аманд орчоод өөрөө зүүдэлдэг болох янзтай болоол... tongue

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)