PEEPHOLE
2009-04-08 20:25
A:аан гэжээда..
Сэтгэгдэл(15)
Бичсэн: хундага | Бичлэгийг уншсан: 771 удаа
хувийн бус хувьсгалын тэрэгний түлхүүрийг зоомогц зам зааж, зүг чиглүүлэгч дөрвөлжин хар хайрцаг нь тэр өдрийн нэр усыг хэлдэг шидтэй. "өнөөдөр, 4 дүгээр сарын 8, үнэнч нохой Хачи-гийн өдөр" гэнэ.
бидний монголчуудыг Бүгд Найрамдах Улсаа төвхнүүлэхээс ойролцоогоор нэг жилийн өмнө энэхүү арлын хойд нутагт байх Акита гэдэг мужийн нэгэн айлд, японы "уугуул" нохойн хувьд үүсэж тархсан нутгийнхаа нэрийг зүүж төрөл зүйлчлэгддэг "акита" үүлдрийн нохой гөлөглөж, удалгүй паацгар гөлөг хурдан галт тэрэг хөлөглөн нийслэлд хүрэлцэн ирж, одоогийн Токиогийн ИС (манайхаар бол МУИС базарваань ккк)-ийн нэгэн профессороор "эзэн хийсэн" бөгөөд тэр эзэн нь түүнд хожим алдарших Хачи хэмээх нэрийг хайрлажээ.
эзэндээ ээнэгшиж дассан Хачи заримдаа гэрийнхээ үүдэнд, заримдаа төмөр замын буудал дээр Үэно профессорыг үдэж гарган, угтаж авдаг эрхэм үүргийг гүйцэтгэдэг болоод амар тайван аж төрөн сууж эхлээд ердөө жил хагас ч болсонгүй, нэг л өдөр, өглөө нь үдсэн эзэн нь үдэш түүнийг хүлээлгэсэн чигээрээ буцаж ирсэнгүйэ. хэд хоног Шибүяа хэмээх буудлыг сахьсан боловч хайрт эзэн нь хүрч ирсэнгүйэ.
ирэхгүй болсон эзнийг нь орлохоор хэд хэдэн айл түүнийг өргөж авсан боловч "хүний нохойд хүрэн бөөртэй"-г мэдсэн Хачи тэвчиж тэсэж нэг хэсэг, төдөлгүй дайжиж дөлөн нэг хэсэг болоод арай гэж шинэ эзнийд тогтсон нь ашгүй Шибүяа буудалд ойрхон байж. уг буудал дээр үе үе үзэгддэг болоод 5-6 жил өнгөрөхөд, өглөө оройд ажилдаа яарсан олны хөлд тээглэн ад шоо үзэгдэх нь их байжээ. нохойд хайртай нэгэн эрхэм, эзнээ үгүйлсэн ийм нэгэн нохойны тухай сонингийнхонд дуулгаснаар Хачи-гийн нэр түмэнд түгсэн байна. буудлаар зорчдог хүмүүс байтугай зорьж очдоггүй хүмүүс хүртэл түүнийг энд тэнд хөлд тээглэсэн гэж тээршаах биш эзэн хүндээ үнэнч сайн нохой хэмээн бахдах болжээ. удалгүй хандив цуглуулан хүрэл хөшөө босгож, хүндтэйгээр залахдаа нээлтийн ёслолд нь хөшөөний "эзэн" Хачи-г урьж оролцуулсан бөгөөд түүнээс хойш "үнэнч Хачи-ко" хэмээн хүндэтгэн авгайлдаг болжээ. 
"Хачи-ко" гэж дуудуулаад жил бололгүй төрөл арилжихдаа 13 настай байсан гэнэ.

энэ хэдэн үгийг бамбаралдуулагч би хүртэл яаж дутахав, хаа нэг хот газар бараадахдаа энэ буудлыг сонгож болзох дуртай бөгөөд "Хачи-ко-гийн өмнө шүү" хэмээн тохиролцдог гэж байгаа. анх иймэрхүү болзоо хийчихээд хөшөө гээчийг талбай дээрх жанжинаараа төсөөлдөг харанхуй бүдүүлгээ гайхуулан бараа сүртэй юм хайгаад явсан, яасан, болзсон цагаас хоцорсон байшд. багширсан олон болзогсдын дундаас бараа нь харагдахгүй шахам ч түүгээр тэмдэг хийж уулздаг хүмүүс түм бум. Хачи-ко-гийн чихмэл музейд байдаг гэх бөгөөд түүнийг магтан дуулсан кино, манга.. гээд юу эс мундахав, бүгд л үнэнч байхын үлгэр жишээ болгодог бололтой. үнэндээ, үнэнч байх гэж юуг ч хэлдэг юмб, Хачи-гийн эзнээ хүлээснийг үнэнч байхын үлгэр болгох нь хэр зөвд ойр хийгээд үнэмшилтэймб, мэдэхгүй.

олоон жилийн тэртээ, зургадугаар эсвэл долдугаар ангийн ангарай халтар жаал байхдаа аавынхаа авчирдаг сонинг нэхх уншиж боловсордог байлаа. тэгэн ингэн "боловсорч" суухдаа нэгэн зүйл олж уншсан минь одоо болтол санаанд ил. хүмүүсийг төрсөн он, сар, өдрөөр нь ч билүү, юугаар нь ч билээ тоо бодуулсаар байгаад хэд хэдэн төрөлд хуваагаад, төрөл тус бүрд өөр өөр үүлдрийн нохой оноогоод тавьчихсан, тэр үүлдрийн нохойд байдаг зан авир энээ тэрээг бичээд "хэрвээ чи нохой байсан бол иймэрхүү банхар байх байж" гэсэншүү маягийн. би нэмж хасаж бодсоор, дотроо бол тэр үед ах нарын цуглуулдаг байсан гадаад шүдэнзний хайрцагны нүүрэн дээрх зурагны ноход шиг хээнцэр ганган эсвэл хүчтэй, эрэмгийг төсөөлсөөр хариугаа гаргаад хартал "чи бол... хав" гэсэн байж билээ. хав хав хуцахын хав биш... хав.
жижигхэн, сул дорой, эрхийн балай байрын, нохой гэхээсээ илүү тоглоом ч юм шиг, харайж гүйх байтугай майжигнаж паацаганахдаа өнхөрч унахгүй бол дээд, махнаас илүү маруужин заруужинд дуртай баймаар. яджийхад хуцах дуу нь хүртэл жон жон, хөглөрсөн үс ноос нь дэл сул... ийм л нохой шүү дээ, хав гэдэг чинь. нэлээн юм бичсэн байснаас "маш эрх, байнгын анхаарал халамж шаарддаг, өөрийг нь хайрлаж, эрхлүүлэх эзэнд богинохон амьдралаа өргөн барихад бэлэн, нэг итгэсэн эзэндээ хэт үнэнч, өөрийг нь үнэнээр хайрлаж, эрхлүүлдэг эзэн нь үгүй болвол эзнээ харьж ирэхийг хүлээн ганихарсаар үүдний дэвсгэр дээр өлбөрч үхэж ч магад" гэсэн байсныг өөрийн биеэр баталсан хэрэг явдал хожим хоёр гурав тохиолдсон бөгөөд үнэхээр би хав маркийн этгээд мөн байж таараад байгаам. үүдний дэвсгэр дээр нэлээн удаан хэвтсэн ч хараахан ганихарч үхэхгүй л байна. бодвол шинэ эзэнтэй болохынсон хэмээн горь тасралгүй, гомдол цайрахыг хүлээдэг байх.
өөрийг нь энхрийлж хайрлаж, эрхлүүлж халамжилжийвал сэтгэл хангалуун байдаг бөгөөд ийм эзэн нь үгүй болвол эзэндээ үнэнчдээ биш, энхрийлэл халамжийг нь үгүйлсэндээ ганихарч үхдэг шиг байгаам. хав бол шүү дээ. "акита нохой" хэмээх зальт үнэгэн төрхтэй, жаахан шавилхан биетэй, шаравтар зүстэй япон нохой бол өөр биддэ. 
                        
      энэ яг Хачи өөрөө шд       музейд мөнхөрчихөөд байжийна     нөгөө болзоотын бор толгой


Холбоос | email -ээр явуулах | | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
(хундага | )
2009-04-16 | 19:28
МарМар
яг над шиг юм болж.. чи битоёр адилхан юм цөөнгүймаа кк

Хүү
ээ овчарк ч арай л ахданаа, маньд нь..

Холбоос | |
(xvv | )
2009-04-16 | 13:17
smilie231 хав биш байхаа... Шотланд овчарк юм биш үү? Хав байсан бол үүдний шалавчин дээрээ өлсөөд үхдэг гээздээ :p

Холбоос | |
(MAR2 | )
2009-04-16 | 03:22
anh shibuyad ter hachigiin hoshoog oloh geed neeree olooguishd kkk. keio senees yamanote senruu shiljeed ochdog ch biluu. suuldee tend zondoo udaa humsuudtei uulzaj bilee. elchingees holguig ch helhuu...

Холбоос | |
(хундага | )
2009-04-13 | 10:34
Хонхцор
жа тийм болтой..

СИ
над шик юм болж кк.

Гишүүт
зурганд нь мөргөчих өө хө.
би ширмэн хундага.. гсн үэхэхэ

Такара
ээ та бол авхай шүү дээ

Холбоос | |
(takara | )
2009-04-11 | 04:20
hundaga ahai gej orgomjloochee, egee anai ene ter gexeer mani met n odoo bur emee memee bolox bailgui

Холбоос | |
(Gishuut | )
2009-04-10 | 10:07
сайхан тэмдэглэл. хачикогийн хөшөөнд очиж мөргөмөөр болж байна шүү гэж.
нээрээ хундага ч хав ч эмзэг, тохиолдол юм уу даа тээ

Холбоос | |
hav (se (зочин) | )
2009-04-09 | 22:59
anh zorij ochood olj chadaagui bilee ene hushuug, haisaar bgaad harajuku barag orson baih shuu big grin

gehdee hav bas dajgui shdee winking

Холбоос | |
(Хонхцор (зочин) | )
2009-04-09 | 18:25
Humuus nohoini tuhai bichlegeer bombogdood baih chini we kkk... saihan temdeglel bolj hee hee

nohoi bol unench, uhaantai amitan shuu

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-04-09 | 11:00
agaa bish gedgiig jin medne zao. chaatnii ah bolj jujiglehnuu!

Холбоос | |
(хундага | )
2009-04-09 | 10:54
өө вээлкам вээлкам.. агаа нь бас

Холбоос | |
( Зэрэглээ | )
2009-04-09 | 10:45
bi hachi shig hundaga anain bichleguudiig tasraltgui huleen unshjaah bolno. bas hairlaj baih bolno. happy

Холбоос | |
(хундага | )
2009-04-09 | 09:39
Эбэ
дүр зургийг нь үзүүлсэндээ баярлажийноо.. чиний дүр зураг бол харин бүдэг шд.

Кээчүб
ингэнгүүт нь би улам онгироооллллл.. чи бол лавтай хав биш ээ. тэгэхээр наад хүсэл чинь бүткүйэ.

Мэсс
Хачи бол үнэнчдээ хүлээсэн байх оо.. хав бол нөүп шүү дээ.

пии ээс: хүүхнүүд надад талтай л байдын.. би эр ч байж магад

Холбоос | |
(mess | )
2009-04-09 | 08:22
xm,5.6n jil tegj huleene gedeg...maniasaa ch iluu unench yum geech.
gesnees humuus neeree sonin hachin yum ih sedhiimaa.chi nohoi baisan bol tiim nohoi baih baijee ntr geed ain.
nice post boljee.


p.s:peehole男と思ってた happy

Холбоос | |
(ketchup | )
2009-04-09 | 08:20
хундага эгээгийн бичлэгүүдээс хайрыг минь татсан бичлэг нэгээр нэмэгджээ. би нохой шиг үнэнч, нохой шиг өрөвдөм үхмээр байна.

Холбоос | |
(ebe | )
2009-04-09 | 00:37
Пүрэвсүрэн билүү дээ Хөдөө аж ахуйн дээд сургуулийн багшийн бичсэн 20-р зуун гээд номноос Хачи нохойн талаар сонсож байсийм байна. Ингээд дүр зургыг нь бас хараад авлаа.

Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)